Тохиролцоо

588 100 4
                                    

10 мк.в хүрэхтэй үгүйтэй жижигхэн өрөө. Жиндүү ч гэж жигтэйхэн. Хурц гэрлийн дор төмөр ширээний ард Чүэ Сүбин гартаа гавтай чичрэн сууна. Түүний хүрэм зузаан ч тэр сандрал, айдсаас болж дотроосоо бээрчээ. 

Саны надад хийсэн бүхнээс болж бие минь бүхэлдээ хөндүүрлэсэн хэвээр, үрийн шингэн нь одоо ч бие дотор минь байгаа нь мэдрэгдэх бүрт хэвлий хавьцаа тавгүйрхэнэ. Новш гэж, халуун шүршүүрт орох юмсан. Тэгээд нэг шил дарс цааш нь харуулна. Дараа нь Даниелд тэврүүлээд унтана. Сэрээд яг л юу ч болоогүй юм шиг, туулсан бүхэн минь ердөө л нэг зүүд гэж бодоод бүхнийг мартаад шинээр амьдарна. 

Хаалга онгоймогц хөвгүүн биеэ цэхлэн суулаа. Тэгэхдээ хэдийн дүрэмтээр гангарсан Саныг хараад одоо л бодит байдалтай эвлэрэх шиг хөмхийгөө зуув. 

Залуу эр гартаа зөөврийн компьютер, хавтаст хэргийн хамт сугавчилжээ. Зуршил ёсоор ханцуйгаа шуусныг нь дурдах нь зүйтэй.

-Итгэмээргүй юм. Хэн ийм жулдрайг олон улсын хар тамхитай тэмцэх тасгийн ахлах мөрдөгч байна гэж санахав дээ?

Сүбин шүдээ хавиран байж мөрдөгчийг басамжлан өгүүлэхэд өнөөх нь жуумалзахаас хэтэрсэнгүй. 

Чүэ Сан. Чинээлэг гэр бүлээс гаралтай ч цагдаа болохоор шийдсэн альфа. Бүгд л түүнийг алдартай бизнесмэн эсвэл хуульч болно гэж таамаглаж байсан ч тэр зүгээр л тушаал дор ажиллахыг илүүд үзсэн. Хүнд хүчир бэлтгэл сургуулилтын дор амьдын тамтай нүүрэлдсэн ч тэр өвдөлтөө сэжигтнүүддээ тулгах болсон түүнд хамгийн харгис байцаагч гэх нууцхан цол ч бий. Тийм ээ, Санд өөрт нь хамааралгүй хүмүүсийн өвдөлт хамаагүй. Бие ч бай сэтгэл ч бай тэр бүгдийг нь сүйтгээд сэжигтнүүдийн амыг нээлгэдэг. Сантай тулсан хэн ч бай санваартанд нүглээ илчлэх мэт хийсэн бүхнийхээ тухай чалчиж гарна гээч.

-За тэгэхээр ноён Чүэ. Бид танд 1,2,3..6,7..Хараал ид, тоолж барамгүй олон хэргээр ял тулгаж байна. Яахав, бүгдийг нь хүлээн зөвшөөрөөд шүүхийн өмнө гэмшиж байна гэвэл 60 хүрэхээсээ өмнө суллагдчих байх

Залуу эр үгээ дуусгаад инээвхийлж "Хэрэгтэйгээ танилц" гэх шиг, жагсаалтаа Сүбиний зүг шидэллээ. 

Би түүний өөдөөс эгцлэхийн тулд ширээн доогуур өмднийхөө шуумагнаас зуурж байлаа. Саны энэ бардам инээд, дарангуйлагч харц нь насан туршид минь намайг дагаж шөнө бүр хар дарсан зүүдэнд үзэгдэх юм шиг санагдана. 

Хөвгүүн гүнзгий амьсгал аваад "Би өмгөөлөгчгүйгээр цаашид нэг ч үг дугарахгүй" гэхэд Сан ч үүнд бэлтгэлтэй байсан бололтой, юу ч болоогүй мэт байцаалтын өрөөний камерыг унтрааж орхих нь тэр.

Чөтгөр ав, тэр яагаад ингэж байгаа юм бэ? Яагаад над руу ингэтлээ ширтээд байгаа юм? 

