Уруул

829 115 2
                                    

-Би чамаас сүүлийн удаа асууя. Солонгост ирснээс хойш зарсан барааны зөрүү мөнгө хаана байна? 

Даниел тэсгэл алдан дуугаа өндөрсгөсөн ч Үён юу ч болоогүй мэт инээд алдсаар буйдан дээр хөлбөрнө. Нойргүй шөнө, тамир барсан секс, 3 хундага дарс, 2 ширхэг тамхи, бас жаахан мөс. Тэр яг л тэнэг амьтан шиг аашлах ба ахиад хүчилвэл уйлж эсхүл тайчиж мэдэхээр тодорхойгүй төлөвт шилжжээ.

-Ингэхэд цаг хэд болж байгаа юм? 12 өнгөрчихсөн үү? Дани, хонгор минь. Би үдийн цайны дараа улирал дундын шалгалттай. Чи намайг сургууль руу хүргэж өгөхгүй юм уу? 

-Одоо хангалттай

Профессор ийн шивнээд жаал омеган шилэн хүзүүнээс атган газар доорх лабораторт хэзээд бэлэн байдаг мөстэй ванн руу нүүрээр нь дүрэхэд хөвгүүн гэнэтийн цочролоос болж ус залгихдаа амь гуйн тийчигнэж эхэллээ. Даниел бугуйн цагнаасаа хараа салгалгүй зогссоор яг 20 секунд өнгөрөхөд хөвгүүнийг татаж, өндиймөгц нь шанаа руу нь хүчтэйхэн буулгахад Үён газар шидэгдэхдээ толгойгоороо тосгуур мөргөчих нь тэр.

Жаалхүү 2 гараараа толгойгоо барин газарт биеэ хумьж "Хараал идсэн мөнгө хаана байна!" гэх хашгирааныг дуулсан ч хариу хэлж зүрхэлсэнгүй. Алгыг нь хүрэн улаанаар будах шингэн энэ бүхэн тоглоом биш гэдгийг түүнд ухааруулна.

-Би..би эргүүлж төлнө өө. Амлаж байна. Зүгээр л жаахан зугаацмаар санагдаад хэрэглэчихсэн юм..

-Надад чиний худал үг хэрэггүй. Тэр хэмжээний тунг бүтэн жилийн турш бие чинь хүлээж авч дийлэхгүй. Дийлдэг байлаа ч чи одоо үзэшгүй амьтан шиг харагдах байсан. Зүгээр л бараа хаана байгааг хэлээдэх

Үён толгойн өвдөлт нь жаахан намжив уу, үгүй юу гараа тулан өндийж Даниелийн хөлд сөхрөхдөө жижигхэн гараараа өмднийх нь шуумагнаас тас зуурлаа.

-Гуйя, би эргүүлж төлнө өө. Мөнгөөр ч бай, биеэрээ ч бай заавал эргүүлж төлнө. Тийм болохоор ганцхан удаа өршөөгөөч дээ

-Хах? Чи өөрийгөө хэд хүрнэ гэж бодоод ингэж том дугараад байгаа юм?

Залуу эр Үёны эрүүнээс зууран өөр лүүгээ харуулахдаа унжсан захных нь дороос тодрох шимсэн мөрийг хараад өөрийн эрхгүй хөмсөг зангидаж "Муу янхан" гэх нь тэр. Хараал зүхлийн дараа ч сэтгэл нь тайтгараагүй залуу хөлөөс нь зуурах хүүгийн цээж рүү өшиглөөд тольны арын шүүгээнээс юу ч юм хайж эхлэв.

Үён нүүр лүү нь унжих нойтон үсийг гараараа хойшлуулахдаа Даниел бугуйнаас доош эмнэлгийн цагаан бээлий өмссөнийг олж үзлээ. Түүний харц уур хилэндээ буцалж бүр дүрэлзэн асчээ.

[ ANIMALS ] completedDonde viven las historias. Descúbrelo ahora