Шүүх хурал

15 6 0
                                    

Раяли

Би түүний яриаг, гаран дахь гурван цагираг руу нь ширтэнгээ сонсож байлаа. Аарис надад ийм их зүйл ярьсан нь магадгүй намайг алахаар завдсандаа гэмшсэнийх биз.

"Гэхдээ дэлхий дөрвөн том далайтай шүү дээ." гэж намайг хэлэхэд Аарис толгой дохиод

"Тиймээ, хэдэн жилийн өмнө Свона... Хойд мөсөн далай бие даасан улс байсан. Харин одоо Атлантын далайн нэг хэсэг болсон."

Энэ үед би Каяагийн ярьж байсныг саналаа. Робины дүү. Каяа надад өөрийгөө Свона гаралтай Анкорагийн өргөмөл гүнж гэж хэлж байсан шүү дээ.

Үйлчлэгч халуун хоол цай оруулж ирэхэд Аарис зөрөн гарахаар бослоо.

"Аарис, одоо сүүлийн асуулт... Бүх бурхад дэлхий дээр очиж болдог юм уу?"

"Үгүй ээ, мэдээж үгүй. Тусгай зөвшөөрөлтэй бурхад, цөөхөн хэдэн худалдаачид, тэгээд... язгууртнууд" гэж хэлэнгээ хаалгаар гарлаа. Тэгээд над руу эргэж харалгүйгээр гараа даллахдаа

"Робинд миний мэндийг хүргээрэй." гэснээ өрөөг орхив.

Яг түүнийг гарсан даруй өрөөнд байсан үйлчлэгч хурдан хурдан алхан ширээн дээр байсан хоолыг авснаа миний хөлний өмнө шалан дээр тавилаа. Шидэж өгөөгүй л дээ. Гэхдээ л надад нохойтой харьцаж байгаа юм шиг санагдсан. 

Тэгснээ гэнэт миний нүүр лүү дөхөж, улаан нүүрээ нүдний минь эгц урд авчраад

"Дахиж манай эрхэм дээдсийг нэрээр нь дуудахыг яагаад ч тэвчихгүй шүү. Өмхий хүний хүүхэд минь." гэж шүдээ зуун хэлээд цааш эргэв.

Түүний энэ үйлдэлд бага зэрэг цочирдож яах юу гэхээ ч олсонгүй. Би ч Аарисыг Ростаряагийн хунтайж гэдгийг хэлүүлэлтгүй гадарлаад л байсан л даа. 

Үйлчлэгч удаанаар алхсаар ширээний цаана гарсан хойноо над руу эргэж хараад

"Шүүх хоёр цагийн дараа эхлэнэ. Хурдан өөрийгөө бэлд. Эзэн хаантан болон гэгээн хатан эхийн өмнө саяынх шиг авирлаад үзээрэй. Чиний үгийг сонсож байгаа нь их юм гэж бод." гэж хэлснээ хаалга саван гарч одлоо. 

Ингээд би тэр өрөөнд шинэ хувцас, халуун хоол, хагас ажилдаггүй халаагч гуравтай хамт үлдсэн юм. 

***

Хоёр цаг өнгөрөхөд намайг харуулууд цагаан коридороор авч явав. Надтай таарсан хүн болгон эргэж харна, гайхна, зарим нь жигшин зэвүүцэн нүд үзүүрлэнэ. Ер нь ихэнх нь л муудсан хоолоо гэнэт олоод үнэрлэж байгаа юм шиг аашилцгаана.

Тэд аварга том дун хаалганы гадна тулж ирээд намайг ганцааранг минь ор гэж тушаав. 

Би Анкорад байсан шигээ санаад хаалгыг нэвтэлж орох гэтэл духаараа тог хийтэл мөргөв. Энэ үед өнөө хоёр харуул инээдээ барьж тэвчсэнгүй. Намайг эргэж харахад хэн хэн нь чимээгүй болсон байлаа.

"Дун бүрээг үлээ, хадагтай." гэж тэдний нэг нь хэлээд жижигхэн бүрээн нүх рүү заалаа. Би тэднээс харцаа салгалгүй нүхэн дээр очоод үлээтэл ямар ч дуу чимээ гарсангүй. Харин оронд нь алтан шар утаа цацагдаж хаалга онгойлоо. 

Ингээд миний өмнө аварга том шүүхийн танхим ил болов.

"Раяли Жонсон!" гэж хамгийн өндөрт сууж байсан гурван бурхны нэг нь хэлэв. 

"Бии" гэж уул нь хэлсэн ч их бүдэгхэн сонсогдлоо. Би хүчээр хоолойгоо засаад дахин хэлэх гэж байсан ч Аарис миний хажууд ирэхийг анзаарлаа. Аарис над руу гараа сунгахад би түүнээс хөтлөн миний зогсох ёстой газар аваачив.

Тэр надад микрофон дун тохируулж өгсөн ба хясааны гол руу ярьхад, би танхим даяар сонсогдохоор байв.


Би тэдний асуусан асуултуудад аль болох хүндэтгэлтэйгээр хариулж, болсон бүхнийг ярьсан ба таамаглаж байсанчлан намайг Анкорад хүргэж өгөх шийдвэрт тогтов.

Ингээд би тэр шөнөө далай доогуур явдаг шилэн бөмбөлөгөнд суугаад гурван жилийн дараа Бурхдын хот Анкораг зорих болсон юм.


💎THE GOD💎PART-2 -Миний бурхан-Where stories live. Discover now