Тансаг зочид буудлын тусгай үйлчлүүлэгчдэд зориулсан өрөөнд Үён Саны цээжийг дэрлэн хэвтэнэ. Хэдийгээр тэд хорих байранд болсон явдлаас хойш хурьцаагүй ч харилцаа нь хөрсөнгүй. Харин ч урьд урьдынхаасаа илүү цэцэглэн хөгжиж бадамлан асаж байна уу гэлтэй.
Сан одоо ч хийсэн зүйлдээ гэмшиж буй нь илт, салхитай сүлэлдэн сэнхийх иланг-иланг цэцгийн үнэрийг тэвчин өнгөрүүлж үйлдлээрээ хүүгээс өршөөл эрэн хүрэлт бүрдээ няхуур хандах аж. Үён түүнийг хайрладаг, тиймээс хатуурхах ёсгүй. Дээрээс нь тэр сүүлийн үед үргэлж л сульдсан, ядруу шинжтэй харагдаад байгаа. Тиймээс аль болох ая тухыг нь харсан нь дээр байх. Түүний толгойд ганц энэ бодол л эргэлдэнэ.
-Өнөөдөр Чүэ Сүбин батлан даалтаар гарна гэсэн
-Хэдийн 2 долоо хоног өнгөрчихөө юу. Аргагүй дээ, түүн шиг хүнд батлан даалтанд сая доллар төлөх юу ч биш байлгүй
Омега үгээ дуусгаад мөрдөгчийн нүцгэн цээжээр хуруугаа гүйлгэн тоглох ч харц нь тэртээд тэнэнэ.
-Да..Даниел ч бас суллагдах уу?
-Үгүй ээ, түүний хэргийг прокурорт шилжүүлэхээр болсон. Хэрвээ хэрэг прокурорт шилжвэл тэд чамайг шүүх хуралд гэрчээр дуудах байх. Зүгээр үү?
Үёны зүрхний цохилт түргэсэх нь дэргэд нь хэвтээ альфад хүртэл мэдрэгдэв.
-Заавал очих ёстой юм уу?
-Мэдээж. Тэгж байж л тэд чамайг цагаатгана. Дуудагдчихаад очихгүй бол ахиад сэжиглэгдэх магадлалтай. Хэрэв тийм зүйл болвол тэд чамайг интерполоор хайх нь гарцаагүй. Тэгэхээр би чамайг японд нуусан ч амжилтанд хүрэхгүй л болов уу
Үён түгшиж буй нь илт. Хурууных нь өндөгнүүд хүйт даагаад эхлэв. Түүнд одоо ч юмс хэцүү байгааг мэдэж байгаа ч заримдаа тэр надаас ямар нэг зүйл нуугаад байх шиг санагдах юм.
Байцаалтаас хойш хагас сар өнгөржээ. Давлагаа нэрт хар тамхины хэрэгт Даниел Чүэг сэжигтнээр татсан бол түүний нөхрийг хамсаатнаар бүртгэсэн. Гэсэн ч Чүэ Сүбиний эсрэг хангалттай нотлох баримт олдоогүй тул тэр өнөөдөр 1 сая доллар бэлнээр төлж батлан даалтад гарж байна.
Сан хэрэг намжтал буудлын тансаг өрөө хөлсөлж түүндээ Үёныг амьдруулж буй. Ахлах мөрдөн байцаагчийн хувиар ажиллаж байгаа хэрэг олон болохоор байн байн санаа тавиад байж чадахгүйдээ гэмшсэндээ л тэр. Сан Үёныг буудлын ажилчдад даатгаад өөрөө ирэн очин байдаг ч өдөрт заавал 2 удаа омегаг амьд байгаа эсэхийг шалгуулахаар хүн явуулдаг билээ.
YOU ARE READING
[ ANIMALS ] completed
FanfictionАхлах сургуульдаа учирсан заяагдсан хосууд эргэн уулзахдаа нэг нь цагдаа, нөгөөх нь гэмт хэрэгтэн болсон байна. Гоц ухаантай залуу профессор, бүхнийг ажиглагч бета болоод боломжгүйг бүтээж өөрийн бүлэглэлийг үүсгэсэн омега, түүнийг илчлэхээр улайрах...