• PART VII •

1K 81 3
                                    

" Жонгүгаа ингэж болохгүй шүү дээ~" гэж Жонгүгийн хажуунаас зүүгдэн хэллээ.

Жонгүг: Чимээгүй бай. Пёнхуа унтаж байна.

гэсээр нэг өрөөнд орон хүүг маань орон дээр хэвтүүлээд намайг дагуулан гарлаа.


Жонгүг: Хэтэрхий түргэдсэн сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ....Ер нь тодорхой бөгөөд шулуухан хэлчихье. Би чамд хайртай. Хамгийн анх чамайг компани дээр хараад шууд л дурласан. Тэгээд чамайг жирэмсэн гэдгийг чинь хараад гунигласан ч нөхөргүй гэдгийг чинь мэдээд баярласан. Би чамайг Пёнхуатай хамтад нь хайрлаж чадна аа~ Чамайг надад итгэ гэж ятгахгүй ээ. Гэхдээ итгэх юм бол чамайг хийсэн сонголтондоо харамсуулахгүйгээр амьдаруулж чадна. Бас Пёнхуагын хамгийн сайн аав нь байх болно.

" Жонгү-- "

Жонгүг: Бас чамд хэлэх ёстой байх. Би бол чиний ажилладаг "GK" компани буюу
"JNGK" грүппийн ерөнхий захирал.

" Юу?...Тэгвэл бүр ч болохгүй юм байна."

Жонгүг: Чи юу ч гэсэн надад хамаагүй. Хэдий бидний харилцаа найз нөхөдөөс хэтрэхгүй бас танилцаад удаан хугацааг үдээгүй ч гэлээ миний сэтгэлд Пёнхуа төрсөн хүүгээс минь ялгаагүй. Тиймээс би Пёнхуаг зочид буудалд эсвэл бүр түрээсийн өрөөнд өсөж том болоосой гэж хүсэхгүй байна. Харин миний чамд хайртай гэдэгийн тал дээр....чиний шийдвэрийг хүндлэх болноо...Пёнхуагын унтаж байгаа өрөөнд ороод унтаж амраарай. Би өрөө рүүгээ явлаа шүү. Сайхан амраарай~

гээд яваад өгөв.

Би одоо яг яавал дээр вэ? Гэхдээ хэд хоног ч гэсэн хүүгээ дулаан гэрт хонуулвал сайн л байна.



Өглөө сэрүүлгээ дуугарахаар нь сэрээд хажууд байх хүүгээ хартал хүүгийн маань цаад талд Жонгүг унтаж байлаа. Тэр энд юу хийж байгаа юм бол?....Ямартай ч өглөөний цайгаа бэлдчихээд ажилдаа явъя.

Өглөөний цайгаа бэлдэж байтал нойрмог Жонгүг нэг гартаа Пёнхуаг тэвэрчихсэн гарч ирэв.

" Яагаад босоод ирэв ээ? Би сэрээчихсэн үү? Уучлаарай..."

Жонгүг: Үгүй дээ. Чи биднийг сэрээгээгүй. Пёнхуа уйлахаар нь сэрсэн юм. Тэгээд тэвэрсэн чинь зүгээр болчихлоо.

" Тийм үү? Алив миний хүү ээж дээрээ ир. Харин чи өглөөний цайгаа уугаарай."

гээд Жонгүгийг хоолны ширээний ард суулган Пёнхуаг аваад хөхүүллээ. Хүүгээ хөхүүлчихээд Жонгүгийн өөдөөс харан ширээнд суун хамт өглөөний цайгаа уув.

I'm Just Single MomWhere stories live. Discover now