-Хараал ид, энэ новшоо тайлсан чинь дээр шүү. Бурхан минь гэж, Даниел. Намайг хэр удаан энд хорих гээв!
Омега хашгичин тийчигнэж профессорыг өшиглөхөөр оролдох зуур залуу эр шазуур зуун хүүгийн гарыг орны толгойд хүлнэ.
-Би чамд томоотой байж бай гэж хэлсэн байх аа, өдөр болгон зугтах гэж оролддогоос чинь бүр залхаж гүйцлээ. Хэлээд ойлгохгүй бол ингээд байж бай, за юу!
-Чи надад 3 өдөр гэж хэлсэн. Хараал идсэн гуравхан өдөр!
Үён лабораторид хоригдож эхэлснээс хойш хэдийн 6 өдөр өнгөрчээ. Эдгээр өдрүүдэд Даниел түүн дээр өдөр бүр зочилж байсан ч түүнийг гаргах тухай дурдсангүй, гадаах ертөнцөд юу болж байгааг ч хэлсэнгүй.
-Гуйя, Даниел. Би үнэхээр гарах хэрэгтэй байна. Ахиад нэг ч өдөр энд байж тэвчихгүй нь. Чи намайг давчуу орчинд байх дургүйг мэднэ шүү дээ. Энд ямар ч холбоогүй өдөржин чамайг хүлээж суусаар галзуурах нь. Үхсэн хүнээс ялгаа алга
-Чи угаасаа үхсэн хүнээс өөрцгүй амьдардаг биздээ? Гаргалаа гээд хэрэг тарихаас цаашгүй байж
"Чи угаасаа үхсэн хүнээс өөрцгүй амьдардаг биздээ?"..Шаргал үстийн дотор бачуурж эхэллээ. Хэтэрхий хайхрамжгүй хэлсэн энэ үг гомдол болж хуралдахдаа аяга дүүрэн давс хүчээр идэх шиг тийм л гашуунаар сэтгэлд нь асгарна.
-Тэгээд юу гэж? Зүгээр л намайг гарга. Муу хөгийн новш минь, би чиний өмч биш шүү!
-Мэдээж чи мөн!
Залуу эр дуугаа өндөрсгөхтэйгөө зэрэгцэн омеган шанаанаас атган өөр лүүгээ татлаа. Тэгээд нулимс хурсан нүд рүү нь эгцлэн байж "Чи надад хайртай гэсэн биздээ? Өдөр бүр надад хайртай гэдэг байсан байж, миний төлөө үхэж миний төлөө амьдарч чадна гэчихээд одоо болсон хойно иймхэн зүйл тэвчиж чадахгүй байгаа юм уу? Миний дэргэд байх тийм хэцүү байна уу?" гэх нь тэр.
Даниел үргэлж яаж ийгээд миний аргыг олчихдог байв. Түүний толгой эргүүлэх арга барил хэн хүнийхээс илүү.
-Би..би тэгж хэлэх гээгүй
-Чиний амьдрал надад харъяалагддаг. Бидний анхны учралаас хойш үргэлж тийм байсан. Үёнаа, би хүсвэл одоогийнхоосоо хэд дахин хэрцгий байж чадна. Тэгэхээр битгий намайг шалгаад бай. Бид хэчнээн сайн хамтрагчид билээ дээ, өмнөх шигээ байхад юу нь болохгүй байгаа юм бэ?
Жаалхүү гашуунаар инээмсэглэнэ. Уцаарлахаа больсон Үёны эсэргүүцэл эрс намжлаа. Тэр хөндүүр оргих хүлээтэй гар луугаа нэг хяламхийснээ гүнзгий амьсгал авав. Уур амьсгал гэнэтхэн өөрчлөгдөх нь тэр.
YOU ARE READING
[ ANIMALS ] completed
FanfictionАхлах сургуульдаа учирсан заяагдсан хосууд эргэн уулзахдаа нэг нь цагдаа, нөгөөх нь гэмт хэрэгтэн болсон байна. Гоц ухаантай залуу профессор, бүхнийг ажиглагч бета болоод боломжгүйг бүтээж өөрийн бүлэглэлийг үүсгэсэн омега, түүнийг илчлэхээр улайрах...