Хүүхэд

811 113 5
                                    

Хичээлийн дараа өрөөндөө дугхийж байсан профессорыг хоолой аргам хар кофены үнэр сэрээж орхив. Удсан ч үгүй хаалгаар Чүэ Сан зөвшөөрөл ч авалгүй орж ирлээ.

-Ноён Чүэ, бодож байснаас бүдүүлэг хүн юмаа даа? Оюутны хувиар наад захын ёс зүйд суралцах хэрэгтэй бололтой

-Өршөөгөөрэй эрхмээ, гэхдээ найзынхаа дамжуулж хэлээрэй гэсэн зүйлийг мартчихаад сая л гэнэт саналаа. Өрөөний хамтрагч маань аяллаар явчихсан. Дараа долоо хоногоос ирнэ. Яагаад ч юм таныг санаа зовох хэрэггүй гэнэ билээ. Гэхдээ Жон Үён таны хичээлд суудаггүй биздээ? Та хоёрыг ийм дотно гэж мэдсэнгүй

Шилжиж ирээд удаагүй шинэхэн оюутанд өөрөөсөө насаар ах профессортойгоо ярьж байгаа гэсэн ямар ч хүндэтгэл байсангүй. Харин ч үг бүр нь ямар нэг юм ухаж төнхөх гэж байгаа аятай өдөөн хатгасан янзтай сонсогдоно.

-Тэр яагаад өөрөө энийгээ хэлчихэж болоогүй юм?

Даниел оюутнаа сонжих лугаа шанаагаа тулан ийн лавлахад Сан нэг хөмсгөө өргөн "Харин л дээ" хэмээн жуумалзлаа. Тэгснээ "Өөрөөс нь асуухгүй юу. Хэрвээ..холбогдож чадвал шүү дээ" гэх нь тэр.

-Ингэхэд өөрөө надтай ямар нэг асуудалтай билэв үү? Яагаад ингэж зүй бус яриад байна? 

-Гадаадаас ирээд удаагүй болохоор хүндэтгэлийн үг хэллэг ашиглаж дасаагүй л явна. Гэхдээ профессороо, та нөхөр дээрээ очихгүй юм уу? Тэр их ганцаардсан харагдсан

Сан ёжтой инээмсэглэл тодруулангаа толгой дотроо өчигдөр шөнө Сүбинийг жижигхэн хар буйдан дээрээ хэчнээн хөөрхийлөлтэй хаягдсаныг зураглах зуур Даниелийн дотор жинхэнэ утгаараа гал дүрэлзэх шиг. Тэр яг одоо энэ бүдүүлэг жаалыг заамдаж аваад ухаан алдтал нь цохимоор байвч сургууль дээр байгаагаа санан дэмий л гүнзгий амьсгал авах аж.

-Чи түүнтэй уулзаа юу?

-Мэдээж. Та намайг ноён Чүэгийн ажилд тусла гэж даалгасан шүү дээ. Би түүнд сайтар үйлчилсэн

Профессорын гар ширээн доороо зангирч байлаа. Тэр ямар нэг муу зүйл ургуулж бодохыг хүсээгүй ч Саны өөртөө хэт итгэлтэй байдал болоод юм л бол доромж утгатай егөөдөл хийгээд байгаа нь цаанаа нэг учиртай ч юм шиг. Яг л тэр ямар нэг зүйл мэдэж байгаа мэт. Яг л хэдийн ямар нэг зүйл хийчихсэн аятай. 

Гэнэтхэн Сан урагш тонгойж одоог хүртэл сандал дээрээ нам суух Даниелтэй нэг түвшинд очин өөдөөс нь эгцлэхдээ "Гэхдээ профессороо, яагаад ингэтлээ гайхаад байгаа юм? Бусдын залуутай явалдсан бол өөрөө ч гэсэн тийм зүйлд бэлэн байх хэрэгтэй шүү дээ. Танд л гэж хэлэхэд гэрлэсэн эрдэмтэн оюутантай амраглах таны яриад байдаг ёс зүйтэй нэлээд харшилдахаар зүйл. Тэгэхээр Үёныг эргэж ирэхэд нүднээс нь далд орсон байгаарай" гэх нь тэр.

[ ANIMALS ] completedTempat cerita menjadi hidup. Temukan sekarang