[ 2 years later... ]
Жонгүг бид хоёр нэг жилийн өмнө гэрлэлтээ батлуулсан. Одоо бид албан ёсны гэр бүл болсон. Хөөрхий аав ээж хоёр минь...бидний гэрлэлтийн дараахан хэдхэн сарын зөрүүтэй өөд болцгоосон....
Өдөрөөс өдөрт Тэхёнтай адилхан болж байгаа хүүг минь амьнаасаа илүү хайрладаг Жонгүгт баярладаг ч.....өмнөх амьдралыг минь ингэж их хайрлаад байгаад нь их санаа зовж эмзэглэдэг.
Энэ сэгсийсэн үстэй жаал 3 нас хүрч байгаа~ Төрсөнөөсөө хойш л Жонгүгийг төрсөн аавыгаа гэж бодож байгаа хүүдээ хугацаа өнгөрч юмыг ойлгодог болсон цагт түүний жинхэнэ аавынх нь тухай хэлэх шаардлагагүй гэж бид хоёр шийдсэн.
" Миний хүү салхинд гарах уу? Ээж аавтайгаа хамт цэцэрлэгт хүрээлэн явмаар байна уу? "
Пёнхуа: Мхн...Явмаар байна.
Хүү маань дөнгөж 3 настай болохоор тийм ч тод сайн ярьж чаддаггүй ч гэсэн бидэнд ойлгогдхоор сайн ярьдаг.
Жонгүг: Заа тэгвэл гарцгаах уу?
" Тэгье. Явцгаая хайрууд минь."
Машиндаа суугаад цэцэрлэгт хүрээлэн явах замд дэлгүүрийн гаднах хаягыг өнгөрөхөд Пёнхуа дэлгүүр орно гэж уурлав. Одооны хүүхдүүдийн шуналыг яах вэ?
Пёнхуаг уурлах үед нь Жонгүг бид хоёр үргэлж үгэнд нь ороод хүссэн бүхнийг нь авч өгсөөр байгаад түүнийг муу зантай болгочихсон. Тэгэхээр энэ бол бидний буруу.
YOU ARE READING
I'm Just Single Mom
Short StoryБи зүгээр л ганц бие ээж... Started: 2021.10.30🥰 Ended: 2021.12.02🤍