Сүнёнгүйгээр аль хэдийн гурав хоночихсон. Бусанд өдөр бүр л бороо орж байгаад ашгүй өнөөдрөөс нарны бараа харлаа. Эмээ өвөөгийн гар хөлний үзүүрт зарагдаж, өөр сүртэй хийсэн зүйлгүй.Гэхдээ л... буцах өдрөө хоног тоолсоор л.
"Риан~ миний хүү гарч ирээд хоолоо ид!"
"За, өвөө~" гадуурх цамцаа шүүрч аван углаад гадагш гарвал үзэгдэж харагдаж байгаагүй үнэхээр царайлаг надаас ах бололтой нэгэн эрэгтэй ширээний ард мөн сууж байв.
Эмээ өвөө рүү асуусан харцаар харвал эмээ жуумалзаад өнөө эрэгтэйгийн урд хачир овоолоод сүрхий."Кхм... хэн .. билээ?"
Манай хамаатнууд дунд ийм царайлаг ах ерөөсөө ч байгаагүй. Ганц удаа ч болтугай уулзсан байсан бол би мартах ёсгүй л дээ, яаж ийм царайлаг сайхан царайг мартаж зүрхлэх вэ."Аан~ манай нэг өрөөг түрээслэж суудаг хүү байгаа юм~ Сөүлийн их сургуульд эмчээр сурдаг их мундаг хүү! Вонү, хүү минь~ энэ харин манай ач! Энэнд ёстой давтлага авмаар л байгаа юм"
Эмээгийн хэлсэн сүүлийн өгүүлбэрт хахаж цацсаар муухай царайлан эмээ рүү харлаа. Яахав хичээлдээ гоцгойд биш ч алтан дундаж шүү би чинь! Муу аваад шал арчсан юм лав байхгүй дэг!
Харин энэ ах чинь их ухаантай юм шив. Сөүлийн их сургуульд эмчээр сурна гэдэг чинь үнэхээр хэцүү гэж дуулсан юм. Их даруухан~ Сүнёноос чүд чүд л царайлаг юм байна.
"Би тийм сайн сурдаг биш ээ~ эмээ! Хоол амттай байлаа, би одоо ажилдаа явахгүй бол~"
"Аа, тэг тэг! Болгоомжтой яваарай хүү минь!"
Вонү гэх ах ч яван эмээ хоолоо идэж эхлэлээ. Надад асуухыг хүссэн юм их байх ч яг хаанаас нь эхлэхээ ойлгохгүй нь.
Сөүлд сурдаг байж яагаад Бусанд байгаа юм бол, бас манай нэг өрөөг түрээслэн барин энд ажиллаж амьдрах хэрэг юунд байсан юм бол."Вонү чамаас дөрвөн насаар л ах~ Риан минь хүргэнээ тоочиглочихсон байгаа шүү~"
"Эмээ! Би найз залуутай штээ! "
"Хамаагүй ээ! Хэр л удав гэж!"
Ёстой хэлэх үггүй болон чимээгүй л хоолоо идлээ. Сүнёнийг энд нэг дагуулж ирээд эмээдээ харуулахгүй бол энэ эмч ахыг надад үнэхээр шахах нь ээ.
•••
Эмээгийн зарлигийн дагуу амттай зүйлс авахаар уруудан явна. Орой болохоор л гэнэт амттай юм идмээр санагдаад гээд л Вонү ахын ажиллаж байгаа дэлгүүр лүү явуулна. Эмээгийн нэг тактик гэдгийг би анзаарчихсан байгаа л даа. Азаар Вонү ах намайг тоохгүй юм даа~
"Чи зайрмаганд тийм их дуртай юмуу? Өдөр болгон л ирж байгаа харагдах юм?"
"Аан, эмээгийн захиас байгаа юмаа~ "
Вонү ах толгой дохин авсан хэдэн юмыг минь ууталж өгөн би гарахаар зэхвэл Вонү ах хойноос дуудах нь тэр.
"Гадаа харанхуй болчихож, чи арван минут хүлээх юмуу? Би удахгүй дууслаа"
Вонү ахад төвөг удах юм шиг санагдан татгалзаад дэлгүүрээс гартал гэрэлтэй шонгийн доор нэг юм сүүтэгнээд их л аймаар харагдана. Гэхдээ нээх танил...?
"Квон Сүнён?" Амандаа бувтнаад юутай ч ойртож очлоо.
"Риан!" Сүнён мөн байхаар барах уу намайг тэврээд авлаа.
Миний хайртай залуу намайг санаад бүр Бусан руу хүрээд ирчихсэн байна~
Ad/duusax gej baixad Wonug gargaj irj ntrrrrr
YOU ARE READING
•be mine•
FanfictionКвон Сүнёон!!! Чамайг минийх гэдгийг дэлхий даяар зарлаж байна!!