Тэр шөнө Сүбин гэрээсээ гарсангүй. Шүршүүрээс гармагцаа ганцаар хооллож бичгийн ширээнийхээ ард хэдэн цаг суусны эцэст орондоо орох нөхрөө хараа салгалгүй ширтсээр үүр цайлгав. Даниелийн уруул өөр нэгний биеэр тэнүүчилж тэр хэн нэгний дээр эсхүл доор тачаадаж байсан гэдэгт итгэхэд бэрх.
Бетагийн дотор цэнхэр гал дүрэлзэж байлаа. Уур бухимдлын хажуугаар гуниг шаналал сүлэлдсэн тийм дөл.
Нандигнан зүүдэг байсан бөгж нь гав дөнгө шиг санагдахад хамгийн сайн найз нь жинхэнэ урвагч байсан нь илчлэгдэв. Хөвгүүн шөнөжин цурам хийлгүй хоносондоо биш бодлоосоо болж туйлдсандаа эвшээлгээд тамхи татдаггүйгээ ч умартан нойрсож буй нөхрийнхөө халаасыг уудаллаа. Тэгээд өнөөх хөнөөлт эдээ асаагуураар биш чүдэнзээр асаагаад толгойноосоо эхлэн улалзах жижигхэн модоор Даниелийн шөнөжин бичсэн томъёог түймэрдэж орхив.
"Ерөндөгтөө баяртай гэж хэл"
Сүбин ийн шивнэхэд чүдэнзний зуруул хавираад өнгөрөх хугацаа л өнгөрөв. Түүний чийгтсэн аньсага гашуун инээмсэглэлтэй нь холилдох нь эгээ л хананд өлгөчихсөн уран зураг шиг үзэсгэлэнтэй атлаа уйтай харагдана.
Угтаа тэр Үёныг мансуурдгийг эртнээс л гадарласан. Тиймдээ ч профессорыг болзоогоо умартан бичгийн ширээнийхээ ард үлдэхэд ойлгон халамжилж бүр ерөндөг нь амжилттай болоосой гэж залбирдаг байсан. Найз болохоор, ердөө тийм болохоор.
"Там руугаа тонил, Жон Үён"
...
Гэрлээд удсан хосуудын өглөөний цай урьд урьдынхаасаа илүү нам гүм өнгөрөв. Нөхрөө нэг л чимээгүй суугаад байгааг анзаарсан Даниел бараг л 2 минут тутамд ярианыхаа сэдвийг өөрчилж байсгээд л Сүбиний бие өвдсөн эсэхийг лавлах аж.
-Ингэхэд омегатай унтах бетатай унтахаас илүү сайхан байдаг уу?
Эцэст нь нэг юм ам нээсэн Сүбиний эхний асуулт профессорын ар нуруугаар хүйт даалгах нь тэр.
-Юу? Айн, үгүй ээ. Яагаад гэнэт ингэж асууж байгаа юм?
-Яахав, хүмүүс омега нарыг ухаан алдуулам сайхан фермон ялгаруулдаг бас хурьцлийн үеэр их чийглэг байдаг гэх юм билээ. Би ямар ахлах сургуулийн биологийн хичээлээс цааш хэтрэх биш. Чи л надад тайлбарлаад өгвөл сайн байна
3 секунд. Даниелд нөхөр нь өөрийнх нь завхайрлыг мэдсэнийг ухаарахад ердөө 3 секунд шаардлагатай байв.
ESTÁS LEYENDO
[ ANIMALS ] completed
FanficАхлах сургуульдаа учирсан заяагдсан хосууд эргэн уулзахдаа нэг нь цагдаа, нөгөөх нь гэмт хэрэгтэн болсон байна. Гоц ухаантай залуу профессор, бүхнийг ажиглагч бета болоод боломжгүйг бүтээж өөрийн бүлэглэлийг үүсгэсэн омега, түүнийг илчлэхээр улайрах...