Нууц амраг

791 106 1
                                    

-Даниел! Хонгор минь! Намайг юу олсныг хараач!

Нууц дугаар хийх чимээний дараа гэрт нь цуурайтсан Үёны хоолой өдөржин бичгийн ширээний ард хэдэн томъёотой зууралдаж суусан профессорын сүнсийг зайлуулчих шахав. Тэр "Ямар новш нь вэ?" гэсээр босохын сацуу 4 дэх хоногтоо гэртээ ирээгүй нөхрөө байхгүйг мэдсээр байж эргэн тойрноо шалгах аж.

-Чи чинь солиорчихоо юу? Өөрийгөө хэн гэж бодоов? Яаж зөвшөөрөлгүй гэрт минь ирж чадаж байна аа? 

Даниел огцом дуугаа өндөрсгөхдөө жаал омегаг заамдан хана руу шахавч шал танихгүй хүнтэй нүүр тулах шиг хачин таагүй мэдрэмжинд умбалаа. Түүний өөдөөс ичгүүр сонжуургүйгээр эгцлэх хос нүдний эзэн өөрийн дотор орших гэм зэмгүй арван зургаатныг алаад булчихсан аятай шийдэмгий агаад ширүүн дориун аж.

-Надтай хүссэн үедээ зөвшөөрөлгүй хийдэг байж ганц удаа гэрт чинь ирэхэд ингэж уурлах байсан юм уу? Тоглоод байна уу?

Альфа өөрийн эрхгүй Үёныг тавьж хойш 1 алхам ухарлаа.

-Тэгээд..яах гэж ирсэн юм? 

Гэнэтхэн нүүрнийх нь урд гарч ирсэн цагдаагийн үнэмлэхээс болж Даниел хөмсөг зангидахад хүрэв. Хөвгүүн ч тэнэгдүүхэн инээмсэглэл, оргилон байх сэтгэл хөдлөлийн бөөгнөрлөө ор мөргүй үгүйсгээд намуухан өнгөөр ярьж эхлэх нь тэр.

-Миний шинэ өрөөний хамтрагчийг санаж байна уу? Тэр биднийг ажиглахаар ирсэн бололтой. Яадаг ч байсан бид цагдаагийнхний хараанд өртчихсөн гэсэн үг

-Нэгдүгээрт, бид гэж байхгүй. Баригдлаа ч чи л шоронд орно. Чи л бүгдийг нь хийсэн. Хоёрдугаарт, чи ийм нөхцөлд юу хийхээ сайн мэднэ. Магадгүй аль хэдийн хийгээд эхэлчихсэн биз. Тэгэхээр намайг царайчлаад байлгүй яв. Хангамжийг өмнөх шигээ тогтмол илгээнэ. Нэг хэсэгтээ уулзалдацгаахгүй байвал сайн байна, Жон Үён

Яагаад байнга шахуу сонсдог үгээ сонсоход ингэтлээ сэтгэл өвдөөд байгаа юм бол? Би тэр Үён биш байтал, уйланхай дурлалдаа сохорсон жаахан хүүгээс хавьгүй дээр нэгэн болсон атлаа яагаад энэ зэргийн хатуу үгэнд өмөрнө вэ?

Даниел өрөө рүүгээ орохоор эргэхдээ чанх ард нь "Яаж надад ингэж хандаж чадаж байна аа?" гэх гомдолтой дууг сонслоо.

-Юу? 

-Яаж надад ингэж хандаж чадаж байна аа гэж байна. Чи намайг алах гэсэн! Тэгээд цус алдаж байгаагаа ч тоолгүй угаалгын өрөөний шалан дээр надтай унтсан. Хайргүй л бол үнсэхгүй гэчихээд амьсгалыг минь тасартал үнсэлцсан биздээ! Тийм байж одоо юу ч болоогүй юм шиг намайг золионд гаргах гэж байгаа юм уу? 

[ ANIMALS ] completedDonde viven las historias. Descúbrelo ahora