Сүнёнтой таарснаас хойш, өглөө бүрийг инээмсэглэж угтаж байгаа. Бодох тусам, бид хоёр үнэхээр хувь тавилангаар учирсан хоёр. Ийшээ нүүж ирээгүй бол би түүнийг харж анхны харцаар дурлахгүй байсан биз.Сүнёнийг сүүлийн үед маш их жимс идээд байгаа гэж Согминоос сонссон. Сүнёний хамгийн сайн найз Согмин бид хоёр тохиролцоо хийсэн л дээ, яахав ангид болсон зүйлсээ болон Сүнёний ярьсан гол зүйлүүдийг надад хэлхээр тохирсон юм. Харин би оронд нь өдрийн хоолыг нь даах. Миний сар хэрэглэх халаасны мөнгө л эрт дуусах юм шиг байна.
Квон Сүнён, үнэхээр үнэтэй залуу юмаа!Шинээр авсан шинэхэн жимсээ янзлан, саванд хийн яарсаар гэрээс гарлаа. Сүнёнийг хүлээлгэж болохгүй шүү дээ, гэрийнх нь ойролцоо руу гүйн очвол тэр яг гарч ирж байв.
"Сайн уу, Сүнёни!"
"Ө! Риан! Өглөөний мэнд! Та хоёр байнга цугтаа явдаг байсан юмуу?"
Согмин Сүнён хоёр цугтаа байв. Тэр өчигдөр Сүнёнийд хоносон гэнэ, яахав бид хоёрын хоёулахнаа байх хэдхээн хормыг булаачих юмаа даа.
"Энэ! Сүнён а! Чиний дуртай жимснүүд! Бүгд шив шинээрээ байгаа!"
Сүнён гайхаж харан, савтай жимсийг ашгүй авлаа гэж бодон санаа амартал Согминд атгуулчихав.
"Согмин сүүлийн үед жимсэнд дуртай болж байгаа, надад хэрэггүй!"
Санаа алдан урам хугарангуй харцаа газарт тусгалаа. Өглөө эрт дэлгүүр явж, авчраад бэлдээд өгч байхад хүний сэтгэлийг боддоггүй амьтан.
"А! Согмина! Чи түрүүлээд явна гэсэн биздээ? Надад Риантай ярилцах юм байна!"
Саяхан л уйлах дөхөж байсан би чинь учиргүй догдлоод ирэх нь тэр. Арай... надад сэтгэлээ илчлэх гэж байгаа юм биш биз дээ, өнчин хайр биш гэж мэдрээд байсан юмаа. Гэхдээ хэтэрхий хурдан байнаа, тэгэхээр яав ч биш байх!
Сүнён хоолойгоо засан "Нөгөө... чи миний хамгийн сайн эмэгтэй найз болохоор асууж байгаа юм шүү!"
Байз даа!
Би түүний хамгийн сайн найз хэрэг үү? Царай сонин болон, цэлмэг байсан тэнгэр хүртэл намайг мэдрэв үү гэлтэй бүрхэг болоод ирэв.
Тэр намайг найзаа гэж хардаг юм байна!"... нөгөө Аран... ямархуу хөвгүүн сонирхдог юм бол?"
Гайхан том нүдлээд түүн рүү харвал түүний нүүрэнд үл ялиг гэрэл татжээ. Араны талаар ярихдаа л ийм байхад тэр түүнийг хараад бүүр том инээмсэглэдэг биз.
Шал тэнэг юм, Риан!"Аран уу? .... Чи таалагдах байхаа, чи байгаа тэр хэвээрээ"
Надад өөр хэлэх юм байсангүй.
Санаа алдан "Б-би гэртээ юм мартчихаж чи түрүүлээд яв даа!"
Сүнён гайхан бугуйн цаг руугаа нэг харчхаад "Хичээл орлоо шт! Тийм хэрэгтэй зүйл юмуу?"
Би толгой дохин" чи яв яв! Би хоцроод оччихноо" гэхчээд бушуу гэрлүүгээ гүйлээ. Эргэж хараад л тэвчиж байсан нулимс минь урсаад эхлэх нь тэр.
Энэ зэрэгтэй уйлж байхад хэн ч шохоорхол гэж хэлж чадахгүй биз.
Тэнэг ч энэ хэдэнд хоногт би бүр л их дурлаж орхижээ.Сургуульд зөндөө эмэгтэй сурагч байхад... яагаад заавал миний сайн найз юм бэ?
YOU ARE READING
•be mine•
FanfictionКвон Сүнёон!!! Чамайг минийх гэдгийг дэлхий даяар зарлаж байна!!