Миний тоглоом

755 108 3
                                    

Пянз тоглуулагч зогсоход өрөөг аниргүй бүрхлээ. Тэд хоёул нэгэн рүүгээ хорсол дүүрэн нүдээр ширтэх агаад хэнд нь ч бууж өгөх эсхүл нэгнийхээ талд орох хүсэл байсангүй.

Жон Үён, хайрт минь үхэлтэй тоглож байлаа. Архи дарс, хар тамхи, хамгаалалтгүй секс гээд тэр бүгдийг хийж байв.

"Одоо л биш бол хэзээ ч биш"..Энэ үг тархинд нь цуурайтах шиг болоход Сан гэнэтхэн хүрмэн дотуураа нуусан арьсан бүснээсээ гар буугаа гаргаж ирэх нь тэр. Үёнтой үнсэлцэж байхдаа хүчээр шахуу залгисан давлагаа түүний зоригийг чангалжээ.

Хагацах нь тодорхой тавилан юм бол салаа зам гарж иртэл чамаас авах мэдрэмжээ гүйцээчихээд явъя. Ингэсэн ч , тэгсэн ч энэ эсрэгцэл үгүйрэхгүй юм бол нэг нь ч болтугай..нэг нь ч болтугай өөрийнхөөрөө амьдаръя.

Залуу эр дүүрэн сумтай буугаа чадмаг гэгч нь хоосолж ердөө 1 сум үлдээгээд Үён руу чиглүүлэхэд өнөөх нь өөрийн эрхгүй 1 алхам ухарлаа.

-Орос рулет тоглож мэднэ биздээ?

-Тоглоод байгаа юм уу? Инээдтэй биш байна шүү. Буугаа буулга..

Иланг-иланг цэцгийн үнэр гуниг цөхрөлөөс ангижирж уур уцаар, айдсаар хучигдахад альфагийн уушгийг дүүргэх фермон түүний дотор дайсагналын гал өрдөх шиг. Сан сэтгэл хөдлөлөө дарах олон жилийн сургалтаа умартаа юу гэлтэй, шанааг нь даган хүйтэн хөлс цувахад тэсгэлгүй зангиагаа суллан гүнзгий амьсгал авлаа.

-Дүрэм их энгийн. Нэгнийхээ асуултад үнэнээр нь хариулна. 5 тоолохын дотор хариулахгүй бол буудна. Худал хэлвэл бас л буудна. Эхний асуулт, давлагааг хэн бүтээсэн юм? Чи бол зүгээр л наймаалагч. Энэ бүхний ард Даниел Чүэ байгаа биздээ?

-Чи чинь солиорчихоо юу? Буугаа буулгаач!

Мөрдөгч хариултаа автлаа зогсохгүй нь илт. "5" гэснээ урагш нэг алхлаа. Тэгээд угсруулан "4" гэхэд тэдний хооронд 3 алхмын зай үлдэв.

-Би асуултаа давтахгүй шүү

-Чүэ Сан! Ухаан орооч. Өөрийгөө юу хийж байгааг мэдэж байна уу?

Хөвгүүн толгой сэгсрэн хойш ухрахдаа тахимд нь тулах орны хөндлөн төмрөөс болж гэдрэг саван бүхэл биеэрээ арагш унахад Сан түүний дээр гарахдаа 2 хөлийнх нь завсар өвдгөөрөө тулан нэг гараараа Үёны бугуйг хооронд нь холбон атгаж орхилоо. Жаалхүү хэчнээн тийчлэвч нас биед хүрсэн альфан өөдөөс сөргөж дөнгөсөнгүй.

[ ANIMALS ] completedOù les histoires vivent. Découvrez maintenant