𝑡𝑒𝑛:

221 38 1
                                    


"Хаая, Иан!"

Хансул өчигдөр надад хоч маягийн нэр өгсөн л дөө, миний нэрний Рианий 'ан'-ыг овогтой минь нийлүүлээд 'Иан' гэдэг нэр үүсгээд, дугаарыг маань ч тэгээд хадгалчихсан. Риан гэж дуудхаар нэг л урт байна л гэсэн, гэхдээ Иан ч ялгаагүй л баймаар.

"Хэн гэнэ үү? Сая чамтай ярьсан уу?"

Согмин над руу нэг Хансул руу нэг харан зогсоно. Бүр үнэн сэтгэлээсээ сонирхож байгаа нь илт шүү.

"Тиймээ, Иан! —- Сүнён ирсэн үү?"

Согмин толгой дохин намайг дагуулан ангийнхаа үүдэнд очин нууцаар Сүнёнийг надад харуулна. Ямар гэм хийсэн гэж хайртай хүнээ хүртэл нууцаар хардаг байна.

"Квон Сүнён өчигдөр сагс тоглож байгаад гараа гэмтээчихсэн шт! "

"АЙН?"

Тэнгэр газар нийлж байгаа аятай л сандран эмчийн өрөө рүү гүйж гарав. Гараа гэмтээгээд ёолох нь сонстоод хэцүүхэн байгаа гэдгийг нь сонсчихоод яаж зүгээр байхав, хурдан эдгээх эм тан бүхий л зүйлсийг сургуулийн эмчээс авахаар гүйж байгаа юм.

Эмч намайг тайван байхыг хэлээд, эмийн сангаасаа өвчин намдаах түрхлэг, бас бус лент зэргийг өгөөд өрөөнөөсөө гаргалаа.
Буцаад л Сүнёний анги руу гүйнэ.

"Юу вэ! Чи ийм хурдан яваад ирж байгаа юмуу?"

"Энийг—— энийг Сүнёнд өгөөрэй! Намайг өгсөн гэж битгий хэлээрэй!"

Согмин толгой дохин анги руугаа орлоо. Сэтгэл тайвшран би ч мөн ангируугаа орлоо.
Намайг өгснийг мэдвэл мэдээж авахгүй, тэр чинь надад одоохондоо дургүй юм хойно.

Биеийн тамирын цагаар ус авахаар анги руугаа орох гэж байгаад Гаёныг ангийнхаа гадаа байгааг анзааран очлоо.

"Чи яагаад ингэж аймар хөлөрчихсөн юм?"

"Аа-аан! Гадаа халуун тэгээд л! Танайх ямар хичээл чинь цонхолсон юм?"

Гаёныг ярих зуурт сэм анги руу нь толгойгоо оруулан харвал Сүнён цамцныхаа ханцуйг үл ялиг дээшлүүлчихсэн, дуу сонсоод сууж байв.

Пороротой лентээ наачихаж!

Яагаад ч юм инээд цаанаасаа л гаран Гаёны ярианд ч олигтой төвлөрсөн юмгүй, гялс ангируугаа орж усаа аваад буцан гарлаа.

•••

Ядарсан амьтан хөлөө зөөж ядсаар гэрлүүгээ алхана. Гадаа ч үл ялиг харанхуй болчихжээ, зөөлхөн салхилаад л цаг агаар ч гоё байна л даа.

- Чи мөн биздээ?

'Юу вэ? Сүнёни хоолой биш үү?'

Гайхсаар булан тойрвол үнэхээр л Сүнёнийг хоёр гурван эрэгтэй сурагч тойроод зогсчихсон байв. Юуны магад гэж бодон бичлэгийг нь хийн зогстол тэдний нэг нь учиргүй газраас мод аван Сүнёнийг цохих гээд байгаа бололтой.

"Хөөе!!"

- Юу вэ!! Юутайч явцгаая аа! Хурдан!

Нуруу үл ялиг өвдхөөс өөр сүртэй юм алга. Сүнён түшин намайг босож чадах эсэхийг асууна.

"Яах гээд хүний урдуур орж байгаа юм! Тэнэг юмуу?"

"... яаж чамайг цохиулхыг харж чадах юм! "

Сүнёний урдуур гүйж ороод нуруугаа цохиулсан минь энэ л дээ.
Тэнэг ч би яг одоо өөрөөрөө үнэхээр их бахархаж байна, хайртай хүнээ гэмтэхээс хамгаалж чадсан!

Сүнён санаа алдан миний цүнхийг барин хажууд минь алхана.

"Би орлоо! Болгоомжтой яваарай! Эсвэл би чамайг хүргээд өгөх үү?"

Сүнён цүнх өгөн юу ч хэлэхгүй цааш гэрлүүгээ яваад өгөв.

•be mine•Where stories live. Discover now