Төгс хөвгүүн

600 104 0
                                    

Шүршүүрээс гарж ирэхэд Үён одоо ч унтаж байлаа. Хаалттай хөшигний завсраар гялбах шаргал туяа царайг нь бүдэгхэн гэрэлтүүлж тэр үе үе зүүдэндээ хамраа үрчийлгээд улмаар хөнжилдөө шигдэн үнэгчилнэ.

Орны дэргэд тавьсан амттаны цуглуулгаас гүзээлзгэнэтэй шоколадны үнэр сэнхийнэ. Түүний хоолны дуршил өөрчлөгдөж өмнөхөөсөө олон цагаар унтдаг болсон нь эдгэрж буйн илрэл мэт, би сэтгэлийнхээ гүнд түүнийг дээрдэж байгаа хэмээн найдсаар. 

-Ажилдаа явах гэж байгаа юм уу?

Саныг хувцаслахаар сандчих зуур омега сэрчихжээ. Тэр өндийн суувч хөнжлөөсөө хагацахыг хүсэхгүй байх шиг, нүдээ нухлан инээмсэглэнэ.

-Мхн, чадвал өнөөдөр эрт ирнэ ээ. Сэрүүлгээ унтраагаад унтчихсан чинь ажлын цаг бүр талийчихаж. Ингэхэд захих юм байна уу?

-Юу байхав дээ, заримдаа чамайг байхгүйд их уйдах юм. Хэдэн ном ч болтугай олоод ирээч

-Айн? Ном оо?

Үён ичингүйрж хажуудаа байсан дэрийг Сан руу нүүлгэлээ.

-Хөөе, би ч гэсэн их сургуулийн оюутан байсан хүн шүү. Англи, франц хэлтэй элит гэр бүлийнх. Битгий намайг тэнэг хүн шиг бодоод бай

Сан дэрийг нь эргүүлэн орон дээр тавихдаа хүүгийн духан дээр үнсэв.

-Тэгээгүй гэм дээ, зүгээр л..гайхаад гэх юм уу? Чамайг ийм байхыг харах сайхан байна

Ийм байхгүй л бол болохгүй байна. Би одоо ганц өөрийнхөө төлөө амьдрахаа больсон. 

-За за, эрт ирнэ гэвэл замаараа бялуу аваад ирээрэй

-Бялуу? Ямар нэг зүйл тэмдэглэх юм уу?

Үён харц буруулахдаа доод уруулаа хазална.

-Үгүй ээ, зүгээр л хэлэх юм байна. Гэхдээ дарс аваад хэрэггүй. Харин зайрмаг мартав аа

Сан хүүгийн хацраас чимхэж "Ингэж их чихэр идээд байвал удахгүй таргална даа" хэмээн наргивал омега түүний араас "Ганц зайрмагны мөнгө харамлаад байвал больчихгүй юу, би өөрөө аваад идчихнэ за" гэсээр үлдэх аж.

Юунд ч юм сэтгэл хөвсөлзөөд ирэв. Номыг нь авахаа мартахгүй юм шүү гэж бодохдоо уржигдар орой Үёнтой цуг франц хэл дээр кино үзсэнээ саналаа. Тэгэхэд л тэр "Je T'Aime"  хэмээн чихэнд минь шивнэсэнсэн.

[ ANIMALS ] completedWhere stories live. Discover now