• PART XIX •

890 72 6
                                    

Тэхён: Юу болсон юм бэ? мм?

Нарэ: Хайраа юун эмэгтэй хүн дуугараад... Хэримаа чи яачихсан юм бэ?!!

Тэхён: Дотогш оръё.


Намайг буйдан дээр суулгаад өөрсдөө нааш харлаа.

Тэхён: Юу болсон юм бэ? Хэн чамайг ийм болгосон юм?

" Жонгүг....Намайг бараг л алах гэж байлаа."

Тэхён: Яасан гэж вэ?

" Байнга шахуу архи уудаг болсон. Согтхоороо л уураа барихгүй ийм болгоод байдаг."

Тэхён: Байдаг гэдэг чинь....давтамжтай зоддог гэсэн үг үү?

" Энэ удаагынх хоёрдох нь. Гэхдээ хоёрхон удаа юм чинь гээд үл тооё гэсэн ч тэвчихийн аргагүй өвдөж байна. Би эмэгтэй хүн шүү дээ яаж эрэгтэй хүний гарын аяыг дийлэх юм? Тэгээд ч бүр Жонгүг боксоор хичээллэдэг байсан. Их хүчтэй."

Тэхён: Арчаагүй гөлөг! Эмэгтэй хүнийг бүр эх хүн, эхнэрээ ийм болтол нь зодно гэнээ?! Гайгүй дээ чамайг!

" Б-Би тэгээд хүүхдүүдээ орхиод зугтаад гараад ирсэн. Жонгүг арай ч хүүхдүүдийг зодож чадахгүй."   

гээд уйллаа. Тэхён миний шалбарсан, мөс шиг хүйтэн хөлийг барив.

Тэхён: Хөл чинь бараг хөлдчихсөн байна шүү дээ! гээд намайг хоёр гар дээрээ өргөж тэврээд угаалгынхаа өрөөрүү яван халуун усанд хөлийг минь дулаацууллаа. Тэгээд бас л тэвэрсэн чигтээ орон дээр тавьлаа.

" ААААА!!!!!!! "

Тэхён: Яасан бэ????!!!!

" А-Амьсгалж чадахгүй...б-бас энд өвдөөд байна."

Тэхён: Хавирага чинь хугарчихсан юм биш үү?!

Нарэ: Юу болсон бэ???!!      гээд миний орилох дуунаас болоод сандараад хүрч ирлээ.

Тэхён: Гэмтэлийн эмнэлэг явцгаая! Нарэ чи жолоо барь. Харин би Хэримийг эвтэйхэн авч явъя.

Нарэ: За.


Намайг эмнэлэгт үзүүлэх гээд жолоо барих Нарэ, өвтгөчих вий дээ гэж эмээх Тэхён хоёрыг харахаар тийм ч муу хүмүүс биш юм шиг....


Тэхён: Эмчээ яасан байна?

Эмч: Хоёр хавирага нь цуурсан байна. 2-3 долоон хоног хэвтэрийн дэглэм барьж эмчилгээ хийлгэвэл хурдан зүгээр болноо. Гэртээ эмчилгээ хийлгүүлсэн ч болно.

" Эмнэлэг-- "

Тэхён: Гэртээ эмчлүүлнээ эмчээ.     гээд эмчтэй уулзаад зөвөлгөө авахаар явлаа.

Буцаад хүрээд ирэхэд нь би: Чи намайг одоо Жонгүг дээр оч гээд байгаа юм уу?

Тэхён: Юу гэж дээ. Манай гэрт бид хоёртой хамт байна.

" Яаж болох ю--- "

Нарэ: Зүгээрээ.

=============

Тэхён Нарэ хоёрын буянд тэдний гэрт үлдэхээр боллоо. Амьдрал үнэхээр сонин юм. Нөхөр минь байсан хүн, бас түүний нууц амраг нь байсан эмэгтэйгээр халамжлуулж бөөцийлүүлэх өдөр ирдэг л юм байна.

" Та хоёрт таньдаг сайн хуульч, өмгөөлөгч байна уу? "

Нарэ: Надад нэг сайн өмгөөлөгч байгаа.

" Ямар ч аргаар хамаагүй Жонгүгийг шүүх хурал дээр ялмаар байна. Хэдий би түүнд хайртай ч надтай адгууснаас ч дор харьцаж, хүүхдүүдийг минь айлгасанг нь хэзээ ч өршөөхгүй. "

Тэхён: Чамд сайн нотлох баримт байгаа юу?

" .....Байхгүй ээ...Аан! Манай гэр өрөө болгондоо хяналтын камертай. Тэр нотлох баримт болж чадах болов уу? "

Тэхён: Болно шүү дээ.

" Маргаашнаас эхлээд шүүх хурлын зүйлийг бэлдэж эхэлье."


Jungkook's POV

Утасаар яриад буцаад хүрээд иртэл Хэрим байсангүй. Хаашаа алга болчихов оо? Гэрээрээ хайж явж байгаад Пёнхуагын өрөөнд ортол хүү минь уйлчихсан хэвтэж байлаа.

Жонгүг: Миний хүү зүгээр үү?

Пёнхуа: А-Ааваа та намайг зодохгүй биз дээ?

Жонгүг: Юу??? Аав нь юу гэж чамайгаа зодох юм бэ.....Аавыгаа уучлаарай аав нь ахиад л хүүгээ айлгачихлаа.

Хэримаа чи хүүхдүүдээ орхиод хол явж чадахгүй гэдгийг чинь мэдэж байна. Хурдан гарч ирсэн чинь дээрдээ. Байдлыг хүндрүүлэх хэрэггүй.

-

-Vote🖤

-

I'm Just Single MomWhere stories live. Discover now