Хүлээлт

823 111 3
                                    

-Өнөөдөр ахиад энд хонох юм уу?

-Мэдээж, жилийн эцсийн тайлан асуудалгүй байх ёстой

Сан ширээн дээрх кофены аягануудыг эмхлэнгээ "Ямар захирал гэхээрээ өөрөө тайлангаа нэг бүрчлэн хянадаг байна аа" гэсээр Сүбин рүү хараагаа бэлчээвэл өнөөх нь түүний гомдоллохыг тоосон шинжгүй дугариг хүрээтэй шилээ савхан хуруугаараа аядуухан тэгшилнэ. Залуухан захирлын хөлөө ачиж суудаг нь, балныхаа ард талыг хэмлэдэг нь гээд түгээмэлдүү зуршлууд хэдийн альфагийн нүдэнд дасал болжээ.

Сан 3 дугаар дамжааны оюутны хувиар дадлагат гарах ёстой болсон ч яагаад заавал ааш муутай химийн профессорынхоо нөхөр дээр хуваарилагдчихсанаа гайхаж ядна. Гэсэн ч тэр тушаалын дагуу хөдөлдөг цэргийн үүрэгтний сэтгэхүйгээсээ ангижирч амжаагүй тул бетаг даган 3 дах шөнөө чихрийн үйлдвэрийн оффист өнгөрүүлэхээр шийджээ.

-Мөр бариад өгөөч..тэгэх үү?

Аниргүйг цуулах аргадангуй хоолой мөрдөгч эрийн шар үсийг босгох шиг болов.Ойрын үед тэрбээр өөрийг нь ээрээд байгаа энэ хачин мэдрэмж модон ширээний араас бүхнийг ихэмсгээр ажих, өөрөөр хэлвэл яг одоо гарынх нь доор жигд амьсгалан суух бетагаас болсон гэдгийг Сан арай чүү гадарлаж байлаа.
Энэ хүүд фермон мэтхэнээс арай өөрөөр хүнийг өөртөө уусгаж татдаг ад чөтгөрийн арга бий гэдгийг тэр дотоод ухамсартаа нэгэнтээ хүлээн зөвшөөрчээ. Насаар ах ч хүүхэд шиг харагддаг нь уу эсхүл өдөрт хэдэн зуугаараа зөрж өнгөрдөг уйтгартай бета нараас хэд дахин ухаалаг гэдэг нь үү, мэдэхгүй. Ямартай ч тэр сэтгэл татам.

-Ммх, жаахан зөөлөн

Сүбин ийнхүү дуу алдахад Сан өөрийн эрхгүй биеэ барив. Тэр эгц урагш гөлрөн элдвийг бодохдоо атгалт нь чангарч буйг мэдээгүй аж. "Өө, уучлаарай" хэмээн эв хавгүй бувтнахдаа ч ийм төрлийн авиаг урьд хаана сонссоноо ухаж бодох түүнд ор хөнжлийн явдлаас цааш орж ирсэнгүй.

-Ингэхэд чиний фермон ямархуу үнэртдэг вэ?

-Юу?

Жаалхүү гашуунаар инээмсэглэх нь нүдний буланд тодхон.

-Хэлэхгүй байсан ч болно оо. Үнэндээ би..нөхрийнхөө фермоныг яаж үнэртдэгийг ч сайн мэдэхгүй

-Байж боломгүй юм

Сүбин хөөрхий оюутны гарыг түлхээд нуруугаа амраахаар өндийхдөө "Ажлаас өөрийг мэдэхгүй хэтэрхий зарчимч нөхөртэй бол байж болно оо. Тэр надад модлог ургамал гэхээс өөрийг хэлээгүй" гэчихээд ахин нэг кофе авахаар гар сунгахад Сан түүний бугуйнаас зуурах нь тэр.

[ ANIMALS ] completedOù les histoires vivent. Découvrez maintenant