Цонхны тавцан дээр олон арваар нь байрлуулсан лаа, түүнээс ялгарах илч дулаан, бүдэгхэн шаргал туяа орон дээр хаалганы зүг нуруугаа харуулан хэвтсэн чигтээ хэцүүхэн амьсгаадаж улмаар ёолох мэт дуу алдах жаал хүүг жиндэхээс хамгаалахын сацуу биен дээрх хуруу дарам жижигхэн хөхрөлтүүдийг нь нэгэн жигд өнгөөр будна.
Үён Саныг дур тавьчихаад дээрээс нь өндийсөн даруйд дуугүй цааш харж хэвтсэн бөгөөд мөрдөгч эр ч түүний хөндий авирыг илтгэх нүцгэн нуруу, мөрийг удаан харж тэвчилгүй тамхилахаар өндийжээ.
Залуу эр тамхиа дарж унтраачихаад хэдийн талдаа орсон лаазтай шар айргаа нэг амьсгаагаар залгилав. Тэгээд эргэн омеган хажуугаар шургалахдаа өөрийг нь эзэмдэх адын бодлоос түр ч атугай сатаарах гэсэндээ Үёны мөрнөөс татан ахин өөр лүүгээ эргүүлээд хором ч эргэлзэлгүй дээр нь гарлаа.
Тэд харц тулгарсан даруйд жаалхүү эхэндээ түүнээс эмээсэн шинжтэй үл мэдэг тэвдэж байсан ч 2 секундын дараачаас омеган нүүрэнд басамжлангуй инээмсэглэл тодрох нь тэр.
Тэр над руу доогтойгоор харж бахархал, бардамналын бэлэг тэмдэг лугаа энэ инээмсэглэлээ тодруулах бүрт дотор минь гал авалздаг байлаа. Миний түүнийг гэх хайр угаас тийм түрэмгий байсныг би дарж явдаг байсан уу эсхүл Үён тэвчээрийг минь шалгах бүрт доторх араатан минь сэрж надтай тэрсэлддэг байсан уу, мэдэхгүй. Мэдэж байгаа ганц зүйл минь би өдөр ирэх тусам түүнд илүү гүн донтож байв.
Би түүний төлөө амьдарч түүний төлөө үхэхийг хүснэ.
-Чи нэг л өдөр энэ бүхнийхээ шанг хүртэнэ дээ
Үён шүдээ хавиран байж нам дуугаар ийн өгүүлэхэд залуу эр инээвхийлж "Мэдээж" хэмээх тоглоомтой хариулт өгөхөөс хэтэрсэнгүй. Тэд энэ мэтээр 4 дэх шөнөтэйгөө золгож буй.
Омегаг хорьсон 17 давхар тансаг сууц. Эзэмшигч нь Чүэ Сан..Нэгэн цагт өршөөлгүйгээрээ алдартай өв залгамжлагч, одоо бол хамгийн баян мөрдөгч. Тэрбээр ажил нэрэн доор халаас хоосон их сургуулийн оюутны дүрд тоглож бараг л түүндээ итгэх шахаад сэжигтнээ нүдэн дээр нь гэмт хэрэг үйлдэж байхад заяагдсан хос минь гээд хаацайлж сууснаа бодохоор хөх инээд нь хүрнэ.
Залуу мөрдөгч Үёныг сүрдүүлсэн шөнөө хүчээр өөрийн барилгад авчраад зогсохгүй 17 дугаар давхар дах иж бүрэн тохижилттой унтлагын өрөөг сонгон түүнийг хорьжээ. Жаалхүү эхний 2 өдөр Саныг байдаг чадлаараа эсэргүүцэн гаргахыг шаардан маргалдаж байсан ч сүүлдээ хэтэрхий эзэрхэг альфагийнхаа өмнө хүчин мөхөсдсөн байв. Залуу эр түүнтэй хүссэн үедээ хурьцахаас гадна цаг үргэлж өөрийн хүчирхэг фермоноороо оюуныг нь дарангуйлах нь омегаг бие болоод сэтгэлээр доройтуулсан нь мэдээж.
KAMU SEDANG MEMBACA
[ ANIMALS ] completed
Fiksi PenggemarАхлах сургуульдаа учирсан заяагдсан хосууд эргэн уулзахдаа нэг нь цагдаа, нөгөөх нь гэмт хэрэгтэн болсон байна. Гоц ухаантай залуу профессор, бүхнийг ажиглагч бета болоод боломжгүйг бүтээж өөрийн бүлэглэлийг үүсгэсэн омега, түүнийг илчлэхээр улайрах...