𝓈𝑒𝓋𝑒𝓃:

248 42 3
                                    


Тэр ахыг болиулах гэж оролдон үзэж байтал хаалга хүчтэй нүдэх чимээтэй зэрэгцэн том өрөөний цонх хагарах чимээ сонстлоо. Бүр л сандран, энэ ахыг нэмэлт хүчээ дуудаж гэсэн юм бодогдон зогсож байтал өнөө ах над руу хутгаа далайх нь тэр. Гараараа хаатал миний гарыг зүсэхтэй зэрэгцэн хэн нэгний орилох сонстлоо.

"Зүгээр үү? Яанаа гарнаас чинь цус гарч байна штээ!!!"

Гаёны араас Квон Сүнён цонхоор орж ирж байв. Нүдэндээ ч итгэлгүй дахин дахин нүдээ нухалтал тэр байсаар л байв.

"Цагдаа дуудчихсан байгаа, та ингэж амархан зугтахгүй шүү!! яах гэж ийм юм хийж байдаг байнаа?"

Сүнён тэр ахыг барин зогсох бол Гаён хаалга нээн Аран Согмин бас хэдэн танихгүй хүүхдүүдийг орууллаа. Согмин орж ирэв үү үгүй юу намайг тойруулж хараад л байв. Хажуунаас Сүнён гартаа алчуур барьчихсан, миний гарыг өөрлүүгээ ойртуулан зөөлнөөр даран цусыг нь тогтоох аж.

"Эмийн хайрцаг чинь хаана байна?"

"а-айн? байхгүй шт..."

Анх удаа ганцаараа амьдарч үзэж байгаа амьтан, хөргөгчөө л дүүргэж байвал болно гэж бодсон юм.

Сүнён хөмсгөө зангидан өнөө алчуураараа миний гарыг боолоо.

"би--" Сүнён юм хэлэх гэж байтал Согмин түүний үгийг таслан надтай цуг эмнэлэг явах тухайгаа хэллээ.

"Би Риантай цуг эмнэлэг явчихаад ирий"
Согмин  намайг дагуулан гэрээс гарлаа.

Яг одоо миний сэтгэл зүрх, сая цонх хагалаж орж ирсэн Квон Сүнёнд л хайлж урсаж, дахин дурлаж байсан юм. Намайг хүн гэж анзаарахгүй байсан хүн, миний сэтгэлийг эцэст нь нэг юм ойлгосон ч юм шиг. Гар бага зэрэг хорсон өвдөж байсан ч Сүнёний тэр төрх бодогдон өвдөлтөө мартана.

Гэлээ ч ...тэр Аранд сэтгэлтэй шүү дээ.

"Яаж зориглож тэр том эрэгтэй хүний өөдөөс ганцаараа тэмцдэг байна!"

Согмин зэмлэн гар луу минь харан зугуухан дагуулан явна. Гэхдээ би хэзээ Согминтой ийм дотно болсноо мэдэхгүй.

"Өөр хэнийг хүлээх вэ дээ... би зүгээр гээд байхад! Чамд ёстой төвөг удчихлаа!"

"Хоол авж өгөх гар чинь бүтэн л байвал бусад нь яахав!"

Эмнэлэгт ирэн сувилагч намайг дагуулан дотогш орлоо. Шарх цэвэрлэж, ариутгаад сайн гэгчинь боож өгөөд гаргалаа.
Тэнэг ч ийм үед бас л Квон Сүнёнийг бодсоор л.

ad\ unshdag xumuste xaiptaida 🫶🫶

•be mine•Where stories live. Discover now