𝓽𝓱𝓲𝓻𝓽𝔂;

295 40 2
                                    


Сүнён руу залгаж зурвас бичих ч тэр ямар ч хариугүй долоо хонолоо. Дугём Сынгван хоёроос тэдэнтэй холбоотой байгаа үгүйг ч мөн асуусан ч холбогдоогүй л гэнэ.
Яах ёстой юу хийх ёстойгоо ерөөсөө ойлгохгүй байна.

Зүгээр л байгаасай. Хоолоо сайн идээд инээж л байгаасай.

Дэмий надаас болж загинуулаад байж байх вий гэхээс л үхтлээ айна. Түүнийг надаас аваад явж болох ч гол нь жаргалтай л байвал болоо. Өөр зүйл хүсэхгүй.

Ханан дээр наалдаастай байх Сүнёнтой цуг даруулсан стикер зурагнууд минь өөрийн эрхгүй л инээмсэглэхэд хүргэнэ. Уулзах бүртээ стикер зурагны бүхээг рүү дагуулж ороход эхэндээ дургүйцдэг байсан ч сүүлдээ өөрөө дагуулж ордог болчихсон байсан.

Түүнийгээ санасандаа сүүлдээ галзуурч байгаа бололтой, миний нэрийг дуудаж байгаа аятай сонсогдоод эхлэв. Яг л дэргэд минь байгаа яг л жинхэнэ юм шиг.

"Риаан! "

Хаалга тогшиж буйг гэнэт л ухаарсан би сандран очвол үнэхээр л тэр минь амьсгаадчихсан зогсож байх нь тэр. Шууд л түүнийг тэврэн ямар их санаснаа шулганан зогсвол бэлхүүсээр минь түүний гар ороож буй нь мэдрэгдэнэ.

"Би ч бас зөндөө их санасан, Риан! "
Уруул нь сэтэрсэн байгааг анзааран санаа минь зовон хөмсгөө зангидлаа. Урууланд нь хүрвэл тэр үл ялиг инээмсэглээд "санаандгүй л цохьчихсон " гэлээ.
Худлаа ярьж байгааг нь мэдэж байгаа ч итгэсэн царайлаад түүнийг гэртээ орууллаа.

"Чи зүгээр үү? Ээж чинь их уурласан уу? "

Сүнён толгой сэгсрэн "тэр бүгд миний шийдвэр байгаад би өөрөө явсан гэдгээ ээжид тайлбарлаад хэлчихсэн! Одоо зүгээр ээ! Их гайхсан уу? Уучлаарай ээжийнхээ өмнөөс уучлалт гуйя!"

Сүнёний гарнаас барин зүв зүгээр гэдгээ хэлвэл тэр инээмсэглэнэ. Яагаад ч юм түүний цээжинд наалдаж эрхлэнгээ өнгөрсөн долоо хоног ямар удаан өнгөрч байсныг ярьмаар санагдав. Тэр ч ойлгоо юу л гэлтэй гараа дэлгэн намайг цээжиндээ наан тэврэн сууна. Түүнийхээ үнэрийг шунаглан үнэрлэнгээ ямар их санаснаа дахин дахин ярьсаар л.

"... би үнэхээр чамгүй бол амьдарч чадахгүй юм шиг байна!"
Сүнёний нүд рүү харан хэлвэл тэр хамарнаас чимхэн "би ч ялгаагүй, чамгүй өнгөрөөсөн өдрүүд хэдэн жил шиг л байдаг!"

Бүх цаг хугацааг яг ингээд л зогсоочих юмсан. Зөвхөн Сүнён бид хоёр л, юуны ч талаар хамаагүй ярилцаж хааяа хааяа муудалцаад л. Квон Сүнёнгүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлж чадахгүй хэмжээний түүнд хайртай болчихож.

"Сүнён аа~ заавал надтай гэрлэнэ шүү!"

"Цагаан даашинз өмсөөд зөвхөн миний хажууд л зогсоно шүү!"

Толгой дохивол тэр инээмсэглээд уруул дээр минь хөнгөхөн үнсээд холдлоо.

Энэ дэлхийн хамгийн азтай охин би байх. Хайртай хүн минь намайг хайрлаж байна, өөр юу хэрэгтэй гэж?

Ad/ энэ хүртэл хамт байсанд баярлалаа. be mine эхний улирал маань үүгээр дуусаж байна. Удахгүй их сургуульд орж том болцгоосон Риан Сүнён хоёроор буцаад уулзацгаая❤️

•be mine•Where stories live. Discover now