𝑡ℎ𝑟𝑒𝑒:

261 36 0
                                    


Сүнёний гэр яг манай зүүн талын 9 давхар орон сууц юм билээ. Тэрийг мэддэг болсноос хойш Араныг ганцааранг нь явуулаад би дандаа Сүнёний хойноос дагаж явсаар л байгаа. Юу гэж яриа эхлүүлхээ мэдэхгүй, яриагаа эхлэе гэхээр хоолой ч гарж өгөхгүй дагасаар байгаад сургууль орчихдог.

Энэ янзаараа яг өнчин хайр болоод дуусах нь ээ.

Бугуйн цагаа харан, Сүнёнийг хүлээн зогсоно. Сүнён чихэвчээ зүүчихсэн ирж байв. Хүн ер нь нэг хүндээ өдөр болгон дурлана гэдэг байж болох зүйл болов уу, Сүнёнийг өглөө харах болгонд л зүрх гараад ирэх нь үү гэлтэй л хүчтэй цохилох юм.

Дахиад л Сүнёний араас зугуухан дагаж эхэллээ.

•••

Аран Гаёны авчирсан жимсийг идэж байхдаа Сүнёнийг найзуудтайгаа ярьж байхыг сонсчих нь тэр. Гаён ч мөн сонссон бололтой Аран руу харж байв.

"Яа! У Гаён! Танай тэр найз чинь манай Сүнёнийг дагаад байгаа юм биш үү? Найз чинь сайн гээд байсан?"

Гаён хоолойгоо засан "М-мэдэхгүй ээ!" гэчхээд ангиасаа гүйж гаран Рианий анги руу орлоо.

•••

Гаён амьсгаадан ангид орж ирснээ намайг дагуулаад гарчхав. Аран ч мөн араас нь ирж байв.

Үл ялиг уцаарлангуй гарыг нь түлхвэл тэр өөдөөс уурлаад л эхлэх нь тэр.

"Яав аа? Хичээл эхэллээ шт!"

"Квон Сүнён өөрийг нь дагадаг сталкертай болчихсон гээд ангид яриад байна! Чи арай дагаад байгаа юм биш биз?"

Би юу гэхээ мэдсэнгүй. Өглөө сургууль руу ирэх замд түүний араас дагаж явдаг хүн надаас өөр байхгүй шүү дээ. Гэхдээ энэ чинь сталкер гэсэн үг биш биздээ....

"Юу... сталкер нь ч юу юм бээ... н-нэг зүг рүү явдаг болохоор л..."

Аран Гаён хоёр духаа хөнгөхөн цохин, санаа алдлаа. Юм хэлэх гэтэл хонх дуугаран тэр хоёр яваад өгөв.

Би ч анги руугаа орлоо. Хансулаас Сүнёний талаар асуух гэж байснаа гэнэт санав. Гаён Аран хоёр Хансулыг Сүнёнтой дотно гэж байсныг санасан юм.

Ангийн багш орж ирэн, яаралтай мэдээ мэдээллүүдийг хэлчхээд ангиас гараад явахаар нь Хансулын хажууд суудаг хүүхэдтэй түр зуур байраа солин, түүний хажууд суулаа.

"Хансулаа! Сүнён найз охинтой юу?"

Хансул гайхаж харснаа"Чи хэзээ дээ энд ирчихэв?... Сүнён гэж Квон Сүнён уу?"

Би толгой дохитол Хансул "Байхгүй ээ. Юу гэж? Чи арай...?"

Хансултай тохиролцхоор болов. Сүнёний талаархи мэдээллийг надад өгөхөөр болон би түүнийг кинонд даахаар боллоо. Сүнёний талаар л мэдээлэлтэй болж байвал хамаа алга.

Утсан дээрхи тэмдэглэл хэсэг рүүгээ орон 'Квон Сүнён' гэсэн гарчигтай фолдер(folder) үүсгэж орхилоо.

•••

Хоолны цаг болон, Аран Гаён хоёрын анги руу очтол тэр хоёр байсангүй. Тэдний ангийнхан бүгдээрээ байхгүй Сүнён ганцаарахнаа ширээгээ дэрлээд унтаж байв. Бие нь өвдөөгүй байгаа гэсэн шүү юм бодон, санаа зовон бараг л гүйх шахам дэргэд нь очин духанд нь гараа хүргэтэл хэвийн халуунтай байв. Санаа амран зогсож байтал Сүнён босоод ирэв.

"Чи намайг дагаад байгаа биздээ?"

"А-айн?" Тэр над руу байдгаараа муухай харж байгаа ч Сүнёнийг ойрхноос харсан, үнэхээр царайлаг юм.

"Н-намайг уучлаарай... ерөөсөө ч дагах гэж дагадаггүй юмаа.. н-нөгөө... юм ярих гэхээр юу гэхээ мэдэхгүй... х-хоёулаа найзууд болох уу?"

Сүйрлээ. Найзын харилцаанаас хосууд болсон тохиолдол байх уу...? Тэнэг хог.

"Тэгье ээ! Маргаашнаас ард биш хажууд яваарай!"

Сая л барьж идэх гэж байсан харцаар харж байснаа яагаад хүлээн зөвшөөрчихөв, баярламаар ч гэлээ цаагуураа л нэг эвгүй.
Юутай ч одоохондоо хэтрүүлж бодохгүй, Сүнёни~той цуг алхана гэдэгтээ л баярлаад байж байхаас.

•be mine•Where stories live. Discover now