𝓽𝔀𝓮𝓷𝓽𝔂 𝓮𝓲𝓰𝓱𝓽

212 33 2
                                    


Сүнёнийг гэнэт яагаад хүрээд ирснийг асуухыг үнэхээр их хүсэж байвч одоо тохиромжтой биш юм шиг. Нүднийх нь доор үзэгдэх хар зураасууд, мөн үл ялиг турсан ч бололтой харагдах биеийн байдал, юу юунаас илүү миний ширтэх дуртай хоёр хөөрхөн нүдэнд нь хурсан гуниг. Намайг байхгүй хооронд их л юм болсон юм шиг байна.

"... Сүнён аа, зүгээр үү? "

Түрүүлж л асуухгүй бол хэзээ ч өөрөө түрүүлж хэлэхгүй нь илт. Зориг гарган түүнээс асуувал тэр санаа алдан мөрийг минь дэрлэлээ. Түүний гарыг илэн суутал гарнаас минь хөтлөөд авав.

"Ээжтэй ам муруйчихсан... ер нь байнгын л үзэгдэл л дээ, гэхдээ энэ удаад нэлээн том зүйл болсон..."  Толгойгоо өргөн над руу ширтэж байгаад үргэлжлүүлэн "Гэрт байхаар давчдаад бас чамайг санаад байсан болохоор Бусан руу юу ч бодолгүй шууд л хүрээд ирсэн!"
Үл ялиг инээвхийлэх аядахад нь өөрийн эрхгүй л нүднээс нулимс урсан түүний энгэрт шигдэж орхилоо.

Би үнэхээр зөв хүндээ дурласан гээд байхад!

Ээж аавтайгаа харилцаа нь муухан байдаг гэдгийг гадарласан л даа. Ийм хэмжээний гэж мэдсэнгүй. Гэхдээ яг юу болсныг мэдэхгүй болохоор түүний талд орох нь эрт ч мэдэхгүй нь ээ~ Сүнёнийг ийм байдалтай болгох хэмжээний гэвэл мэдээж түүний л зөв байлгүй.

Сүнёний энгэрт л зүүгдээд үүрд мөнх түүний цээжийг л налаад хэвтэх юмсан.

"Өө хөөрхий! Риан гуай!" Эмээ гар чийдэн барьчихсан бид хоёр луу тусган, Сүнён руу хараад сүрхий.

Сүнён сандран намайг түлхэх шахуу суудлаасаа босох нь эгдүүтэй юм.

"Эмээ~ миний хайртай залуу Квон Сүнён!"

"Ингээд хүрээд ирдэг байж! Чи айлын хүүхэд даарууллаа штээ! Дотогш нь оруулаач! Алив хүү минь гэрт ор! "

"Юу.. за, эмээ~"

Сүнён гарнаас зууран зүгээр байгаа гээд л амандаа бувтнан хойноос явна. Манай эмээ гаднаа ингэж аймаар харагдаж байгаа ч доторх нь бас хааяадаа л аймар л даа, гэхдээ ач охиныхоо найз залууд хамаг сайхнаараа хандах байлгүй.

Дотогш орвол өвөө мөн гайхаад л сүрхий. Сүнёний хамар улайчихсан даарсан бололтой.
Халуун уух юм хийж өгөн дэргэд нь очин суувал тэр ханцуйнаас минь зуураад л байв.

"За энэ хүү чинь хэн гэнээ?"

"Юу... Рианий найз залуу Квон Сүнён гэдэг~ Риантай нэг сургуульд сурдаг л даа..."

Өвөө толгой дохин дахин юм асуух гэвэл эмээ болиулан эртхэн унтаад маргааш өглөө байцаалтаа эхлүүлхийг хэллээ.

"Сүнён Рианий өрөөнд унтчих дөө! Одоохондоо сул өөр өрөө ч алга!"

"Тус тусдаа унтаарай хоёр золиг минь!" Өвөө араас орилож эмээ өвөөгийн нуруун дээр цохьсоор тэр хоёр өрөөндөө орлоо.

•be mine•Where stories live. Discover now