𝓼𝓮𝓿𝓮𝓷𝓽𝓮𝓮𝓷;

233 30 0
                                    


Ээжийн хийж өгсөн миёгтой шөлийг, ширээн дээрхи бүхий л амттай шимтэй гэснийг бүгдийг нь гэдсээ гартал сайн гэгчинь идчихээд аавын зараалаар доод талын 24 цагийн дэлгүүр лүү явна. Гурвуулахнаа байж дахиад хоёр зайрмаг илүү аваарай гэсэн, тэр хоёр намайг явсны дараа бас идэх гэж байгаа юм байлгүй.

Тусдаа гараад ямар байна, хэцүү байвал эргэж ирээрэй гээд л сүрхий. Анх хөөж гаргахдаа биеэ дааж сур, гадаад явна гээд байдаг хүн энд эхлээд хэр байхыг чинь харна л гээд байсан. Яах аргагүй хол байхаар санадаг л байхдаа.

"Хүүе! Риан а!"

Сонссон хоолойндоо итгэж ядсаар эргэж харвал Жихүн ах Мингюү сонбэтэй цуг явж байв. Удаан хугацааны дараа Жихүн ахыг харж байгаа болохоор баярлан, гараа дэлгэхээр нь шууд л энгэр лүү нь гүйлээ. Аавын сайн найзын хүүхэд. Ямар ч баяр ёслол байсан дандаа л аав намайг дагуулаад Жихүн ахынд очдог байж билээ.

"Ёстой удаан уулзсангүй шүү—- хүүе! Өнөөдөр чиний төрсөн өдөр мөн биздээ? Төрсөн өдрийн мэнд!"

Уулзаагүй удсан юм байж миний төрсөн өдрийн санаж байгаад нь бүр догдолчихлоо байна. Яг үнэндээ би Жихүн ахын төрсөн өдрийг мартчихаж.

"А! Өнөөдөр Рианий төрсөн өдөр юмуу?

Төрсөн өдрийн мэнд! Чи юу авмаар байна?"

"Хэрэггүй ээ сонбэ! Хоёулаа сүртэй дотно ч биш юм чинь~"

Санаа зовонгуй хэлвэл Мингюү ах толгойгоо үл ялиг хажуу тийш болгон нэг л гайхсан нүдээр над руу харна.

"Дотно л гэж бодсон юмсан..."

Юу гэж хэлхээ үл мэдэн гацан зогсвол Жихүн ах Мингюү сонбэг тоглоомоор үл ялиг түлхэн инээд алдав.
Яг үнэндээ саяхныг хүртэл Мингюү сонбэтэй харц ч тулгарч үзээгүй байсан шүү дээ.

"Чи гэрлүүгээ явж байгаа юмуу? "

Би толгой дохивол Жихүн ах хүргэж өгье гэв. Мингюү сонбэгоос санаа зовон хэрэггүй гэх ч сонбэ ч мөн харанхуй болж байхад аюултай гээд хүргэж өгнө гэлээ.

Тэр хоёр интернет тоглоомын газраас гарч яваа бололтой, түрүүн тоглосон тоглоомынхоо талаар хоорондоо ярин бие биенийгээ шоолон ярина. Мингюү сонбэ Жихүн ахын дэргэд байхдаа ёстой шал өөр юм, нэг л тайван амар гэх үү дээ. Сургууль дээр байдаг хөмсөг зангидсан ааштай юм шиг сонбэ лав одоо харагдахгүй байна.

"Та хоёр бие биенийгээ яаж таньдаг юм?"
Тэсэхгүй тэр хоёроос асуусан юм.

"Аан, Мингюү дунд сургуульдаа манай сургуульд байсан юм! Тэгээд шилжээд явчихсан!"

Гэрийн гадаа ч ирэн тэр хоёрыг болгоомжтой яваарай гэчхээд гэрлүү гүйсээр орлоо.
Ээж аав хоёр том өрөөнд нэвтрүүлэг үзээд сууж байв.

•••

Гэрээс яах аргагүй хол болохоор эрт сэрж л таарах юм, үнэхээр нойр хүрээд байна. Өөрийгөө бараг л хүчээр шахуу сэрүүн байлгах гэж хичээн чимхээд л явна. Өнөөдрийн сурагчийн зөвлөлөөс гадаа зогсож шалгалт хийх сурагч дунд, сурагчийн зөвлөлийн дарга Сынчол сонбэ байгаа гэсэн.

Тэр сонбэгийн нүдэнд л өртөж болохгүй шүү!

"Сүнён аа!" Урдхан талд доороо холхих Сүнёнийг олж харан баярлаад далласаар түүний дэргэд очлоо.

"Чи зүгээр үү? Яагаад орохгүй байгаа юм?"

Түүн рүү сайн харвал зангиагаа зүүгээгүй байгаа харагдана. Хасах оноо авахгүй гэсэндээ арга ядаад л ингэж зогсоо юм шив. Энэ үед мэдээж би өөрийгөө рекламдахгүй яахав.

Өөрийнхөө зангиаг тайлан Сүнёнд өгвөл тэр том нүдлэн авахгүй гээд л унав.

"Зүгээр ээ! Чи зүүчих! Хичээл тараад өгөөрэй!"

Би ч бөөн баяр болсон амьтан үсэрч цовхчин сургуулийн хаалгаар орвол Сынчол сонбэ шууд л барьж аван анги нэрээ хэлэхийг шаардан, -3 оноо өглөө.

Сүнёний сэтгэлд +3 оноо юм чинь!

•••

•be mine•Where stories live. Discover now