𝓽𝔀𝓮𝓷𝓽𝔂 𝓽𝓱𝓻𝓮𝓮

215 31 3
                                    


Сүнёний гарнаас хөтлөн алхаж яваад сургуулийн гадаа ирээд уртаа гэгчинь санаа алдаад гараа авлаа. Биднийг үерхэж байгааг одоохондоо хэн ч мэдээгүй байгаа.

"Хоёулаа хэзээ хэлэх үү?"

Сүнён руу харвал тэр их л бодол болно. Бусдадаа хэлэхээс яагаад ингэтлээ дургүй байгаа юм бол, надаас ичдэг юм болов уу? Гэхдээ яагаад вэ? Бусад үед зүгээр л хөтлөлцөөд инээлдэж ханиалдаад хамт алхаж болдог байж.

"Асуухаар нь л хэлье!" Би толгой дохьсон болоод түрүүлээд сургууль руу орлоо. Яахав элдэв янзын яриа гарахаас сэргийлж л.

"Байзаарай, сурагч аа!" Дээд үеийн л бололтой сонбэгийн хажуугаар зөрөн алхтал тэр гэнэт л урд гарч ирэн учиргүй намайг ширтээд эхлэв. Энгэр дээр нь байх нэрний пайз руу нь харвал Хун Жисү гэх.

"Чи Риан уу?" Би толгой дохьвол тэр жуумалзаад л үсээр оролдоно.

"Яахав, хөөрхөн л охин байна! " гэчхээд хажуугаар зөрөөд явчихав. Юу вэ, сая яг юу болоод өнгөрчихөв. Өглөөнөөс хойш юун үл ойлгогдох юмс болж өнгөрөөд байнаа. Бурхан минь намайг ойлгож чадахуйц зүйлстэй учруулж болохгүй нь уу!

Сургууль дээр өнөөх хачин үл мэдэгдэх цуурхал ч намдаж намайг тоох хүн ховор. Уйдаж, нөгөө хоёроо ч үл ялиг санан өдөж хоргоохоор басхүү Сүнёнийгоо харахаар хажуу анги руугаа орлоо. Аран байсангүй.

"Аран яасан юм?"

Гаён Араны суудал руу муухай муухай хараад л байв. Энэ хоёр муудалцаа юм шив.

"Битгий тоо! Ирнэ үү байна уу хамаагүй!"
Ээлжит нэг хэрүүл болсон нь тодорхой. Энэ удаад хэр удахыг нь харж л байхаас биш. Би энэ хоёрын дунд орвол бүр л их төвөг болохоос цаашгүй. Ер нь ч намайг тоодоггүй хоёр доо.

"Риан! Чи энд байсан юмуу, түр гараад ирээч~"

Өглөөний сонин сонбэ дахиад л намайг хайчихсан бүр энэ удаад гүйсэн бололтой амьсгаадчихсан хурдан гараад ир л гээд байв. Гаён руу аврал эрсэн харцаар харвал тэр хурдан гар гээд бүр түлхэх нь үзэгдэнэ.

"Яасан юм бол?"

Гарт уут дүүрэн амттан атгуулаад "Манай Мингюү чамд сэтгэлтэй байхгүй юу~ энийг чамд өгсөн шүү! Гэхдээ намайг дамжуулсан гэж ёстой хэлж болохгүй шүү" гэчхээд гүйгээд яваад өгөв.

Мингюү сонбэг надад сэтгэлтэй гэж бодсончгүй. Үгүй ээ— ер нь сая надаар тоглочих шиг боллоо. Аягүй бол шийтгэлтэй тоглож байгаад л ийм юм болсон биз. Гэхдээ яахав сайхан тор дүүрэн аммтантай л болчихлоо~~ хихи.

"Юу юм?"
Гаён сонирхон уутыг минь ухаж үзээд л сүрхий. Хажуунаас нь Согмин нэмэгдээд л бүр задалж идэж байгаа харагдана.

"Мингюү сонбэ өгч явуулсан юм гэсэн~"

Гаён мөр лүү хөнгөхөн түлхэн бид хоёрыг холбоод завгүй. Сүнён руу сэм харвал тэр над руу байдгаараа хөмсгөө зангидчихсан хараад суух нь аймаар.

Гэнэт утсаа оролдон над руу харж харж байснаа ангиасаа гараад явчихав.

Би ч утсаа аван харвал түүнээс зурвас ирсэн харагдана.

'Яг одоо дээвэр дээр!'

•be mine•Where stories live. Discover now