𝓽𝔀𝓮𝓷𝓽𝔂 𝓸𝓷𝓮;

229 30 0
                                    


"Сүнён аа...?" Үнэхээр л өглөө гэрээсээ гарвал Сүнён хүлээгээд зогсож байх нь тэр. Өчигдөр орой зүгээр л намайг хүлээлгэсэндээ санаа зовоод хэлсэн хоосон үг л гэж бодсон юм.

Зэрэгцэн явах ч юу гэж яриа эхлүүлхээ үл мэдэн хааяа хааяахан сэм түүн рүү харц шидлэнэ. Өчигдөр оройноос үүр цайтал нэлээн их цас оржээ. Гадаа ч үл ялиг халтиргаа гулгаа байгаа харагдана.

"... нөгөө... сургуулийн аялалаар явах уу?" Бодож бодож олсон асуулт минь энэ. Зүгээр л Сүнён байнга явдаг ч яагаад ч юм өөр асуух юм олдсонгүй гэх үү дээ.

"Мэдээж! "
Түүний хариултанд толгой дохин хариу үйлдэл үзүүлчихээд дахиад өөр юу асуух талаараа бодно. Гэснээс Аранд хаягдаад жинхнээсээ больчихож байгаа юм байхдаа.

Сургуулийн хашаагаар орвол зөрж өнгөрөх сурагчид шивэр авир хийн над руу нэг л хачин хараад байв. Сүнён ч гайхсан харагдана.

"Энэ сурагчид яагаад ингээд байгаа юм бол?"

Сүнён мөрөө хавчина. Би ч сүртэй юм бодолгүй анги руу явтал Гаён хачин царайлаад намайг дагуулан угаалгын өрөө рүү яарав.

"Чи сургуулийн групп руу орсон уу? "

Толгой сэгсрэн юу болоод байгааг лавшруулвал тэр утсаа надад өглөө.

*** ангийн сурагч У Рианий жинхэнэ төрхийг мэдэгдэж байна!

*** ангийн сурагч Квон Сүнён нь түүний найз гэх сурагчид сайн байсан ч тэр сүүлээ шарвсаар байгаад найзынхаа хайртай сурагчийг булаан авч өөрөө одоо хайр зарлаад гүйж байгаа арчаагүй худалч эмэгтэй!

Шал утгагүй юм! Сүнён бид хоёрын янз янзын цугтаа байгаа зургийг цугт нь хавсаргаад тавьчихсан байв. Түрүүний хүүхдүүд яагаад тэгж хараад байсныг ойлголоо, гэхдээ хэн? Яагаад намайг ингэж байгаа юм бол?

"Намайг Сүнёний араас гүйдгийг танай анги манай анги—- үгүй ээ, сургууль даяараа мэдэх юм байна! Сүнёнд санаатай нэгэн юм болов уу?"

Гаён духаа хөнгөхөн цохин намайг ухаан орж үз гээд сүрхий. Би гэхдээ юу хийхээ яах ёстогоо ойлгохгүй байна. Араны хайртай залууг булаасан ч гэх шиг.

"Юутай ч хичээлдээ оръё!"

"Хэн ч юу ч гэж байсан нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаарай! Хэн юу ч гэсэн үнэн биш юм чинь!"

Би худлаа үнэн толгой дохиод бид өөр өөрсдийнхөө анги руу орлоо. Ангийнхан ч ялгаагүй эвэртэй туулай үзсэн аятай л аашилцгаана.
Би тийм юм хийгээгүй гэж хэлмээр байвч ийм үед чимээгүй байх нь дээр биз.

•••

Хоолны цагаар гармааргүй санагдан, ширээгээ дэрлэн ангидаа ганцаараа үлдлээ. Гаён Аран хоёр тамираасаа шууд орсон биз.

"Өлсөхгүй байна уу?"

"Үгүй ээ... ганцаараа баймаар байна"

Тэр. Би түүний араас гүйж эхлээд дандаа л бүтэлгүйтэл, элдэв янзын худлаа цуурхлаар дүүрэн болчихсон. Ингэлээ гээд тэр намайг гээд байгаа юмуу гэхээр бас үгүй. Яах ёстойгоо мэдэхээ байлаа, түүнийг үргэлжлүүлээд хайрлах ёстой юу энэ хүрээд дуусгах уу.

".. надаас болоод ... уучлаарай"

Өндийн босвол тэр урд талын сандал дээр над руу хараад суучихсан байв. Их л гэмшиж байгаа харагдан, саяхан л мартах гэж байсан би бүр л хөөрөн гэдсэн дэх эрвээхийгээ эргэлдүүллээ.

"Юу гэж дээ... юу ч мэдэхгүй байж ярьж байгаа тэр хүмүүсийн л буруу шт! Чи яагаад хоолны заал руу яваагүй юм?"

"Зүгээр л... заал руу орсон чинь чи байгаагүй"

Зүрх минь! Тэсээрэй, хуримын даашинзтай түүний хажууд зогсчихоод дараа нь зогсоно шүү!

Хүүхдүүд шуугилдан бид хоёр ч сонирхон харвал Аран дээд үеийн эгчид үсдүүлчихсэн хонгилын үзүүрт зогсоо харагдана.
Юу юунаас илүү харц нь ширүүсч яараад гарах Сүнён л надад сонин байна.

Саяны хэлсэн үгс яг юу байсан юм бэ?

Урам хугарч байна.

Үгүй ээ, одоо үгүй.

Энэ хүрээд больё.

Шантарсан.

Учир зүггүй урсах нулимсаа нудран анги руу орж цүнхээ аваад гэрлүүгээ яарлаа.
Сургуулиас гарахаар явтал хойноос Сүнён намайг дуудсаар хаачих гэж байгааг минь шалгаан гар тавихгүй байв.

"Чи үнэхээр яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хэцүү юм! Эсвэл надаар тоглоод байгаа юмуу? Сүрхий чихэн дээр цэцэг ургуулж байгаад гэнэт л Аран гээд гүйчихнэ! Одоо залхаж байна! Би чамаас сэтгэлээ татчихна!"

Хэлэх гэсэн бүхнээ шуудхан хэлчихээд явах гэвэл Сүнён гарнаас барьсан хэвээрээ л. Гараа татаж авах гээд сэгсчвэл улам л чангалан ер тавихгүй байв.

"Тэгж бодуулхаар зүйл хийсэн бол уучлаарай, гэхдээ... гэхдээ би чамд хайртай, Риан! Зүгээр л яаж илэрхийлхээ мэдэхгүй байсан юм! "

Ad/ 👀 yanaa Rian odoo icheesei

•be mine•Where stories live. Discover now