Үён өөрийн хий төсөөлөлд автахаа больж болж буй нөхцөл байдалд дүгнэлт хийснийхээ дараа дулаахнаар мишээлээ. Яг л бид хэн нэг танихгүй этгээдэд анхны сэтгэгдэл төрүүлэхдээ болгоомжтой ханддаг шиг. Тэр бага зэрэг тухгүй байгаагаа илэрхийлэхийн сацуу өрөөнд нь орогнохоор ирсэн урилгагүй зочинг хэрхэн хөөж гаргахаа дэс дараалалтайгаар, нарийн төлөвлөж байв.
-Тэгэхээр, юу чамайг ийш нь хөтлөөв?
-Юу?
-Зүгээр л..юу ч гэмээр юм. Би улирлын дундаас шилжиж ирдэг хүмүүстэй тэр бүр таараад байдаггүй л дээ
Сан төсөөлөөгүй асуултандаа бүдэрсэнд хөвгүүн хөнгөн мушилзлаа. Тэгээд цүнхээ алгуур доош тавьж гутлаа ч мөн тухтай шаахайгаар солив. Арын халааснаасаа фермон дарах эмээ гаргаад хуруун завсраараа гулгуулсаар мэдэгдэхгүйгээр хэлэн доогуураа шургуулахаа ч мартсангүй.
"Заяаны хосууд" байна гэдэг амаргүй. Яахав, гэрлэлт амьдралд 2,3 тохиож болно л доо. Гэхдээ заяаны хос бол ганц л тохионо. Физикийн хууль, эрүүл ухаан, сэрэл мэдрэхүйг ч захирж чадах энэ хараал жаалхүүг бүх булхайгаа өөрийн амаар чалчиж танихгүй шахам эрийн төлөө амиа өргөхөд хүргэж мэднэ.
Жон овогтын отгон хүү цагаан цэцэгсийн нялуун үнэрт ховсдуулан байхдаа самсаагаар нь дамжин цааш уушиг руу нь нэвтэрч түүнээсээ хойш хүчилтөрөгч адил бүхий л биеэр нь тархах ванилийн энхрий ялдам байдлыг эд эс бүрээрээ мэдэрж байлаа. Мөн тэр өвдгийг нь чичрүүлэх энэ фермон түүнээс гуравхан алхмын цаана зогсох хүчирхэг альфагийн өөрийг нь хайрлах сэдлээс үүсэлтэй эд гэдгийг мэдэж байв.
-Юутай ч цаашдаа өрөөний хамтрагчид болох бололтой. Анх удаа уулзаж байгаа юм хойно эртнээс танилцчихсан нь дээр байх. Намайг Жон Үён гэдэг. Альфа. Менежментийнх. Харж байгаачлан би их тааруу өрөөний хамтрагч болохоор хүсвэл над дээр гомдол гаргаж болно шүү. Угаасаа бүх өрөөний хамтрагчид маань сар бололгүй явчихдаг юм
Худалч.
-Намайг Чүэ Сан гэдэг. Жаахан гайхмаар ч гэлээ би ч гэсэн менежментийн ангид сурахаар ирсэн. Бас мэдээж альфа
Залуу эр гашуунаар инээмсэглээд Үёнтой нөхөрсгөөр гар барихдаа хайрлаж ургуулсан цэцгийн ваар нь хагарчихсан аятай хачин таагүй мэдрэмжинд умбах нь тэр.
Ердөө 1 секунд. Бидний арьс хоорондоо шүргэлцэж түүний гарын дулаан алгыг минь төөнөнө. Тэр толгой гудайсан мэт боловч нүднийх нь алим 45 градус дээш чиглэсэн, өөрөөр хэлбэл яг над руу чиглэжээ. Чүэ овогтын ширүүхэн харц дор нүд минь өөрийн эрхгүй дальдчиж түүний хараанд ойх тусгалд буй би байгаа газартаа жижигрэн агшиж байх шиг. Хацар халуу дүүгэн чинэрч бадайрна. Энэ мэдрэмжийг юу гэж нэрлэвэл зохилтой бол?

ESTÁS LEYENDO
[ ANIMALS ] completed
FanficАхлах сургуульдаа учирсан заяагдсан хосууд эргэн уулзахдаа нэг нь цагдаа, нөгөөх нь гэмт хэрэгтэн болсон байна. Гоц ухаантай залуу профессор, бүхнийг ажиглагч бета болоод боломжгүйг бүтээж өөрийн бүлэглэлийг үүсгэсэн омега, түүнийг илчлэхээр улайрах...