Заяагдсан хос

3K 212 5
                                    

Сайн байна уу, энэхүү бичвэр нь Omegaverse төрөлд хамаарах ба хөвгүүдийн хайр болоод насанд хүрэгчдэд зориулсан хэсэг агуулсан тул 16 доош насны эсхүл ижил хүйстний хайрыг хүлээн зөвшөөрдөггүй мөн эмзэг ханддаг хүмүүс уншихгүй байхыг хүсье.

...

2015.12 сар, Франц

Шигүү ургасан моддын цаанаас толгод дээр байрлалтай, хуучин сүмийн зориулалтаар ашиглагдаж байсан ч одоо хувийн ахлах сургууль болсон дүнсгэр чулуун барилга цухуйна.

Шашны сургууль аятай хатуу чанд дүрэмтэй эл сургууль ердөө 200 гаруй сурагчтай агаад тэд албан хүчээр дүрэмт өмсөх ч цаг үргэлж хүчирхэг фермоноо ханхлуулан хонгилоор алхаж яриан дундаа хэлнийхээ үзүүрээр хурц соёогоо долоох зэргээр нэгэндээ бардамнах аж. Хөвгүүд онцын шалтгаангүй атлаа дайсагналцаж юм л бол доторх чоноо гарган өөрийн эрх ямбаа тогтоох гэж оролдох нь төрөлхийн зан нь төлөвшиж гүйцээгүйг илтгэнэ.

Анх "Ёс зүйн хүмүүжил олгох төв" нэртэйгээр нээгдсэн газар сургууль болтлоо өргөжих 20 жилийн явцдаа дэлхийн өнцөг булан бүрээс хүчирхэг альфа нарын үр удмыг элсүүлсээр эцэстээ өөрийн нэрээ гээж олноо "Альфа нарын сургууль" гэх хочоороо алдаршжээ.

...

-Яг одоо наанаа зогс, муу хараал идсэн зулбасга! Би чамайг фермоноо захирч сурахгүй бол ална гэж хэлсэн байх аа!

Нам гүм хонгилоор үеийнхнээсээ биеийн хөгжлөөр илт дутмаг, туниа муутай ази хөвгүүн тэнхээ мэдэн гүйх агаад түүний араас нэхэх Канад хүү хүндээр амьсгаадаж байснаа гэнэтхэн хана түшиж толгойгоо хөнгөн сэгсэрлээ. Тэгээд дотор авалцах галаа намжаах шиг, гүнзгий амьсгал аваад зангиагаа мулт татав.

-Бурхан минь гэж, энэ үнэр. Жон Үён..Муу новшийн омега

Хэдийгээр жаалхүүгийн мөчлөг тохиох болоогүй, дээр нь фермон нь тийм ч өргөн цар хүрээтэй тархаагүй ч элссэн цагаасаа хойш 2 жил толгод дээр хоригдсон төгсөх ангийнхний хувьд "өчүүхэн төдий" гэдэг ухаан санааг нь балартуулж дөнгөхөөр аж.

Үён гүйсээр дээвэр дээр гарж ирмэгцээ өвдгөө тэврэн доош сууж бороон дусал тогтож хоцорсон хүйтэн төмөр хаалгыг нуруугаараа наллаа.Түүний хувьд юмс буруугаар эргэсэн нь илт.

Доод давхраас дээш өгсөх хөлийн чимээг дуулав уу үгүй юу, саяхан хэвийн хэмнэлээ олж байсан зүрх нь айсандаа ахин савлаж эхлэхэд хөвгүүн тэсэлгүй өндийж дээврийн бетон хашлага руу дөхөв. Тэгээд итгэл муутайхан хашлага дээр гарж зогслоо.

[ ANIMALS ] completedWhere stories live. Discover now