Жонгүгийн гэрт ирээд 4 сар болсон байна. Тэр яагаад ийм сайхан сэтгэлтэй юм болоо?
Өнөөдөр миний 27 насны харин Жонгүгийн 31 насны төрсөн өдөр болж байна. Бид нэг өдөр төрсөн. Содон тохиолдол байгаа биз?Бид 2 төрсөн өдрөө нэгэн амралтын газар дээр тэмдэглэж байгаа. Энэ Жонгүгийн санаа байсан. Бидний төрсөн өдөрт зориулж Жонгүгийн найзууд ирсэн. Надад ямар найз байх юм биш дээ...Хүнтэй олигтой харьцаж байгаагүйн шан юм даа...
Жонгүг: Өнөөдөр бидний төрсөн өдөрт хүрэлцэн ирсэн найзууддаа баярлалаа. Би өмнө нь хэзээ ч төрсөн өдрөө тэмдэглэж байгаагүй болохоор анх удаагаа тэмдэглэсэн чинь үнэхээр сайхан байна. Бас энэ хөөрхөн бүсгүй, хүүхэд хоёр хажууд минь байгаа болохоор их жаргалтай байна. гээд Пёнхуа бид хоёрлуу харлаа.
" Надад ч бас хэлэх зүйл байна. Ганц бие ээж миний хувьд амьдралд гутарч явсан үе саяхан. Яг тэр үед энэ сайн залуу надад хариу нэхэлгүйгээр тусламжын гараа сунгасан болохоор л би өдий зэрэгтээ явж байгаа байх. Чамд баярлалаа Жонгүгаа. Хүү бид хоёрыг хоосон хонуулалгүй гэртээ байлгаж байгаад. "
Жонгүг: Зүгээр дээ~
" Бас ямар ч найз нөхөдгүй намайг найзаа болгосон та нартаа баярлалаа."
гэж хэлээд Жонгүг бид хоёр буцаад суудалдаа суулаа.
Хэсэг хугацааны дараа төрсөн өдрийн баяр дуусч ирсэн зочид маань явцгаав. Харин Пёнхуа Жонгүг бид 3 үлдлээ. Учир нь бид энэ амралтын газарын байшинг түрээслэж авсан юм. Хүүгээ агаарт байлгах санаатай. Түрээсэлсэн байшингынхаа цонхоор гадаах орчинг харангаа сандал дээр суун хүүгээ хөхүүлж байлаа. Зочны өрөөндөө их гоё том цонхтой юмаа~
Жонгүг: Пёнхуа унтчихсан уу?
" Тиймээ. Агаарт цохиулсан бололтой."
Жонгүг: Би дотогшоо оруулаад орон дээр тавьчихаад хүрээд ирье. Чи эндээ сууж байгаарай. гээд Пёнхуаг тэврээд явлаа. Харин буцаж ирэхдээ өөрийнхөө том цамцыг надад авчирч өмсүүллээ.
" Жонгүгаа~ "
Жонгүг: Мм?
" Хүнд дурласан гэдэгээ яаж мэдэх вэ? "
Жонгүг: Харин л дээ.....Сайн хэлж мэдэхгүй байнаа.
" Байнга бодогддог уу? Жаргалтай зүйл тохиолдох үед хамгийн түрүүнд бодогдож, гунигтай зүйл болоход ч гэсэн хамгийн эхэнд санаанд ордог уу? "
Жонгүг: Ммм....Ер нь бол тийм юм байна.
" Тэгвэл Жонгүгаа....Би чамд дурлачихаж."
Жонгүг: Юу???? Чи үнэнгээсээ хэлж байна уу?
" Тиймээ.... "
Жонгүг: Сэтгэлийг минь битгий бусниулаарай. Тоглоогүй биз дээ?
" Тоглоогүй ээ~ "
Жонгүг алгуурхан надруу ойртоод: Би чамайг үнсэж болох уу? гэлээ.
-
-Vote⭐️
-

YOU ARE READING
I'm Just Single Mom
Historia CortaБи зүгээр л ганц бие ээж... Started: 2021.10.30🥰 Ended: 2021.12.02🤍