Утасны дуугарах чимээгээр, нойр бага зэрэг сэргэн орон дээрээ босон суулаа. Квон Сүнёнд уурласан уурандаа ээжийг бүр яагаад ч унтаж чадахгүй байх үедээ уугаарай гээд өгсөн эмнээс хоёрыг давхарлаад уучихсан."ЮУ? БИ ХОЁР ХОНОГ УНТЧИХСАН ЮМУУУУ?" Хичээлдээ яваагүй хоёр хоночихсон байв. Утсаа аван хартал, Аран Гаён хоёр баахан залгасан байх агаад Согмин баахан зурвас бичсэн байв. Хн, Квон Сүнён ч намайг ядаж сайн найзаа ч гэж боддоггүй байж дээ. Ганц ч дуудлага бүр ганц зурвас ч алга.
Хаалганы код хийх чимээ дуулдан, айх сандрах зэрэгцэн хаалганы зүг рүү тасралтгүй ширтлээ. Манай кодыг мэдэх хүн байхгүй дээ, ээж аав хоёрт хүртэл хэлж өгөөгүй юмсан. Кодыг маань хийгээд бүр хаалга онгойчхов. Дотор талын хаалга онгойтол Аран Гаён Согмин гурав зогсож байв.
"яагаад утсаа ч авахгүй хичэээлдээ ч ирэхгүй байгаа юм? Бие чинь өвдсөн юмуу?"
Би толгой дохин "Миний зүрх юучгүй бутраад уначихсан... одоо надад зүрх байхгүй" гээд зүрхээ дартал Гаён Аран хоёр нуруу луу цохилоо.
"Гэхдээ чи энд юугаа хийж байгаа юм?"
Согмин намайг эргүүлж тойруулж хараад "Өдрийн хоол авч өгөх хүч чадал байна уу? Чамаас болж би хоёр өдөр өдрийн хоол идэж чадсангүй"
Хнн, тэгж л таарна. Энэний надад санаа зовно ч гэж юу байхав дээ. Согминыг харсан чинь Квон Сүнён бодогдоод уналаа. Би ч насан туршдаа өнчин хайртай л учрах тавилантай юм шив дээ.
"Маргааш хичээлдээ ирэх юм байгаа биздээ? Ангийн багшид чамайг гэрт нь нэг юм болсон гээд хэлсэн шүү. Өөрөө нэг юм зохиогоод хэлээрэй"
Аран ч эмэгтэй хүн ч дурлахаар царай, бие хаатай л даа. Араны хажууд би пиона гэдгээ мэднэ л дээ. Гэхдээ л.. намайг өөрт нь сайн гэдгийг мэдсээр байж... Гаёнаас ядаж асууж болно доо.
"Сайхан юмаа... Квон Сүнёний хайртай охин байх ямар байдаг бол?" Гэнэт л сэтгэл санаа тавгүйтэн юу юугүй уйлах гээд л өмөлзөөд ирэв. Аран Гаён хоёр миний юу яриад байгааг гайхан ямар утга учиртайг надаас асууж байв.
"Би энэ материалуудаар чинь хоол хийгээд идчих үү?" Согмин манай хөргөгчийг онгойлгочихсон зогсож байв. Ингээд бодсон чинь хоёр хоног юу ч идээгүй юм байна шт. Согмин хоол хийж өгөхөөр болон ханцуй шумлан ажлаа эхэллээ.
"Чи яаж яваад Квон Сүнёнд сайн болчихсон юм? "
Би анх Сүнёнийг харж байснаа санан үл ялиг инээмсэглэж орхилоо.
"Анхны харцаар л. Анх зам дээр хараад л дурлачихсан. Үнэхээр царайлаг!"
Согмин худлаа огиж байгаа царайлан "тэр муухай ааштын юунд болдог байна! "
"Чи миний нүдээр харвал ч..."
Согмин амандаа үглэн хоолоо хийх аж. Согмин хацрандаа гурил нялчихсан их л хичээнгүй хоол хийх аж. Тэр төрх нь инээдтэй харагдан, зургийг нь аван өөрийнхөө инстаграм сторидоо хийж орхилоо.
•••
Хичээлд ирээгүй ердөө хоёрхон хоносон байхад л хоёр сар болсон аятай сандраад байх юм.
Гаёны номыг өгөхөөр анги руу нь очтол Квон Сүнён ангийнхаа гадаа зогсож байв. Сүнён руу нэг ч харахгүйгээр хажуугаар нь өнгөрөх гэтэл тэр намайг дуудан зогсоолоо.
"Чи зүгээр үү? Согминоос чиний талаар асуутал юу ч хэлэхгүй нуугаад байсан... "
"Тиймээ, зүв зүгээр" хэчнээн дургүй хүрээд байгаа ч Сүнёний царайг хараад л мартчих юм.
"Н-нөгөө... утасныхаа дугаарыг өгчих! Хоёулаа харилцан мэдээлэл солилцож байя! "
Нээрээ Сүнён бид хоёр дугаараа солилцоогүй шт! Тэгээд л над руу залгаагүй юм байна. Тийм байхаа... ёстой буруугаар ойлгох шахлаа!
"Гэхдээ юун мэдээлэл солилцох?"
Сүнён ойртон"Чи Согминд сайн биздээ? Би чамд Согмины талаар хэлж өгье!" Гэв. Юу гэхээ мэдсэнгүй.
"Я-яагаад тэгж бодоод байгаа юм?"
"Чи сторидоо оруулсан байсан шт. Согмин ч сүүлийн үед дандаа чамтай цуг байгаа биздээ?"
Квон Сүнён үнэхээр анзаарахгүй байгаа юмуу, албаар ингээд байгаа юм уу. Үнэхээр тэвчихгүй нь ээ!
"Квон Сүнён! Би чамд сайн! Анх удаа чамайг зам дээр явж байхыг чинь хараад анхны харцаар дуралчихсан гээд байна! Тэглээ гээд би чамайг надтай үерх гэж шаардахгүй! Чиний Аранд сайн байх чинь ч хамаагүй! Зүгээр л ... зүгээр л намайг чамд хайртай гэдгийг л мэдээд ав! "
YOU ARE READING
•be mine•
FanfictionКвон Сүнёон!!! Чамайг минийх гэдгийг дэлхий даяар зарлаж байна!!