𝓷𝓲𝓷𝓮𝓽𝓮𝓮𝓷 ;

213 34 2
                                    


Жихүн ахын хажууд хоолоо аван очоод суух гэтэл Согмин гарнаас татан гэнэт л хажуудаа суулгачхав. Яах учраа үл олон юу болоод байгааг ойлгохыг хичээн эргэн тойрноо харвал урд Сүнён хоолоо идэн сууна.

Амьхандаа намайг Сүнёний өөдөөс хараад суу л гэж байгаа юм байна л даа~

"А тийм! Өнөөдөр манайх танайх цугтаа гадаа талбайд тамир орно гэсэн шт!"
Согмин будаанаасаа халбагадангаа хэлнэ.

Нөгөө ангийн нэг цаг цонхлож байгаа гээд нэг цагаар хичээлүүдээ нөхүүлээд эрт тарах юм гэсэн. Гаён Аран хоёр л групп чатан дээр тэгж байсан юм.
Сүнён хоолондоо үл ялиг хахан урд нь байх усыг өгвөл тэр аваад ууж орхив.

Юу гээч шинэ мэдрэмж вэ~ бид хоёрын гар сая хүрэлцсэн~

"Сүнён а! Миний хийсэн кимчиг идсэн үү? Ямар байна?"
Их л хүлээлт тавин асууна.

"... дажгүй ээ... савыг чинь маргааш аваад ирье!"

Би эсэргүүцэн саваа авах шаардлагагүй гэдгээ хэллээ. Сүнёнийг кимчинд дуртай гэдгийг Согминоос анх сонсчихоод кимчи л дарж суръя гээд л сүрхий эмээ ээж гээд хоёулан руу нь ярьж заалгуулж билээ. Ээж намайг кимчи их иддэггүй гэдгийг мэдэх болохоор асууж сураглаад сүрхий.

Талбай руу хувцсаа сольчихоод гүйгээд очвол Сүнён Согминтой юу ч юм ярин бие халаалтын дасгал хийн зогсоно.

Салхинд үс нь үл ялиг хийсэж байгаа нь албаар намайг дахиж дурла гэж байгаа дохио аятай л.

"За хоёр ангиараа хуваагдаад тоглоцгоо! "

Багш бөмбөг өгчихөөд багш нарын судалгаагаа гялс илгээе гээд сургууль руу орчихов. Хөвгүүд хуваагдчихсан, талбай руу гарч байгаа нь харагдана.

"Чи одоо ангиа дэмжээрэй!! Квон Сүнёнийг дэмжвэл хөөгөөд явуулна шүү!"
Ангийн дарга гараа зангидан сүрдүүлж байв. Би ч худлаа үнэн инээгээд толгой дохисон боллоо.

Мэдээж Сүнёнийгоо дэмжилгүй яахав.

Талбай дээр байгаа Сүнён яагаад нэг л өөр харагддаг юм болоо. Үнэхээр царайлаг.

"Еэсссс!!" Эхний үе Сүнёний ангийн ялалтаар дуусч түр завсарлахаар болов.

Ус уух санаатай тагийг нь авсан ч хэн нэгэн хажуунаас булаагаад авчихав. Хэрүүл хийх санаатай харвал Сүнён амьсгаадчихсан усыг ууна.

"С-Сүнён аа.."

Тэр усаа надад өгөн цаашаа яваад өглөө.

Би сая зүүдэлсэн үү? Яагаад ингэж жинхэнэ юм шиг байгаад байнаа?

Тоглолт 1:1 болж сүүлийн үе гээд л бид хэд ч талцан суувал хонх дуугарч дараагийн хичээлдээ орохыг багш санууллаа. Харамсцгаан бүгд л хөлөө зөөж ядсаар сургууль руу алхана.

"Риан!" Сүнён дуудсаар дэргэд ирнэ.

"Өнөөдөр орой—-"

"ЗАВТАЙ! Завтай" түүнийг үгээ дуусгахаас ч өмнө тэвчээргүй би орилож орхив.
Тэр үл ялиг жуумалзаад киноны тасалбар надад өглөө.

"... тэгвэл *** кино театрийн урд 18 цагт уулзъя!" Сүнён гүйгээд яваад өгөв.

Түүний өгсөн киноны тасалбарыг энгэртээ наан нандигнан араас нь хэсэг харж зогсож байгаад мөн сургууль руу орлоо.

Юу гээч мэдрэмж вэ? Хүнд хайрлуулж байгаа юм шиг!

Ad/ Dasaj durladag xorwoo gesendee

•be mine•Where stories live. Discover now