Баасан гарагийн үдэш Сан эл хуль оргисон сургуулийн хонгилоор тэвэр дүүрэн бичиг цаас сугавчлан алхана. Тэр нойрмоглосондоо үе үе эвшээлгэх ч түүндээ түүртэлгүй жигд хурдаар химийн тэнхим рүү зүглэх агаад дотроо хаанаас ч юм гараад ирсэн ядаргаатай профессорыг хэдэнтээ хараах аж. Сан одоо ч яаж яваад өөр салбар сургуулийн ганц ч удаа лекцэнд нь сууж байгаагүй багшдаа туслах ёстой болчихсоноо ойлгоогүй ч гагцхүү элдэв асуудалгүй томоотой оюутны дүрд тоглох ёстойгоо л мэдэж байлаа.
Залуу эр "Даниел.Ч" гэх өрөөний үүдэнд ирмэгцээ 7 хоногийн ажлыг 3 хоногт дуусга гэж албадсан хүйтэн сэтгэлт профессорын царайг толгойдоо нэг буулгаад хоолойгоо засаж хаалгыг илүү ч үгүй, дутуу ч үгүй яг 2 тогшив. Тэгээд зөвшөөрөл хүлээлгүйгээр дотогш орохдоо зангидсан хөмсөг нь гайхшралаар солигдохыг мэдрэх нь тэр.
-Уучлаарай, би өрөө андуурчихсан бололтой
Үргэлж арьсан цүнх атгаж, эрүүгээ дээш өргөж явдаг их зантай профессорын ширээний ард Санаас хэдхэн насаар л ах байж мэдэхээр хүүхдэрхүү царайтай эр тухлана. Цагаан цамц, даавуун өмдтэй ч дэгжин харагдах тэр залуу өөрийг нь өхөөрдөм харагдуулахуйц дугариг хүрээтэй нүдний шил зүүжээ.
-Даниелийг хайж ирсэн бол тэр тамхилахаар гарсан. Орж ирээд хүлээсэн ч болно оо
Харваас байдаг л нэг бета хэрнэ яагаад ч юм омега шиг мэдрэгдээд байх юм. Химийн багш нарын нэг юм байх даа?
-Ядарсан харагдаж байна. Кофе уух уу? Цай ч юм уу?
-Үгүй ээ, зүгээр. Ингэхэд та..?
Үл таних эр шилээ эвхэж тавьчихаад Сантай зэрэгцэн суухдаа хөлөө ачин тоомжиргүй гэгч нь түүний авчирсан материалуудтай танилцаж эхлэв.
-Аан, намайг Чүэ Сүбин гэдэг. Даниелийн албан ёсны нөхөр. Яахав, би энд байх ёсгүй ч гэлээ хамгаалагч нарт хов зөөж болохгүй шүү, за юу?
Залуу эр дуулгавартай нь аргагүй толгой дохиход Сүбин гэнэтхэн чангаар хөхрөх нь тэр.
-Бурхан минь гэж, Даниел чамаар ийм хөгийн юм хийлгэснийг бодоход чи ч түүнд зуулгуулчихжээ дээ?
-Айн?
Бета хүү материалуудыг ширээ рүү зүглүүлж шидээд хажуу тийш харахдаа хоромхон зуур зог тусаж орхилоо. Түүнийг асуултаар дүүрэн харцаар цоо ширтэх тэр нүд сэтгэлийнх нь гүнд нэг зүйл асаачих шиг санагдана.
Өв тэгш биеийн хөгжил, хэнд ч захиран тушааж чадахуйц баргил хоолой. Хөөе, гэхдээ чи альфа байж яагаад ийм гэрэл цацарсан хөөрхөн нүдтэй юм?
STAI LEGGENDO
[ ANIMALS ] completed
FanfictionАхлах сургуульдаа учирсан заяагдсан хосууд эргэн уулзахдаа нэг нь цагдаа, нөгөөх нь гэмт хэрэгтэн болсон байна. Гоц ухаантай залуу профессор, бүхнийг ажиглагч бета болоод боломжгүйг бүтээж өөрийн бүлэглэлийг үүсгэсэн омега, түүнийг илчлэхээр улайрах...