Алдартай мухлагийн үүдэнд бялууны дараалалд зогсож байсан Сан утсанд нь ирсэн түгшүүртэй дуудлагаас болж гэр лүүгээ биш эмнэлэг рүү яаран давхив.
Эхэндээ золгүй явдал, амиа хорлох оролдлого хоёрын нэгийг толгойдоо ургуулж байсан мөрдөгч эр хэргийн газар Үёнтой хамт байсан этгээдийн нэрийг дуулахдаа золтой л утсаа савчихсангүй. Тэр яагаад ч юм үе үе арьсан тэлээндээ хавчуулсан буугаа тэмтрэх агаад харцнаас нь аллага хийх дур хүсэл цухалзана.
Сүбин хэчнээн "Золгүй явдал байсан, Үён тамхиа тагтны гадна талд дарж унтраах гэж байгаад хөл алдчихсан. Угаасаа намайг ирэхэд л толгой нь эргээд байна гэсэн юм" гэж мэлзсэн ч Сан түүнийг хайртыг нь албаар түлхсэн гэдгийг зөнгөөрөө мэдэж байлаа.
Цагаан ногоон хана, шалан дээрх цэнхэр сумнууд. Спирт, ариутгах бодисын үнэр хамар сэтэлчих шахна.
Сан сувилагчийг даган гүйсээр хонгилын мухрын өрөө рүү орвол Үён орон дээр ухаангүй хэвтэх агаад толгой болон гарандаа боолт хийлгэжээ.
-Амь насанд нь халгүй гээ биздээ? Яагаад толгойг нь боочихсон юм? Тэр хэзээ ухаан орох юм?
-Тайвшир эрхмээ, өвчтөн гавлын ясандаа гэмтэл аваагүй. Түүнд ил шарх олон байгаа ч зүүн гарын бугалганд цууралт өгснөөс өөр ноцтой гэмтэл байхгүй. Бид шаардлагатай бүх арга хэмжээг авсан болохоор түүнийг тайван амраах хэрэгтэй. Угаасаа омега нар бие султай болохоор зулбасан тохиолдолд ухаан орохгүй хэд хонох нь байх л зүйл
Залуу эр сувилагчийн үг бүрт толгой дохин хариулж байсан ч "зулбасан" гэхийг нь сонсмогцоо хөшиж орхилоо.
-Зулбасан гэдэг чинь..юу гэсэн үг юм?
-Өө, эмч танд энэ тухай хэлээгүй хэрэг үү? Уучлаарай, бид яаж ч хичээгээд хүүхдийг хамгаалж чадсангүй
"Үгүй ээ, юу ..хүлээ.. Тэгэхээр чи Үёныг жирэмсэн байсан гэх гээд байгаа юм уу?" Саны асуултаар дүүрэн нүдэнд ээрүүлсэн сувилагчийн царай ч барайгаад явчихав.
-Та асран хамгаалагч нь гэчихээд мэдээгүй байсан хэрэг үү? Өвчтөн 3 долоо хоногтой жирэмсэн байсан. Хугацааг нь тооцвол мөчлөгийнхөө үеэр жирэмсэлсэн нь тодорхой
Сан сувилагчийг өрөөнөөс гартал ямар ч царайны хувирал гаргаагүй ч ард нь хаалга хаагдах дуу хадав уу үгүй юу хана налан доош суулаа. Хоёрхон алхмын цаана хэвтэх хүү рүү харж ч зүрхэлсэнгүй.
YOU ARE READING
[ ANIMALS ] completed
FanfictionАхлах сургуульдаа учирсан заяагдсан хосууд эргэн уулзахдаа нэг нь цагдаа, нөгөөх нь гэмт хэрэгтэн болсон байна. Гоц ухаантай залуу профессор, бүхнийг ажиглагч бета болоод боломжгүйг бүтээж өөрийн бүлэглэлийг үүсгэсэн омега, түүнийг илчлэхээр улайрах...