𝓽𝔀𝓮𝓷𝓽𝔂;

204 29 0
                                    


Уулзхаар тохирсон цаг ч дөхөн би ч байн байн жижигхэн толио гаргаж ирэн өөрийгөө харна. Бас эргэн тойрнол сэм ажиглаж үүдээр орж ирж буй хүн болгоныг ажиглана.

Байж болох бүх л гоё гэснээ өмсөж зүүж үсээ хүртэл янзлаад үл ялиг нүүрээ хүртэл будсан. Квон Сүнён~ намайг үнэхээр хийх дургүй зүйлийг минь хүртэл хийхэд хүргэж байдаг.

Цаг нэлээн явж, үзэхээр тохирсон кино нь аль хэдийн гараад 30 минут өнгөрсөн. Авсан байсан попкорноо ч идэж дуусгасан.

Өөдгүй амьтан!

Хөлөө дэвслэн, тэнэг юм шиг хөөрч хийдгүй зүйлээ хүртэл хийж хэдэн цагийн өмнө ирсэн өөрийгөө хараан явна.
Юу юунаас илүү Квон Сүнёнд гомдож байсан юм. Өнөөдөр намайг нэг сайн чадаж өөрөөсөө холдуулах гээд л худлаа нааштай дүр үзүүлж байж. Тэрэнд нь итгэж хөлөө алдсан би ч тэнэг.

Гудамжаар алхаж байх ч тэр нээх хамаатай санагдалгүй, зүгээр л нулимсаа урсган өөрөө өөртэйгөө ярин явна. Би байнга л түүнд хаягдаж байсан ч өнөөдрийнх нэг л өөр түвшнийх. Бүр илүү их сэтгэлээр унагааж, зүрх сэтгэлийг өвтгөж байсан юм.

"... Риан!" Ардхан талд амьсгаадсан тэрний хоолой гарч би явж байгаа газраа зогсон эргэж харвал тэр гүйчихсэн ирж байв. Надаар дэндүү хатуу тоглосон санагдсан юм байлгүй, гэнэт л хүн чанартай болж гэнэ.

"Яах гээв? Надаар тоглох сайхан байна уу? Өөрт чинь хайртай гээд гүйх нэг охин бүр хөгжилтэй санагдаад одоо бүр тоглодог болсон юм—-" Тэр гарнаас татан өөртөө наагаад тэвэрчихэв. Хэдхэн секундийн дотор л би түүний энгэрт, түүний зүрхний цохилтыг сонсон зогсоно.

Гайхалтай, ийм үед ч би тэнэг юм шиг догдолсоор л байна!

"Уучлаарай... гэнэтийн зүйл гараад хоцорч наашаа ирээд дээрээс нь зам түгжрээд.. "
Хэсэгхэн хугацаанд тэнэг юм шиг түүн рүү хашхичсан өөрөөсөө ичэн нүүр лүү нь харж чадахгүй нь.

Сүнёноос үл ялиг холдвол тэр над руу ширтээд л байв.

"... тийм юм болвол эртхэн шиг зурвас ч болтугай биччихэж бай! ... б-би явлаа!"

"Цуг явъя!" Сүнён хажууд зэрэгцэн алхах ч би одоо ч түүнийг над руу яарч гүйж ирсэнд үл итгэнэ. Үл тоомсорлож байсан нь саяхан л юмсан.

"Анхны цас!!" Цас орж буйг харсандаа хөөрч тэр дороо үсрэн эргэлдэх ч юу юунаас илүү энэ нандин мөчид Сүнёнтой хамт байгаадаа туйлын их баярлана.
Сүнёнтой юу ч үл ярин явсаар гэрийн гадаа ч ирж.

"Би орлоо.. б-болгоомжтой яваарай!" гэвэл тэр гарнаас барин намайг зогсоолоо.

"М-Маргааш цугтаа сургууль руу явъя! " гэчхээд яваад өгөв.

Гэдсэнд эрвээхий нисэлдэж, үүлэн дээр хөвж буй аятай мэдрэмж аван үсэрч цовхчсоор гэрлүүгээ орно.

•be mine•Where stories live. Discover now