Тагт

632 104 13
                                    

Зурвасыг олон дахин уншсан ч цэг ч атугай өөрчлөгдсөнгүй. Хөвгүүн байрандаа зогсоод уйлсаар л. Шаналж цөхөрсөн юм биш зүгээр л огтоос хөдөлгөөнгүй зогсож байгаа хэрнэ нулимс мэлмэрээд байх юм гэнэ.

Яаж ийм зүйл байж болдог юм бэ? Яагаад? Салах..инээд хүргэхээ больж үз!

Сүбин салах өргөдлийг базаж хогийн сав руу шидээд машиныхаа түлхүүрийг халааслан хүрмээ ч авалгүй гүйн гарлаа. Үд дундын наран ээвч цас ороод удаагүй юм хойно жиндүү байх нь аргагүй. Гэсэн ч сөдөн куртик , ноолууран хүрэмтэй хүмүүс дунд ганц бета л амнаасаа уур савсуулан дан сорочкитой зогсоол руу гүйх аж.

Энэ бүхний дараа сална гэнэ шүү. Зүгээр л салъя гээд л болчихдог юм уу, тэгээд сална гэхээр чинь би салах ёстой юу? Хэний дураар..ярилцаа ч үгүй юм байж хэний дураар сална гээд байгаа юм? Гэрлэлт ямар тоглоом юм уу?

Сүбин 120км цагийн хурдтай давхихдаа золтой л осолдчихсонгүй. Замдаа гурван ч удаа тамхилж 2 торгуулийн хуудас бичүүлэв. Тэгээд түр саатуулах байрны гадна ирмэгцээ машинаа байрлуулах ч үгүй зам дээр хаяад эргэлтийн хаалга руу гүйлээ.

5 минут. 10 минут. Гар хоосон ирсэн хуягуудын нэг жишим ч үгүй бета руу хяламхийж  "Тэр хоригдол чинь чамтай уулзахгүй гэнэ. Бас цаашид ямар ч эргэлт, илгээмж хүлээж авахгүй гэсэн болохоор ирээд хог болохоос цаашгүй зүйл илгээх хэрэггүй. Ингээд яв" гэх нь тэр.

-Хараал идсэн хулчгар новш минь, чи надад яаж ингэж хандаж чадаж байна аа! Гараад ир. Гарж ирээд надтай ярилц гэж байна!

Сүбин энд хоригдож байхдаа хорих өрөөнүүд эргэлтийн хэсэгтээ ойролцоо байдгийг мэддэг болсон. Тиймдээ ч хоолойныхоо хэрээр орилж байгаа биз.

-Даниел, надад чамаас өөр юу ч байхгүй шүү дээ. Надад битгий ингэж ханд л даа, тэгэх үү? Даниел!

Харгалзагчдийн нэг түүнийг хөөж гаргах хүртэл жаалхүү орилсоор байв. Даниел бодлогогүй шийдвэр гаргадаггүй, шийдсэн л бол буцдаггүй зан нь бетагийн санааг юу юунаас илүү зовоож байлаа.

-Ядаж ганцхан удаа уулзчихъя. Ганцхан удаа. Гуйж байна, түүнийг чирээд ч хамаагүй гаргаад ир л дээ. Гуйя. Гуйж байна

Сүбин саатуулах байрны үүдэнд хэр удаан сууснаа мэдсэнгүй. Нар хэвийх цагаар өнөөх зурвасыг ахин дэлгээд дараа нь гэнэтхэн л уурандаа шатаж эхлэв.

Энэ бүгд түүнээс болсон. Жон Үён. Тэр муу чалчаа новш л Даниелийг барьж өгсөн. Бас болоогүй шүүх хурал дээр лабораторийг илчилнэ гэнэ ээ? Тийм зүйл яасан ч болохгүй!

[ ANIMALS ] completedWhere stories live. Discover now