Сэжигтнээс байцаалт авж болох 48 цаг хэдийн талдаа оржээ. Үлдсэн цагт хангалттай нотлох баримт олж чадахгүй бол Сүбин ч тэр Даниел ч тэр батлан даалтаар суллагдана гэхээс Саны ар нуруугаар хүйт даана. Дээрээс нь саяхан баривчлагдсан Үён ч тэр сэжигтнээр татагдсанаасаа хойш ганц үг ган хийсэнгүй, эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүйгээр самуурсан байдалтай байсаар удаа дарааллан биеийн байдлаар шалтаглан байцаалтаас татгалзаж байв.
-Надад хүрээд үзээрэй! Би чам шиг новшоор ахиж доромжлуулна гэж байхгүй шүү!
Сан мэдүүлгийн хоосон цааснаас болж бухимдан Сүбиний эрүүнээс чангахан шиг атгаснаас болж бета ийн дуугаа өндөрсгөжээ.
-Энэ миний газар, би хүссэнээ хийнэ! Чи мэдэх үү? Жинхэнэ эрх мэдэл ийм байдаг юм. Хууль мэддэг галзуу новшнууд л жинхэнэ аюул. Харин одоо би тэр аюул нь. Тиймээс мэлзэхээ болиод бичиж эхэл!
Хөвгүүн чангаар инээж алдаж мөрдөгчийн өөдөөс салаавч гаргана.
-Тонил цаашаа. Би маргааш гэхэд л эндээс гарчихна. Тэгээд чамд үүний чинь шанг хүртээхдээ л хүртээнэ
Сүбиний хэтэрхий бардам байдал өчигдөрхөн өмнө нь сөгдөж байсан хүлцэнгүй жаалаас тэс өөр байгаа нь мөрдөгчийг өдөөх шиг, тэр нэг гараараа ширээ тулан бөхийхдөө доод уруулаа хазаллаа.
-Шан? Чадал чинь хүрвэл тэг л дээ. Намайг яллуулах гээд үз. Хүчирхийлэл, хууль бус баривчилгаа гээд юу дуртайгаа ашигла. Гэхдээ чамд нотолгоо байгаа юм уу? Мм? Миний тухай ам нээвэл өөрийнхөө тухай ч бас чалчих ёстойгоо мэдэж байгаа биздээ? Яахав, солиотой мөрдөгчид хүчирхийлүүлсэн гээд олны анхаарлыг татвал амжилт олж магадгүй л юм. Гэхдээ нөхөртөө хүртэл юу туулснаа хэлж чаддаггүй чам шиг хулчгар хүнд аравхан камерын өөдөөс эгцлэх зориг байхгүй
Сүбин Саныг цохихгүйн тулд гүнзгий амьсгаа аваад бараг л дуусаж байгаа хайрцаг тамхинаас нэгийг сугаллаа. Угаасаа хангалттай асуудалтай байж цагдаад халдвал ахиад хэд хоног энд хоригдох биз.
Хөвгүүн тамхиа татаж дуусахад мөрдөгч хэдийн бууж өгсөн аятай дараагийн олз дээрээ очихоор ширээн дээрхийг цэгцэлж эхлэв.
-Сание, надтай бяцхан тохироо хийхгүй юм уу? Хэргийн материалд оруулахгүй гэвэл би чиний нэг асуултад хариулж өгье. Угаасаа чамд Үёны тухай мэдэхийг хүссэн зүйл олон л байлгүй
Мөрдөгчийн нүд сэргээд ирэв. Гэсэн ч тэр бетагийн үгэнд ач холбогдол өгөхгүй байгаа мэт царайлсаар эргэн ширээний ард суулаа.

VOCÊ ESTÁ LENDO
[ ANIMALS ] completed
FanficАхлах сургуульдаа учирсан заяагдсан хосууд эргэн уулзахдаа нэг нь цагдаа, нөгөөх нь гэмт хэрэгтэн болсон байна. Гоц ухаантай залуу профессор, бүхнийг ажиглагч бета болоод боломжгүйг бүтээж өөрийн бүлэглэлийг үүсгэсэн омега, түүнийг илчлэхээр улайрах...