Үнсэлт

720 114 2
                                    

Тэр өдрийн орой Даниел нөхөр дээрээ зочлов. Өдөр ч биш орой ч биш, нэгнийхээ царайг хальтхан харах ч харц тулгарахдаа мэгдмээргүй бүрэнхийд очлоо.

Сүбин түүнийг өрөөнд нь орж ирснээс хойш өөрөө зорьж иртэл нь ажлын ширээнээсээ өндийсөнгүй. Ёс болгож мэндэлсэн ч үгүй. Дэмий л ямар нэг чухал зүйл хийж байгаа аятай зөөврийн компьютер луугаа ширтэнэ. Ийм хөндий уур амьсгалтай урьд тэд тулгарч байгаагүй нь илт. Хөвгүүний өвдөг ширээн дороо чичирж доод уруулаа үе үе хэмлэх нь нэгэнт гүйцэгдсэн үнэнтэй нүүр тулахыг хүсэхгүй байгааг нь илтгэнэ.

-Оройн хоолоо идсэн үү?

Профессор ийн лавлахдаа ширээн дээр авчирсан хоолоо тавихад бета нүд нь нулимсаар дүүрэхийг мэдэрлээ. Тэд нэгнээсээ юу ч асуусангүй. Зэрэгцэж суугаад хооллож эхлэв.

Тэр өдөр би амьдралдаа анх удаа хоолойгоор хоол давахгүй байх ямар мэдрэмж байдгийг ойлгосон. Даниел өнөөх л зуршлаараа давсаа багадуулчихсан байсан ч би түүнийг нулимсаараа амталсан хэрэг. Арайхийж залгимагц ходоод зангируулах тэр эд бүрэн болцтойн дээр зорж хийсэн зүрхэн луувантай байсан ч харах төдийд сэтгэл эмзэглүүлэм байлаа.

-Бүгдийг нь мэдчихээд ирсэн болохоор ярихгүй байсан ч болно

Мэдэж байна даа, мэдэж байна гэм. Бүгдийг нь мэдэж байгааг чинь, яаж ийгээд мэдчихдэгийг чинь хэнээс ч илүү мэдэж байна.

-Юун түрүүнд чамд үнэнч байгаагүйд намайг үнэхээр уучлаарай. Би муу нөхөр байснаа мэднэ ээ. Маш сайн мэднэ. Чамд шударга хандаагүй нь миний буруу

Салалтын өмнөх цөхрөл зүрхийг минь атгавч залруулж болохгүй урвалтын дор эл бие минь хүчин мөхөсдөж гэмшил ч тэр үзэн ядалт ч тэр авиа болж хийссэнгүй. Би түүнийг сонссоор, хоолой нь аргаж угтаа зангирч буйг нь түүнтэй цуг мэдэрж байв.

Битгий ингэж ярь. Битгий.

-Гэхдээ..заавал надад ингэж хандах ёстой байсан юм уу? Сүбинаа..

Тэссэнгүй. Би мэгшсээр. Гараараа нүүрээ таглаад, мөрөө чичигнүүлээд. Зажилж байсан хоолны үлдэгдэл завьжин тушаа мэдрэгдээд л.

-Чиний буруу биш гэдгийг мэднэ ээ. Тэр хүн чамайг ашигласан нь надаас ч болсон байж мэдэх болохоор..юунд ч чамайг буруутгахгүй. Гэхдээ. Гэхдээ..

Түүний яриа удааширч дараагийнх нь үгийг хүлээх хором бүр мянган жил шиг удаан. Багалзуурдуулж байгаа аятай амьсгал давхцана. Би чамайг юу ч хийсэн уучлах байсан. Үгүй ээ, аль хэдийн уучилчихсан. Гэхдээ өөрийгөө уучилж чадахгүй нь. Чамд үнэнч хандалгүй жаахан хүүхэд шиг авирласан өөрийгөө уучилж хүчрэхгүй нь.

-Бид цаашдаа яасан нь дээр вэ?

Үнэхээр..бид цаашдаа яасан нь дээр вэ?

Ямагт эрүүл харагддаг ч дотроо үргэлж асуудалтай байсан бидний харилцаа яаж үргэлжилвэл болох юм бэ?

"Надаас..салмаар байгаа юм уу?"

Эцэст нь хөвгүүн ам нээхэд Даниел толгой сэгсэрсээр газар өвдөглөж 2 гараараа өвдөгнөөс нь атгалаа.

-Гуйя, энэ л биш. Энэ л биш

Би нулимсаа шудраад Даниел руу харахдаа уйлж байгааг нь үзэв. Оффисын цонх нэвтлэх гудамжны гэрлийн гялбаанд түүний хацар гялтганана. Уруул нь яльгүй омголтчихсон, хамар нь ягаан туяа татуулаад л. Тэр гараас минь атгаж нүүрэн тушаанаа аваачихдаа элбэрэл хүсэх мэт хуруунуудыг минь хацраараа шүргэж найдвар тээсэн нүдээрээ энэ болчимгүй нэгнийг ээрнэ. Түүний бардам зан хөл дор минь сөхөрчээ.

-Гуйя. Гуйж байна. Намайг битгий орхиоч дээ. Чамгүйгээр би амьдралаа төсөөлж чадахгүй нь

Даниел 45 градусын өнцгөөс над руу чиглэнэ. Танил уруул дулаан илчээрээ уруулыг минь тамгалж шүргэлт бүрээрээ цөхөрсөн сэтгэлийг минь аргадах нь юутай уйтай.

Би чамд 2 дахь анхны үнсэлтийг өгье. Томоохон маргааны дараа хосуудын дунд ахин нэг оч асаадаг тэр үнсэлтийг. Тийм нандин, ийм элгэмсэг.

Би чамд 2 дахь амлалтыг өгье. Ахин ийм зүйл тохиолдохгүйг амиараа андгайлъя.

Тэдний үнсэлт аажмаар ширүүсч амьсгал авах боломжгүй болохын цагт хоёул босож зогсоод сарны гэрэлд нэгнийхээ энгэрт наалдан зогсов. Бие биеийнхээ нурууг аргадангуй илбэж хүзүүн тушаа нь нүүрээ наахдаа үлгэрийн юм шиг амирлалд умбана.

Түүний тэвэр цаст уулын оргил доорх цэцэгт нуга дундуур шувуудын жиргээнд салхитай сүлэлдэн бүжих шиг тийм л амар амгалан басхүү сэтгэл догдлуулам байлаа.

-Би чамд хайртай, Чүэ Ёнжүн

-Ойрд энэ нэрээр их дууддаг болжээ? Хуучны Чүэ Ёнжүнийг тэгтлээ санаа юу?

Сүбин инээвхийлэн мөрөө хавчихад профессор хайртай гэсэнд нь хариу хэлэх гэж байснаа гэнэтхэн хаанаас ч юм сэнхийсэн иланг-иланг цэцгийн үнэрээс болж зогтусав.

Эргэн тойронд нь Үён байх боломжгүй ч орчлон дээр түүнээс өөр энэ нандин фермоныг тээх нэгэн үгүй. Тэгвэл яагаад?

Арай хий төсөөлөл?

Даниел нөхрийнхөө өөдөөс эгцлэхдээ өөрийн эрхгүй доод уруулаа хазлаа. Тэр сэтгэлийнхээ гүнд түгшиж буй нь энэ.

Хүлээ..би Үёныг үнэрийг нь үгүйлтлээ санаж байна гэж үү? Ийм нөхцөлд.. энэ байж болох зүйл үү?

"Би ч гэсэн..чамд хайртай.."

[ ANIMALS ] completedWhere stories live. Discover now