𝑡𝑤𝑜:

347 41 1
                                    


"Хөөе ээ! Яах гээд ангийн үүдээр эргэлдээд байгаа юм бэ? Эсвэл зүгээр орж ирээд хажууд суулдаа! Булан тохойгоос цохиод авчих гээд байгаа юм шиг яах гээд байдаг юм!!"

Гаён намайг чихдэн анги руугаа оруулан өнөө миний  Сүнёний урд аваад ирэх нь тэр. Ичиж үхэх нь ээ. Яриа өдмөөр байгаа ч гэсэн юу гэж яриа эхлэхээ мэдэхгүй ядаж байхад чинь Гаён нээрээ найз юмуу дайсан юмуу...!

"С-сайн уу? Хэхэ"

Сүнён над руу нэг л эвгүй харж байв. Найзууд нь ч юу вэ гэсэн аязтай намайг харах аж.

"Энэ манай найз Риан! Квон Сүнёнд сайн! "

Найзууд нь инээлдэн, Сүнёнийг цохиж байв. Сүнён ярвайн тэд нарыг болихыг шаардах аж. Миний Сүнёнийг дургүй байхад цохиод байгаа нь ерөөсөө таалагдсангүй. Бүгдийнх нь нуруу руу цохитол ашгүй Сүнёнийг минь тайван орхилоо.

"Цаашдаа ... хоёулаа дотно болцгооё!! Сүнён аа!" Гараа сунгатал тэр гарнаас атгав бололтой. Баярлан толгойгоо өргөтөл Гаён миний гарнаас барьсан байв. Сүнён харин найзуудтайгаа гараад явчихсан бололтой, байсангүй.

"Ишш, миний муу найз ийм муухай ааштай юманд сайн болчих гэж!!"

Сүнёний сэтгэлийг өөрчлөхөд л болно шт. Гаёний гарыг түлхчихээд дэлгүүр лүү явлаа. Аран дэлгүүрт хүрээд ир гэж байсныг мартчихсан байсан юм. Яана, уурлаагүй л байгаасай. Сургуулийн дэлгүүр лүү ортол Сүнён найзуудтайгаа байв. Тээээр! Яг хувь тавилан!

"Ямар уддаг юм бэ дээ!!"

"Чшш!! ... Сүнён уух юм авах гэж байна! Хэрвээ... тэр бананатай сүү авах юм бол бид хоёр хувь тавилангаар учирсан гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй!"

Аран толгой дохин, бид Сүнёнийг юу авахыг ажиглан харна.

"Ишш! Яана даа, Риан минь!"

Сүнён сүү авах гэж байснаа болин кола авах нь тэр. Хн, өнөөдөр л уумааргүй санагдсан юм байлгүй. Ганцхан энүүгээр шийдчих зүйл биш шүү дээ.

•••

Хичээл тарах хонх дуугарав уу үгүй юу бушуу босон Сүнёний ангийн гадаа очлоо. Тэр цүнхээ үүрэн гарч ирж байв. Аран Гаён хоёр намайг харсан ч юу болох нь уу гэсэн аязтай суудлаасаа ч босохгүй над руу харж байв.

Сүнёнийг гарч ирэхээр нь сандарсандаа түүний цээжийг мөргөчхөв.

"У-уучлаарай... н-нөгөө хоёулаа нэг тийшээгээ явдаг юм шиг байхаар нь... ц-цуг явах уу гэх гээд..."

"Холд!" Над руу харахчгүй яваад өгөв. Дургүй бол дургүй байна гэдгээ зүгээр хэлчихгүй дээ. Найзууд нь толгой сэгсрэн, намайг өрөвдөж байв.

"Квон Сүнён ч хатуу самар даа, охин минь! Тэрний оронд чи бараг надад дурласан нь дээр байх даа!" Сүнёний найз үсээ шидлэн, хачин хачин хараад байв. Нэг муухай харчхаад Сүнёнийхоо хойноос гарлаа.

Яаж ийгээд л Квон Сүнёнийг өөртөө дурлуулна даа! Цүнхнийхээ оосрыг атгаад Сүнёний араас зугуухан даган явна.

•be mine•Where stories live. Discover now