Орголт

652 102 6
                                    

Саныг яваад удаагүй хойгуур Үён сэргэлээ. Нар жаргаад байна уу , мандаад байна уу мэдэхгүй. Улбар туяа шингэсэн тэнгэрийн хаяа хүүг бодолд автуулна. Хэдий хэн ч түүн дээр ирж зулбасан тухай нь мэдэгдээгүй ч тэр зүгээр л болж өнгөрсөн бүхнийг зөнгөөрөө тааварлах аж.

Алганых нь ард залгасан дуслыг мулт татаад цусыг нь ч дарж тогтоолгүй орноосоо өндийв. Омега золтой л уначихсангүй. Хамаг бие нь шархиран өвдөж алхах гишгэхэд хүртэл төвөгтэй. Тэр зүгээр л хийх юмаа олж ядан өрөөндөө холхиж байснаа дараа нь өөрийн эрхгүй тамхи хайж өвчтөнүүдэд зориулсан жижиг шүүгээг удтал онгичив.

Мэдээж л дээ, Сан юу гэж л надад тамхи үлдээх вэ дээ. Ер нь тэр намайг энд байгааг мэдэж байгаа болов уу? Эргэж ирсэн болов уу? Ядахнаа юу болсныг мэдсэн л гэж найдъя.

Хөвгүүн тэнгэрийн хаяа ширтэж зогссоноо гэнэтхэн ширээн дээр үлдээсэн захиагаа санаж жаал тэвдэв. Гэсэн ч тэр тавгүйтэл удаан үргэлжилсэнгүй, түүнд гашуудах ч тэнхэл үлдээгүй нь илт.

Үён хэн нэгний өлгүүрт өлгөсөн цувны халаасыг тэмтэрж тэндээс хэдэн задгай дэвсгэрт олоод тасалгаанаас гарлаа. Тал аяга кофе, хугархай тамхи ч байсан яахав. Зүгээр суугаад байж тэвчихгүй нь.

Тэр кофенд тийм ч дуртай биш ч гэлээ сэтгэлийнхээ гүнээс кофены үнэрийг үгүйлж байлаа.

Эмчилгээ эхэлчихсэн бололтой, хонгил нам гүм. Хэвтэн эмчлүүлэгсдэд зориулсан давхар болохоор хүмүүс холхих нь бага ч байгаа хэд нь түүн рүү тоож харсан ч үгүй. Бүгд л дор дороо ажилтай, амьдралтай.

Ахиад л өнөөх мэдрэмж. Надаас бусад нь цаг хугацаатай уралдаж надаас бусад нь амьдралыг амтална. Би яг л тойргийн гадна эсхүл үл үзэгдэгч нөмрөг өмсчихөөд хаа нэгтээгээс юмсыг ажиглахаас өөрийг хийхгүй байгаа мэт.

Ай даа, энэ амьдралын амтыгээ. Гашуун нясуун , гал халуун, гаслатал зовоодог хэрнэ гайхамшигтай. Тэр гайхамшгийн амтыг мэдэрчихвэл эцсийн амьсгалаа тасартал араас нь хөөцөлдөнө.

Гэтэл одоо надад тэгж хөөцөлдөх ч чадал алга.

Хөвгүүн хөр цасанд эмнэлгийнхээ хувцастай туучсаар ойролцоох 24 цагийн дэлгүүрээс халуун американо авч уулаа. Үнэмлэхгүй яваагаасаа болж тамхи авч чадахгүйд хүрсэн ч гудамжинд тамхилж зогссон альфа нар луу мишээсэн болоод л тал хайрцаг тамхи, асаагууртай болчихов.

Хүйтэн ч гэж жигтэйхэн. Ядаж хүрмээ ч болтугай авдаг байж.

Үён байшингийн буланд 2 дах тамхиа талд нь оруулж зогсохдоо шуугианаас болж замын эсрэг талд байрлах шөнийн цэнгээний газар луу харц шидэв. Тэгэхдээ хэзээ ч ахин таарна гэж бодоогүй нэгнээ хараад хөшиж орхилоо.

[ ANIMALS ] completedWhere stories live. Discover now