𝓽𝓱𝓲𝓻𝓽𝓮𝓮𝓷:

252 42 1
                                    


Халууцаж байна, цангаж байна, хөл өвдөж байна.

"Хурдан гүйгээч! Дахиад тойргоо нэмэхгээгүй л юм бол!!"

Тамирын багшийн шийтгэлээр, энэ халуунд гадаах талбайг арав дахь удаагаа тойрч буй минь. Яаж амьсгалдгаа ч мартаж бүр сүүлдээ хөл ч мэдрэхээ больж байх шиг. Туйлдан доош сөхрөн суугаад өөрийн эрхгүй л газар хэвтээд өгөв.

Одоо л нэг амьсгалж чадах нь.

Нарны туяа нүүрэн дээр тусхаа болин арай хийж нүдээ нээн харвал хэн ч юм хэн нэгэн гараараа нарыг хаан зогсоно.

"Уучлаарай... гэхдээ өөрт чинь уух юм байна уу?"

Байгаа бүх хүчээ шавхан тэр хүнээс асуувал хаанаас ч юм ус гаргаж ирэн тагийг нь аваад над руу сунгана.

"Чи ууж чадах юмуу? "

Яг үнэндээ надад ямар ч хүч байсангүй. Хүчгүй байгаагаа хэлэх гэтэл сүүлдээ ам ангалзаад авиа ч гарахаа болив.
Өнөө сурагч над руу ойртон усыг аажим аажмаар надад уулгана.

Одоо яг жинхнээсээ амьдарч чадах нь.
Бараг л нэг савтай усыг бага багаар ууж дуусган, нүд нээгдэн босож чадахтайгаа болно.

"А! Сонбэ! "

Манай дээд үеийн гоё ах Мингюү байх нь тэр. Сандран түүнд 90 градус бөхийн баярласнаа мөн таниагүйдээ уучлалт гуйлаа.

"Өнөөдөр өдөр завтай юу? Яахав, сая тус болсныхоо хариуд хоол аваад өг!"

Надад татгалзах юм байгаагүй тул шуул л зөвшөөрч хичээл тараад сургуулийн урд уулзхаар тохирлоо.

Сургууль руу орвол биеийн тамирын багш дахиж хичээл үймүүлэхгүй байхыг сануулж ангиас гараад явав. Би ч сандлаа олж суугаад л биеэ сул тавилаа.

•••

Математикийнхаа цаг дээр цонх руу ширтэж суусаар дуусгах Сүнён. Хажуу ширээнд нь суух Согмин завсарлах хонх дуугарав уу үгүй юу өнгийн Сүнёний харж буй зүг рүү харна.

"Риан уу? Яагаад ингэж их гүйгээд байгаа юм?"

Гаён Аран хоёр луу чиглэн Согмин асуувал тэд шийтгүүлж байгааг нь хэлнэ. Согмин гаслан халуунд хамаг чадлаа баран гүйх Рианийг өрөвдөнө.

Ус ч болтугай аваачиж өгөх хэрэгтэй юм болов уу,

Сүнён амандаа бувтнаад боссоноо буцаж суугаад цонхондоо наалдчихав.
Рианий дэргэд байгаа эрэгтэйг хэн гэдгийг тааж ядна.

•••

Ядарсны эцэст жаргал ирлээ, хоолны цаг. Бөөн баяр болсоор үсэрч дэвхцэн хажуу анги руугаа очтол Сүнён яг гарч ирж таарав.

"Сүнён а~ би чамд ким—-"

"Холдоод өгөхгүй юу?"

Өөрт нь зориулж кимчи дарсан гэдгээ хэлэх гэж байхад, над руу дахиад л учир битүүлгээр муухай хараад эхлэчихэж.

Би бас яагаад түүний дургүйг хүргэчхэв.

"Хоол авч өгдөг царай муутай сурагч аа!"

Согмин гуай инээд алдсаар ангиасаа гарч ирнэ. Түүн рүү байдаг муухайгаараа харчихаад хоолны заал руу яарлаа.

Сүнёний өөдөөс харан сууна. Түүний урд тогооч эгчийг найрч авсан илүү хачруудаа тавьлаа.

"Сайн идээрэй, Сүнён а!"

Тэр бүр над руу харсанчгүй.

•••

Хичээл тарж, багш гарав уу үгүй юу ангийнхан шивэр авир хийгээд сүрхий. Гайхан харвал Мингюү ах ирчихсэн над руу хараад зогсоно.

Би ч яарсаар цүнх рүүгээ дэвтэр номоо чихээд очлоо.

"Та юу идмээр байна?"

"Хмм... Риан юу идмээр байна? Би чиний идэхийг хүссэнийг л идье!"

Би ч бодсоор сүүлийн үед тахианд ухаангүй дурлаж байгаагаа ам алдав. Мингюү ах инээн үсийг минь чихний ардуур хийх нь хачин. Гэнэт л гар нь хацранд хүрэх нь намайг үл ялиг цочоон, үл ялиг халууцаад эхлэв.

•••

Согмин Сүнёнтой ойрхон байранд байгаа талаараа хэлэн тэд ангиасаа гарч байгаад Риан Мингюү хоёрыг олоод харчихав.

Согмин Сүнёнийг ажиглангуй зогсоно. Тэгснээ учиргүй жуумалзана.

""Мингюү хён ч өөр л дөө... Риан чамайг мартсан бололтой!"

Согмин Сүнёний мөрөн дээр хөнгөхөн хоёр цохиод түрүүлээд явчихав.

Сүнён хөмсгөө зангидан "надад хамаагүй Согмин аа" гэсээр араас нь гүйнэ. Согмин Сүнёнийг өдөн явна.

•be mine•Where stories live. Discover now