=========================
Author's Pov" Хайраа хоолоо идээрэй " гэж дуудах үзэсгэлэнт эмэгтэй. Мөн түүнийг ардаас нь тэвэрч хүзүүг нь үнсэх царайлаг залуу.
" Гоё хоол бэлдээгүй ч сайхан хооллоорой " гэж бүсгүй хэлэхэд залуу түүнийг өхөөрдөн инээмсэглэж тэд хооллов.
Хэрим, Тэхён хоёр бол хоёрхон жилийн өмнө хуримласан шинэхэн гэр бүл. Хамтдаа амьдарч аз жаргалд умбаж амьдрах нь үнэхээр атаархмаар....
" Хайраа хайр нь тушаал дэвших юм шиг байна лээ. Гэхдээ хэд хоногоос томилолтоор явж, үр дүнг нь харж байж болно гэсэн "
гэж Тэхёныг хэлэхэд Хэримийн нүд томорч ирээд " Хөөх нээрээ юу?! Ашгүй дээ! Чи минь ямар их хичээлээ дээ. Тэр нэг ярвагар захиралаасаа болж гэртээ ч хүртэл тогтохоо байсан шүү дээ. "
" Эмэгтэй захиралууд угаасаа ядаргаатай байдаг юмаа. "
" Гэхдээ...энэ гэрт зөвхөн чи л ингэж их хичээж ажиллаад байхаар би өөртөө гутраад байх юм. Ямар ч ажил хийхгүй, гэрээ цэвэрлэж хоол хийж л байна. Өөр юу хийж гийгүүлсэн юм бэ? 25 хүрчихээд. Хайр нь ажил хийж, чамдаа жоохон ч гэсэн нэмэр болмоор байна "
" Тэгэж ярихгүй шүү хадагтай! Би чамайг жаргаана гэж л авч суусан шүү дээ. Чамайг газар гишгүүлэхгүй амьдруулахыг аль чадхаараа хичээх болно-- үгүй ээ! Чамайгаа газар гишгүүлэхгүй амьдруулах болно! Ойлгосон уу? "
Хэрим түүний өөдөөс хайр дүүрэн харцаар ширтэж хөнгөн инээгээд " Ойлголоо " гэж хэлэн тэд хоолоо үргэлжлүүлж идэж эхлэв.
Хоол идэж дууссаны дараа Тэхён "Хайр нь аяга тавагаа угаачих болохоор чи минь очоод амарч бай" гэхэд Хэрим "Зүгээрээ хайр нь өөрөө угаачихъя" гэв.
" Үгүй! Би угаана за юу! Чи зүгээр очоод хэвтэж бай. Удахгүй хайр нь очоод хөлийг нь барьж өгье за? " гэж хэлэн эхнэрийнхээ духан дээр үнсэхэд Хэрим түүнийг өөртөө татаад уруул дээр нь үнсэв.
" Хүүе! Энэ чинь яасан аятайхан юм бэ. Алив дахиад хийдээ " гэх Тэхёны хошигнолд Хэрим инээн дахин түүнийг татаад удаан бас гүнзгийгээр үнсэж эхэллээ.
" Зааза. Чи аягаа угаадаа " гээд Хэримийг холдоход Тэхён бугуйгаас нь барьж зогсоов.
" Үгүй ээ одоо угаахгүй. Чиний хийсэн зүйлийг гүйцээцгээе " гээд Хэримийг мөрөн дээрээ тохоод бөгс рүү нь нэг алгадаад унтлагынхаа өрөөг зүглэлээ.
===========================
-vote

YOU ARE READING
I'm Just Single Mom
Historia CortaБи зүгээр л ганц бие ээж... Started: 2021.10.30🥰 Ended: 2021.12.02🤍