𝑠𝑖𝑥:

234 38 2
                                    


Өдрийн турш ерөөсөө ч багш нарын ярьж байгааг ч ойлгосон юмгүй, цонх руу харж суусаар таарах шив. Хоолны цагаар Аран Гаён хоёр ирчхээд явсан байсан. Намайг сэтгэл санаа муу байгааг мэдээд, над дээр ирж төвөг удалгүй, харчихаад л гарсан юм шиг байна. Хмм, Квон Сүнён Аран хоёр бүтвэл би яах ёстой вэ... Арантай үргэлжлүүлээд энгийнээр харьцах ёстой юу эсвэл шууд харилцаагаа таслах ёстой юм болов уу.

"Риан, яагаад ганцаараа энд сууж байгаа юм?"

Согмин сүү уунгаа ирж байв. Яагаад Квон Сүнёний оронд И Согминд сайн болоогүй юм бол, ядаж бага зовох байсан байхдаа. Өөрөө өөртөө зовлон нэмэх хоббитой юмаа...

"Чи анги руугаа яваач"

Согмин энгэрийн халааснаасаа шархны лент гарган ширээн дээр тавьлаа.

"Энийг наачих. Нээх удахгүй эдгэчихнээ.. Квон Сүнён угаасаа л тийм мэдрэмжгүй хөлдүү байсан.. битгий гуниглааад байгаач, чи чинь ийм хүүхэд биш штээ!! Квон Сүнёний араас үхтлээ гүйгээд л, хаа явсан газар нь дагадаг хүүхэд байсан биздээ? Ийм хурдан бууж өгөх юмуу?"

Надад тэгэх тэнхэл байсангүй. Урьдынх шигээ Квон Сүнёнийг сүүдэр шиг дагахыг хүссэн ч дахиад өөр нэгний талаар ярих вий гэхээс айж байсан юм. Тэгээд ч сургууль даяараа намайг Квон Сүнёнд хаягдчихсан гээд цуурж байхад би ямар нүүрээрээ дагаад явах вэ дээ.

Согмин юм дуугарахгүй байж байгаад босоод явчхав. Би ч санаа алдан, ширээгээ дэрлэн хэвтлээ.

***

[Бичээчийн талаас]

Риан хичээлдээ ирээгүй гурав хоножээ. Хичээлдээ ирсэн ч Аран Гаён хоёроос зайгаа бариад байсан бөгөөд хэнтэй ч юу ч ярихаа больсон байжээ.

Аран Гаён хоёр санаа зовон гэр лүү нь очсон ч хаалганыхаа кодыг сольчихсон байсан ба хаалгаа онгойлгоогүй юм.

"Квон Сүнён!!!Чи Рианий гэр лүү хамт яв. Хичээлдээ ч ирэхгүй, очхоор хаалгаа  ч тайлж өгөхгүй байна"

Сүнён тэр хоёр луу нэг харчхаад хийж байсан юмаа үргэлжлүүлэн хийв. Гаёны дургүй хүрэн дэвтрийг нь шидчихэв.

"Чамаас болоод тэнд хүн амьдрах эсэх нь шийдэгдэх гээд байна, чи чинь яасан сонин юм бэ?"

"Би тэгээд яах юм? Би танай найзыг миний араас гүйгээд өг гэж гуйгаагүй! Надад сайн хүн байгааг мэдэж л байгаа штээ"

Аран доошоо харан зогсоно. Гаёны уур бүр л илүү их хүрэн чанга гэгчинь хашхирч орхилоо.

"Хэрвээ Рианд ямар нэгэн юм болсон байвал чи надтай хамт цагдаагийн газар луу явна гэж мэдээрэй"

Тэдний яриаг холоос сонсож байсан Согмин гайхан Гаёноос яагаад ингэж их сүржигнээд байгааг нь асууж орхив.

Гаён санаа алдан "Риан өмнө нь ерөөсөө ийм хүүхэд байгаагүй. Байнга ганцаараа, инээж үзээгүй, ганцаардмал охин байсан... аймшигтай оролдлого ч зөндөө хийсэн..... бид хоёртой найзлаад арай гайгүй болж байсан чинь эргээд тэр үе рүүгээ буцчихлаа.."

Согмин сандран Сүнёнийг Рианийд очихыг хүчтэй гуйж эхлэлээ.

***

Нойрны эм ууж хүчээр унтах санаатай байж байтал нөгөө талын цонх хагарах чимээ гарах шиг болов. Зүгээр хий юм сонссон гэж итгэн сүртэй юм бодолгүй эмээ уух гэтэл хүний алхах чимээ сонсогдлоо. Эвгүйцэн чимээ гараад байгаа газар луу очтол шал танихгүй нас тогтсон байрын нэг ах зогсож байв.

"х-хэн бэ? манайд юу хийгээд байгаа юм бэ?"

Тэр ах намайг түлхэж унагаачхаад компьютер гэх мэт үнэ хүрэх зүйлсийг маань цүнхлэж байв. Болиулах гэж оролдсон ч гартаа хутга барьчихсан байв.

•be mine•Where stories live. Discover now