𝓽𝔀𝓮𝓷𝓽𝔂 𝓷𝓲𝓷𝓮;

190 34 2
                                    


Нойрмоглосоор гараа хажуу тал руугаа явуулвал Сүнён хажууд алга. Сандран босвол түүний хоолой гадаа сонстоно. Цамцаа шүүрч аван өмссөн болон гарвал Сүнён эмээтэй жиг жуг хийчихсэн, өвөөтэй цуг өглөөний цайгаа бэлдэж буй харагдав.

Манай эмээ өвөө хоёрыг хүртэл өөртөө татчихжээ~

"Ө! Риан~" Сүнёнийг өөдөөс ирэхээр нь гараа дэлгэвэл тэр нэг гарнаас татан эргэж харуулаад угаалгын өрөө рүү түлхэж орхив. Эмээ өвөө хоёрыг байгаа гээд тэврүүлэхгүй байгаа юм байна л даа, хн.

"Вонү~ хүү минь өглөөний цайгаа уугаарай~"
Вонү ах өрөөнөөсөө гарч ирж байгаа харагдав. Би ч нүүр гараа угааж хүн төрхөө олохоор бушуу угаалгын өрөө орлоо.

Сүнёний царай арай дээрдсэн харагдаж байсанд баяртай байна. Өчигдөр харсан тэр царай тэр харц лав сая харагдсангүй.

Сүнёний хажууд очиж суувал тэр будаа бас бус хачир надад ойртуулж өгнө. Эмээ өвөө хоёр Вонү ахын талаар ярьж байхыг бодвол энэ хоёр танилцаж байгаа бололтой.

"Би таныг гэхдээ их харж байсан санагдаад байх юм?" Сүнён их л бодлогоширонгуй ийн хэлэх нь ёстой эгдүүтэй харагдана. Юу ч юм бувтнахад нь урагш гарч ирэх уруулыг нь базаад авчихмаар~
Вонү ах хоолойгоо засан түүний андуурсан байх гэхээс өөр юм хэлсэнгүй.

"Сүнён хэзээ буцна гэлээ?"

Сүнён руу харвал тэр санаа алдан өнөөдөр оройхон явах ёстойгоо хэллээ. Ээж аав нь ч санаа зовж байгаа байх хэмээн эмээ үг нэмвэл Сүнён юу ч юм амандаа бутнана. Түүний гарнаас зуураад надтай үлд гэж хэлмээр байх ч би ямар эрхтэй гэж түүнд тэгж хэлэх вэ дээ.

"Рианий муухай царайлж байгааг ээ~ чи ер нь буц буц! Одоо бид хоёртой Вонү цуг байхад чиний хэрэг ч ер нь алга!"

Муухай ч би үнэхээр баярлан эмээ рүү үнэхээр үү гэсэн харцаар харвал эмээ толгой дохин оройны тасалбар авахыг хэллээ. Бөөн баяр болон эмээ өвөө хоёрыг ээлжилж тэврээд Сүнёнийг налан хэсэг суув.

"Тийм гоё байна уу?"

Сүнён асуувал би ч толгой дохин "чамтай цуг байж чадах нь байна шт! Өдөр бүр уулзана гээд л бод!" гэсээр өдөр бүр хийх болзоогоо төсөөлөн сууна.

Суух ёстой газраа суусан ч урдхан талд минь суух Сүнён руу нүд яваастай. Оройтож захиалсан болохоор бид хоёр зэрэгцээ суудал авч чадаагүй л дээ. Хэдхэн цаг л тусдаа явах юм чинь гээд л тэсэхээс биш.

Цонхоор харж явсаар нойр хүрэн өөрийн эрхгүй унтчихсан байв. Сүнёний хоолойгоор муухай зүүднээсээ сэрвэл тэр санаа зовсон бололтой өөдөөс харан зогсоно.

"Зүгээр үү? Хар дарсан юмуу? Бууцгаая!"
Би толгой дохин түүний гарнаас чанга гэгчинь атгаад буулаа. Сая зүүдэнд биднийг нэг хачин мангас салгах гэж оролдсон л доо, түүнийг минь надаас булаах гээд надтай бүр тулалдсан. Эцэст нь би дийлж чадалгүй түүнийгээ өгөөд явуулчихсан.

"Миний хүүгийн толгойг эргүүлээд байгаа хүн чи юу тэ?"

Ээжийн минь л үеийн байх нэг эгч намайг алгадаад авах нь тэр. Сандран Сүнён руу харвал тэр уурлан намайг ардаа орууллаа. Энэ эгч түүний ээж бололтой.

"Миний хүүгээс хол байгаарай! Дахиад уруу татаад үзээрэй л дээ!" гээд Сүнёнийг чирээд яваад өгөв. Юу болоод байгааг ойлгох гэж хичээн шоконд орон тэндээ хоцорлоо.

Мангас ... үнэхээр биднийг салгачихлаа, тийм үү?

•be mine•Where stories live. Discover now