"Хөөөе! Ийм хүнд хайрцаг байгаа гэж хэлэхэд яадаг юм! Охин хүүхдээр хүнд хайрцаг өргүүлээд байх юм!" Гаён амандаа үглэн гэр лүү орлоо. Ер нь хүн амьдралдаа ганц удаа нүүж үзэж байхад, муухай ааштай гэдэг нь.Хамгийн сүүлийн ачаа болох чимдаанаа машин дээрээс аван, хүргэж өгсөн ахад баярласнаа хэлэн төлбөрөө өгчхөөд эргээд хартал миний чимдаан хурдыг аван уруудаж байв.
Сандран хойноос нь гүйлээ. Гүйцэж барьж аваад хальт гишгээд чимдаантайгаа цуг унаад өгөв. Үнэхээр ичиж үхэх гээд байсан болохоор хэсэг тэнгэр харж хэвтхээр шийдлээ.
"Уаа, өнөөдөр ч гадаа ёстой гоё байна даа... уаа тэр үүл яг——"
"Юу вэ? " хажуу тийш хартал үнэхээр царайлаг, өндөөр хөвгүүн над руу сонин хараад зогсож байв. Тэр үнэхээр царайлаг юмаа.
"Холдохгүй юмуу?" Гэнэт өөрийгөө түүний замд хөндөлсөөд хэвтэж байгаа гэдгээ анзаарлаа.
"У-уучлаарай..." тэр над руу тоож харсангүй явж байсан замаараа яваад өгөв. Царайлаг хөвгүүнд энэ зэргийн зан байлгүй л яахав. Үнэхээр миний стил!
"Хөөе! Чи гэрлүүгээ орж ирэх юмуу? Наанаа хонох юмуу?" Гаён гартаа захиалсан хоолоо барьчихсан муухай хараад зогсож байв. Бушуу чимдаанаа чирсээр гэрлүүгээ яарлаа.
•••
Хичээлийн эхний өдөр болохоор цаанаасаа л сандраад бас гоё байнаа. Араныг хүлээн зогсож байтал өчигдрийн нөгөө хөвгүүн яг өчигдрийнхөө замаар явж байв. Гэр нь манайхтай ойрхон юм байхдаа... юу вэ хувь тавилан юм биш үү.
"Явах уу?"
"Тэр хөвгүүнд би дуралчих шиг боллоо! Өчигдөр миний яриад байсан ханхүү! " Аран урагш харж байснаа санаа алдав.
"Манай сургуулийн Квон Сүнён л байна... "
"Айн? Нэг сургууль юмуу?" Дахиад тэр хөвгүүн рүү хартал адилхан дүрэмт байв.Бид хоёр ч үнэхээээр үнэхээр хувь тавилан!
"Бид хоёр хувь тавилангаар учирсан бололтой! Тэрний гэр нь манайхтай ойрхон, нэг сургууль гээд л!! Бурхан минь! "
Аран нүдээ эргэлдүүлэн хөөрч ядсан намайг чирсээр сургууль руу орлоо.
Арантай цуг өнөө хөвгүүнийг аль анги руу орохыг нь харахаар хүлээн зогсоно.
"Юу вэ! Та хоёр нэг анги юмуу?"
"Юу хэн? Квон Сүнён? Чи мэддэггүй юмуу? Танай ангийн Чой Хансултай дотно штээ! Юу вэ чи нийгмийн идэвх их муутай юмаа даа?"
Гаён хажууд ирчихсэн, намайг өрөвдсөн аязтай харж байв. Ер нь ийм сайхан ханхүү байдаг гэдгийг эртхэн хэлэхэд яана.
"Квон Сүнёнийг... өөрийн болгохоор сэтгэл шулуудлаа!" Аран Гаён хоёр эргээд хартал байсангүй, ганцаархнаа зогсож байх нь тэр.
Ad/ 🐯
YOU ARE READING
•be mine•
FanfictionКвон Сүнёон!!! Чамайг минийх гэдгийг дэлхий даяар зарлаж байна!!