"Риан!!"Ангийн үүдэнд намайг хүн асуугаад байгаа сураг дуулдан нойрмоглон эвшээсээр очвол Жихүн ах манай сургуулийн дүрэмт хувцас өмсчихсөн, Мингюү сонбэтэй цуг зогсож байв.
"Юу вэ? Та шилжээд ирчихсэн юмуу? Төгсөх анги байж яаж?"
Жихүн ах хоолойгоо засан чимээгүй бай гээд сүрхий. Чихэнд шивнэн, Мингюүгийн нагац нь сургуулийн захирал гээд оруулж өгснийг хэллээ. Төгсөх ангид шилжилт хөдөлгөөн хийлгүүлдэггүй хатуу хориглодог ч танил тал ч хүчтэй юм даа.
Жихүн ахтай нэг сургуульд явна гэсэн гоё л байна.
"Өдөр хоолны цагаар хүрээд ирээрэй! Ээж юм өгсөн!"
"Эгч хачир өгч явуулсан уу? Идэх юмсан! Эгчийн хоол ёстой гоё шт!"
Жихүн ах инээд алдан идэмхий гэж шоолон үсийг минь арзайлгах нь тэр. Хонх дуугарах дөхөж байсан болохоор тэр хоёр ч анги руугаа гүйлээ. Би ч анги руугаа орохоор эргэтэл Сүнён яг ард талд минь зогсож байв.
"Зангиагаа ав!"
"А-аан... чи хичээл тартал зүү! Сынчол сонбэ эвгүй штээ!"
Тэр гарт минь зангиа атгуулчихаад цааш яваад өгөв.
"Сүнён аа!" Халаасанд байгаа иштэй чихрээ Сүнёний гарт атгуулчихаад хар хурдаараа анги руугаа гүйлээ. Эргээд харчихвал авахгүй гээд өөдөөс шидчих юм шиг байнаа.
•••
Рианий өгсөн чихрийг харан сууж байтал Согмин хажуунаас нь орж ирэн иштэй чихрийг нь булааж аван шууд л задлаад амандаа хийчхэв.
"ХӨӨЕ! Яаж байгаа юм бэ!! "
Согмин гэнэт хашхирах Сүнёноос цочин золтой л хахаад үхчихсэнгүй. Том нүдлэн Сүнён руу харна. Сүнён уурлаж байгаа нь илт, хурдан хурдан амьсгаа авч хөмсгөө байдгаар нь атиралдуулаад Согмин руу нүдээ цавчихгүй харна.
"С-сүртэй шт! А-аваад өгвөл болоо юм биш үү?"
Сүнён суудалдаа буцаж суун "хэрэггүй ээ! Наадах чинь өөр байсан юм! Дэлгүүрийн чихэрнүүдээс!"
Согмин юу болоод байгааг ойлгох гэж хичээж байгаад гэнэт л бурхан дээрээс хуссан чихрийг нь идчихлээ гэж бодон чихрээ буцаагаад цаасанд боогоод ширээн дээр тавьчихав.
"Бурхандаа намайг чихэр өгнө гээд хэлчихээрэй!"
"Юу? Бас юун бурхан?"
Согмин лавшруулан бурхны чихэр үгүйг асуувал Сүнён үл ялиг инээвхийлэн толгой сэгсрэв. Согминий санаа амран буцаагаад тэр чихрээ амандаа хийлээ.
"Гэхдээ хэн өгсөн юм? Тэгвэл хүн өгсөн л байж таараа даа? Ээж чинь үү?"
"Ээж юм шиг байна уу?"
Согмин гэнэт л ээж аавтайгаа түнжин муу байдгийг нь санан хоолойгоо заслаа. Сүнён их л бодол болон суух нь сонин санагдан сүүлийн үед юу болоод байгааг асуулаа.
"Мэдэхгүй нь ээ... байнга санаа зовоод, байнга л дургүй хүргээд байх юм!"
Согмин найзыгаа дурласан гэдгийг анзаараад мөрийг нь зөөлхөн түлхээд жуумалзав. Гэснээ Риан түүнд бодогдон царай нь хувьсхийн гараа базан дахиад чанга мөр лүү нь цохилоо. Сүнён мөрөө барин ярвайна.
"Чи араас чинь гүйгээд зөвхөн чамайг гээд байгаа хүнийг анзаарахгүй байж—- юу? Санаа зовоох нэгэнтэй болсоон? Ёстой! "
Сүнён инээд алдлаа. Согмин гайхан инээх үе биш гэдгийг дахин дахин тайлбарлана.