Амралт эхлэх болчихсон байдаг. Амралт эхлэвэл Сүнён бид хоёр бие биенээсээ холдох нь тодорхой. Би дандаа Бусан руу явдаг болохоор зуны хэдэн сар түүнийхээ царайг харж чадахгүй, зөөлхөн гарнаас нь зүүгдэж чадахгүй байна гэхээр л."Яасан бэ? Яагаад ийм нүдээр хараад байгаа юм?"
Сүнён хацарнаас базан асуувал би санаа алдаад түүний энгэрт шигдлээ.
"Амралт эхлээд хоёулаа уулзаж чадахгүй гэхээр л..." бараг л уйлах дөхөн арай ядан хэлвэл Сүнён хөнгөхөн инээд алдав. Тэгснээ толгойг минь илэн "арга нь олдож л таараа~ жоохон өөдрөг байя л даа~"
Би санаа алдан юм хэлсэнгүй. Түүнтэй үерхэж эхлэснээс хойш гутранги үзэл минь намайг орхиод явчихсан гэхэд болно. Юу ч болсон болж л таараа гэж бодоход хүргэдэг болчихсон гээч~ бүр болохгүй байсан ч болохгүй л байсан юм байлгүй гэж хүртэл бодоод өөр зам хайдаг болчихсон.
Сүнён миний эерэг вирус юмдаа үнэхээр.
"Өдөр болгон утсаар ярих юм хойно~"
"... би боломжтой бол Сөүлд ирж байнаа~"
Эмээ өвөө хоёрт туслах нэрийдлээр намайг Бусан руу явуулдаг ч яг үнэндээ тэр хоёрт маань миний тусламж нээх ч хэрэг болдоггүй л дээ. Бүр ч эрхэлж байгаад л ирдэг юм. Гэхдээ хоёулахнаа уйддаг байх, намайг очихоор бүр бөөн баяр болно гэж.
"Би одоо явлаа, Риан~ маргааш хүрээд ирье!"
Сүнёний ээж залгаж байх ба тэр яарсаар хацар дээр минь хальт үнссэн болоод л гараад гүйчхэв. Ээж аав хоёр нь залгахаар л яараад явчихдаг нь сонин ч нэг ч удаа асууж зүрхлээгүй.Сүнёнийг явчихаар гэр бүр үнэхээр хоосон бас том санагдах болж дээ.
Сэрүүлэг дуугаран, дуртай дургүй босвол гэрийн хаалга нээгдэж байгаа дуу чимээ гарав. Сандран хаалганы код мэдэх хүн хэн билээ гэсэн шүү юм бодон хэсэг орон дээрээ суулаа.
"ХЭН БЭЭ?" Эцэст нь зүгээр л өрөөнөөсөө орилж орхисон л доо.
"Чи гэрт чинь хүн орж ирж байхад ямар ч том хариу үйлдэлгүй юу вэ? Айхгүй байна уу?"
Сүнёнийг гэж мэдэж байсан болохоороо л хариу үйлдэл сүртэй үзүүлээгүй юм шт. Сүнён руу инээсээр очоод хүзүүнээс нь зүүгдээд авлаа. Одоо бүр будаггүй царай нуухтай нүднээсээ ч ичхээ байсан,
"Хурдан гар нүүрээ угаагаад бэлтгэлээ хангаа! Хоёулаа цугтаа байхад хэдхэн цаг л үлдсэн байна! "
Санаа алдан явмааргүй байгаагаа дахиад л хэлнэ. Сүнён араас түлхэн угаалгын өрөө явахыг сануулна.
"Эмээ өвөө хоёр чинь чамайг санаж л байгаа штээ! Чи дараа нь яваагүй дээ зөндөө харамсана шүү~ "
Сүнён араас ирж хэд хононо гэж амлалт өгөөд өөрийг нь очтол томоотой байхыг мөн сануулах аж.
"Орой болтол хоёулаа романтик болзоо хийцгээе!" Тэр их л хөөрсөн бололтой нүдээ байхгүй болтол инээд алдан авчирсан зүйлсээ гаргаж ирж байв.
Яагаад энэ бүхэн сүүлийн удаа байх юм шиг санагдаад байна...!
YOU ARE READING
•be mine•
FanfictionКвон Сүнёон!!! Чамайг минийх гэдгийг дэлхий даяар зарлаж байна!!