• PART VI •

993 82 4
                                    

" Ашгүй өнөөдөр эмнэлэгээс гарах нь байна шүү дээ. Тиймээ миний хүү? "

гээд хүүгээ үнсвэл Жонгүг: Би бүр та хоёрын өмнөөс баярлаад байх юм.

" Яалаа гэж дээ....Бид хоёр л чамд баярлах хэрэгтэй байх. Нэг сар эмнэлэгт хэвтэж байхад бүх төлбөрийг маань төлж, бид хоёрыг хоолноос минь салгаагүй шүү дээ."

Жонгүг: Зүгээр дээ~ Харин чи хүүхдэдээ  нэр өгөхөө л бод. Нэг сартай болчихоод байхад нэрийг нь ч өгөхгүй юм.

" Өгье гэсэн ч ямар нэр өгөхөө сайн мэдэхгүй байна."

Жонгүг: Пёнхуа байвал ямар байна? Амгалан, тайван гэсэн утгатай.

" Гу Пёнхуа. Дажгүй юм уу? "

Жонгүг: Тэгвэл энэ нэрийг өгцгөөе.

гээд хүүг маань тэвэрч байгаад чихэнд нь нэрийг нь шивнэлээ.

Жонгүг: За би та хоёрыг гэрт чинь хүргээд өгье.

Бид гурав манай өрөө түрээслэдэг газар ирлээ.

Жонгүг: Энэ танай гэр юм уу?

" Тиймээ. "

Жонгүг: Зааза болгоомжтой ороорой. Нэг сар байнга уулзсаар байгаад Пёнхуад дасчихжээ. Санах байхдаа?

" Хүсвэл уулзаж байж болноо."

Жонгүг: Нээрээ юу?

" Тэгэлгүй яахав. Хүү бид хоёрт хэзээ ч мартахааргүй том тус хүргэсэн ачтан шүү дээ."

Жонгүг: Ингэж хэлэх чинь хэтэрч байна шүү. Ачтан гэнэ шүү. Та хоёр минь л сайн байвал болох нь тэр. Зааза баяртай~

Пёнхуа бид хоёр өөрсдийнхөө жижигхэн өрөөнд орж ирлээ.

" Миний хүү бага уйлна шүү за юу? Эмнэлэг дээр байсан шигээ их уйлаад байж болохгүй шүү дээ."

Гээд хүүгээ хөхүүлж, өөрөө ч гэсэн унтахаар хэвтлээ. Шөнө дунд хүү минь 5 удаа сэрж уйлсан. Ээж байх ийм хэцүү гэдгийг яагаад ээж минь надад хэлж байгаагүй юм бэ?

Өрөөг нь түрээслэж байгаа айлын эзэнд хүүг минь хараад өгөөч гэж гуйгаад ажилдаа явахаар яаравчиллаа. Жонгүг байсан тулдаа би хоёр ажлынхаа алингаас нь ч халагдаагүй.

Оффисын ажлаа хийчихээд хамгийн хэцүү, зогсоогоороо хийдэг ажлаа хийхээр явлаа. Ажилдаа ирэхэд уг нь Жонгүг кофе уугаад сууж байдаг юм. Гэтэл байсангүй. Өө нээрээ Америк руу 3 сар явна гэж байсан шүү дээ. Таг мартчихаж.

I'm Just Single MomWhere stories live. Discover now