Өглөө унтаж байтал нөгөө өрөөнөөс хүүхэд уйлах дуу гарлаа. Нээрээ өчигдөр шөнө бид хоёр Пёнхуаг ганцааранг нь өөр өрөөнд унтуулчихсан шүү дээ. Хөөрхий уйлахгүй гээд ч яах билээ. Жонгүг хэдий нойрмог байсан ч босоод Пёнхуа руу гүйлээ.Уйлах бяцхан Пёнхуаг өөрсдийнхөө голд тавьж хэвтүүлэв. Би шууд л хүүгээ хөхүүллээ.
" Миний хүү сайхан амарсан уу? Хүүгээ ганцааранг нь унтуулчихдаг муухай ээж вэ тиймээ? " гээд хүүгээ үнсэж, тайвширч эхлэх хүүгийнхээ нулиммыг арчлаа.
Жонгүг биднийг харж хэвтэж байгаад бид хоёрыг үнсээд хувцасаа өмсөөд өрөөнөөс гарлаа.
Би хүүгээ хөхүүлж дуусаад хувцасаа өмсөн өрөөнөөс гарав. Өрөөнөөс гарвал Жонгүг ширээн дээр хоол бэлдчихсэн байж байлаа.
" Хөөх чи өөрөө хийсэн юм уу? "
Жонгүг: Тиймээ. Сайхан хооллоорой~
Бид хоолоо идээд сууж байтал миний утас дуугарлаа.
" Байна уу? "
: Байна. Энэ Хэримийн дугаар мөн үү?
" Тиймээ мөн. Би Хэрим байна."
: Сайн уу? Дүү минь. Үеэл эгчийгээ таньж байна уу?
" Пак эгчээ! Та сайн уу? "
: Сайн сайн.
" Аав ээж хоёр сайн сууж байгаа юу?
Холбоо бариагүй зөндөө удсан. Уулзаагүй бараг 2 жил болсон байна ": .....Харин эгч нь энэ талаар чамд хэлэх гээд....Аав ээж хоёрынх нь бие муу байгаа.
" ЮУ?? Яагаад? "
: Миний дүү хожимын өдөр харамсахгүйн тулд хурдхан ээж аав хоёр дээрээ ир. Хэдий болтол ээж аавыгаа бидэнд даатгаад, ирж уулзах ч үгүй, утсаар ч ярихгүй явах гэсэн хүн бэ чи?
Надад тайлбар тавих эрх байхгүй. Өөрийнхөө ямар арчаагүй муу охин гэдгээ мэдэж байгаа болохоор...
: Ядаж сайн яваа гэдгийг чинь мэдвэл сэтгэл амар нүд аних байлгүй....Өнөө маргааштаа заавал ирээрэй, тэдний бие маш муу байгаа шүү гэж л хэлэх гэсэн юм. Тэд өөрсдөө чамаас бие нь муу байгаагаа нуугаад байдаг юм. Гэхдээ хэлэхгүй бол болохгүй юм шиг санагдсан юм.
" З-За...ойлголоо....."
Би хөшсөн чигээрээ дуудлагыг таслалаа.

YOU ARE READING
I'm Just Single Mom
Short StoryБи зүгээр л ганц бие ээж... Started: 2021.10.30🥰 Ended: 2021.12.02🤍