Сэрэмж

777 104 2
                                        

-Намайг ийм өрөвдөлтэй нүдээр хараад байвал би явлаа шүү

Сүбиний хоолой цухалдангуй сонсдоно. Тэр өөрийг нь сонжин ширтэх альфагийн харцнаас дальдравч зоригтой нь аргагүй энгэрийнхээ товчийг задгайллаа. Тэгээд Саны хундагаласан дарсыг нэг амьсгаагаар залгилав.

-Юугаа хүлээгээд байгаа юм? Хүссэн зүйл чинь энэ биздээ, тийм болоод л намайг энэ хүртэл авчирсан биз

-Тайвшир, ноён Чүэ. Нөхөртөө уурласан уураа надад гаргах хэрэггүй. Тэгээд ч одоо бэлэн биш байгааг чинь мэдэж байна. 5 минут хүлээчих, тэгээд бид хангалттай зугаацаж болно

Хөвгүүн хараал урсган босож "Үхсэний чинь 5 минут" хэмээн дуугаа өндөрсгөхдөө бүх л бие нь халуу дүүгэхийг мэдэрлээ. Түүний нүд асуултаар дүүрч альфа руу чиглэхэд Сан нэг хөмсгөө өргөн мушилзаад хэдийн хоосорсон хундага руу нүдээрээ дохив.

-Чи надад юу өгчихсөн юм?

-Харин л дээ

Сүбин эргэн буйдан дээр унахдаа минут тутам түргэсэх зүрхний хэмнэлээсээ болж ёолж улмаар цээж рүүгээ хөнгөн цохино. Түүний амьсгал давчдахын сацуу шанааг нь даган хүйтэн хөлс урсах аж. Ийм нөхцөлд бэлэг эрхтэн нь өндийх нь хачин.

-Хөөх, бодсоноос хурдан үйлчилдэг юм байна. Өмнө нь хэрэглэж байгаагүй хүнд ингэж нөлөөлдөг юм байх даа? Эсвэл хольж болдоггүй байсан юм болов уу?

Сан ийн бувтнаад хүүг унтлагын өрөөнд аваачихаар гар дээрээ өргөхөд Сүбин түүний халуун тэвэрт наалдан өөрийн эрхгүй энгэрт нь шургалаа. Хөвгүүн зогсолтгүй чичирж мөн "Энийгээ болиулаад өг..тэгэх үү? Чи..чи надад юу өгчихсөн юм бэ?" хэмээн  шалгаана.

-Бета нарт зориулсон өдөөгч, сэргээш, давлагаа гурвыг хольчихсон юм. Тунг нь хэтрүүлээгүй ч эрүүл ухааныг чинь авч үлдэхийн тулд сэргээш ашигласан. Гэхдээ би химич биш юм хойно, энэ гурав урвалд орохоороо юу болдгийг мэдэхгүй. Тэгэхээр..битгий л үхчихээрэй дээ

Түүнд яагаад сэргээш нэмж өгснөө ойлгохгүй нь. Магадгүй жаахан хөгжилдөх гэж л. Миний түүнд өгөх мэдрэмжийг тэр бүрэн дүүрэн мэдэрж надад хариулвал хэчнээн сайхан.

Ар араасаа тохиолдох таагүй зүйлс үргэлжилсээр, би яг л хэн нэгний урьдаас бэлдсэнд урхинд орж түүнээсээ гарж чадалгүй өөр нэг урхи руу хөл алдах шиг санагдана. Бие минь бодит байдал хийсвэр төсөөлөл хоёрын дунд тэлчилж би надад ийм зүйл хийсэн нэгний хэлийг тас хазаж болохоор нөхцөлд ухамсраасаа гажиж өөдөөс нь хариу үнсэх юм гэнэ.

[ ANIMALS ] completedOù les histoires vivent. Découvrez maintenant