Би галзуурсан байж. Түүн шиг хүнийг шохоорхож дүрсгүй зандаа хөтлөгдөн мансуурж хүрэлт бүрийг нь таашааж явсан би жинхэнээсээ солиорсон байж. 

Хөл гар минь надад захирагдахгүй нь. Байж суухын аргагүй түгшил намайг эзэмдэж би түүнээс харц буруулахгүйн тулд өөрийгөө хүчлэхдээ хэдхэн цагийн өмнө болж өнгөрсөн яргаллыг нэхэн санана. Тэр яагаад ийм чимээгүй байгаа юм бэ? Бурхан минь, яагаад хараал идсэн камерыг унтраачихаж байгаа юм? 

Зүүн нүднээс нулимс дусална. Би түүн рүү ширтэх төдийд өшөө хорсолд эзэмдүүлж тэсгэлгүй ахин уйлжээ. Харин тэр инээсээр. Үг дуугүй өөдөөс минь хараад мушилзана.

-Дуугүй байх эрхээ эдэлмээр байвал дураараа л бол. Надад чамтай цагаа гарздаад байх шаардлага байхгүй. Тэртээ тэргүй энд Даниел ч гэсэн ирчихсэн

Сан ийн өгүүлээд өндийхөд Сүбиний нүдэндэх эцсийн найдвар булшлагдах шиг болов. Хүлээ, тэр ч гэсэн баригдчихсан юм бол хэн түүнийг аврах юм?

Залуу эр зөөврийн компьютероо авсан ч хавтсаа үлдээв. Энгэрийн халаасаа ухаж бал, хайрцаг тамхи асаагууртай авч хүүд сунгалаа.

-Мэдэж байгаа бүхнээ бич, тэгвэл чамайг Даниелтэй нэг саатуулах байранд оруулж өгье. Гэхдээ мэдүүлэгтээ Үёны нэрийг дурдах хэрэггүй. Тэгвэл тохиролцоо хүчингүй гэж мэд

Би Үёныг хөсөр хаямаар санагдавч түүний тухай бодох бүрт сэтгэл үймэрнэ. Тэр хэчнээн яршигтай, учир нь олдохгүй хүн ч гэлээ би түүний дэргэд л хамгийн тайван байдаг байв. Түүнгүй өдрүүдийг төсөөлөх нь хүртэл намайг дотроос минь иднэ. 

Энэ нөхцөлд миний түүнийг гэх сэтгэл л намайг хийсэн бүх нүглээс минь авран гэтэлгэж би хэчнээн ихийг золиослосон ч хамаагүй, тэр золиос үнэгүйдсэн ч хамаагүй..би түүний инээмсэглэл, аз жаргалынх нь төлөө бүхнээ алдахад бэлэн.

Үёны нэрийг сонсоод ярвайсан хүү мөрдөгчийг өрөөнөөс гарав уу үгүй юу, хайрцаг тамхинаас нэгийг амандаа зуугаад эхний соролтынхоо дараа гашуунаар инээмсэглэв.

Эцэстээ чи ч гэсэн Үёнтой холбоотой байжээ?

Сүбиний хувьд өнөөдөр ертөнц хөмөрч байна. Бузар булай хэргүүд ар араасаа ундарч мэдэхийг хүсээгүй үнэнээр булагдах тутам үйлийн үрийн хэрцгийг гайхна.

Хүлээ, Чүэ Сан анхнаасаа надтай албаар ойртсон бол яахав? Даниелийн араас шиншлэх гэж, Үёныг энэ хэргээс мултлах гэж? Хах, мөн ч агуу хайр болдоо!

.. 

Хараал ид, энэ дэлхий Жон Үёны төлөө эргэдэг юм уу хаашаа юм!

Энэ бүхний дараа би Саныг Үёнтой цуг амьдаар нь булахыг хүсэж байна. Уучлах? Бүхнийг мартаад шинээр эхлэх? Больж үз, би энэ үгээ буцааж авлаа. Бидний нэг нь гарцаагүй үхэх ёстой. Тэд үнэхээр л энийг хайрынхаа төлөө хийж байгаа юм бол би эндээс гармагцаа тэднийг тэврэлдүүлж хүлээд..

"Амьдаар нь булна!"

[ ANIMALS ] completedOnde histórias criam vida. Descubra agora