• PART XVII •

903 60 5
                                    

Үүрээр хэн нэгэн намайг ардаас минь тэвэрлээ. Бүх бие минь тэр чигтээ хөндүүр байсан болохоор би тэсэлгүй ёолов. Гэсэн ч би эргэж харсангүй.

Жонгүг: Уучлаарай. Би өчигдөр архи хэтэрхий их уугаад өөрийн ухаанаа алдаад уураа хянаж чадсангүй.

" ......Хаана хоноод ирж байгаа юм? "

Жонгүг: Ажил дээрээ.

" Хүмүүсээс ичихгүй байна уу? Захирал нь шал согтуу ирээд, ажил дээрээ хонодог гэсэн яриа гарвал яах юм? "

Жонгүг: Миний буруу....

" Хайраа.....Чи архи уухаа больж болохгүй юм уу? Чи минь ийм байгаагүй шүү дээ. Ямар сайн хүн байлаа даа. Гэтэл одоо..."

Жонгүг: Юу гэж хэлэх гээд байна? Намайг одоо муу хүн болсон гэх гээд байгаа юм уу?

" Сайн хүн хэзээ ч эхнэрээ янханаар нь дуудахгүй бас гар хүрдэггүй л байх. Цохих цохихдоо бүр цустай нь хутгалдтал зодохгүй байх."       гээд эргэж харан Жонгүгт царайгаа харууллаа.

Жонгүг: Бурхан минь.....Би чамайгаа ямар аймар болгочихсон юм бэ...Хайраа уучлаарай...үнэхээр их уучлаарай.

" Өмнө нь намайг алгадахад чинь за яахав дээ би буруу юм хийсэн юм чинь ухаарлын цохилт байг гэж бодсон. Гэхдээ энэ удаагынх арай дэндүү байлаа."

Жонгүг: Уучлаарай хайраа....

" Б-Би одоо хүртэл чамд гомдоод байна. Яасан гэж вэ? Би яг юуг буруу хийсэн гэж ийм зүйл хүртэх ёстой юм бэ? Мм? Жонгүгаа яг яагаад намайг ингэж байгаа юм? Ө-Өчигдөр оройн аймшигтай явдал толгойноос минь огт гарахгүй байна."

гээд нулимс урсган хэлэхэд Жонгүг нулимсыг минь арчаад хацарыг минь үнэрлэж үнсэв.

Жонгүг: Хайраа намайг үнэхээр бүр үнэхэээр их уучлаарай.... Би архи уухаараа өөрийгөө хянаж чадахгүй болчихоод байх юмаа....

" Архи уухгүй гэж бид гуравт амлаач? "

Жонгүг: Архи уухгүй ээ~ Амлаж байна.

Аав ээжийнхээ алган дээр бөмбөрч өссөн намайг алах шахсан энэ хүнд би хайртай юм болохоор ганцхан л удаа боломж олгоод үзье.

Эвлэрэлтээ бататган нэгнийгээ үнсээд тэвэрлээ.

Пёнхуа: Ээжээ.....        гэж өрөөнд орж ирсэнээ Жонгүгийг хараад нэг алхам хойшиллоо.

" За алив нааш ир. Ээж дээрээ хүрээд ир."

гэхэд хүү минь нилээн удаан бодож байгаад бид хоёр голоор орж ирж хэвтлээ. Голоор минь орж ирэн хэвтсэн ч аав руугаа огт харсангүй харин ч бүр надруу ойртож хэвтээд хөхийг минь барьлаа.

I'm Just Single MomWhere stories live. Discover now