Харанхуй торхонд

13 3 0
                                    

Раяли

Үүний дараа хэд хоног үнэхээр тайван байлаа. Каяа намайг дэлхий дээр нэг удаа аваачиж, би ээжтэйгээ ярьсан. 

Би түүнд судалгаа хийхээр сүлжээгүй арал руу явлаа. Тэндээ нэг сар болно гэж хэлсэн. Ер нь бол би зуны гурван сар Японд байх төлөвлөгөөтэй ирсэн. Бурхдын хотод байх хоёр жил - 730 хоног гэдэг бол дэлхий дээр яг 2 сар гарны хугацаа юм. Тийм болохоор ээж сэжиг авахгүй байх гэж найдав.

Харин Анкорад би шүүх хурлаас хойш Робинтой нэг ч таараагүй. Түүнийг хараа ч гүй. 

Тэр орой Каяа бид хоёр миний өрөөнд амарч байлаа. 

Тэр надад авч өгсөн нүүрний будгуудаараа миний нүдийг бурхдынх шиг болгож өгье гэж хэллээ. 

Бид хоёр тиймэрхүү зүйлсээр цагийг нөгцөөж байтал гэнэт хаалганы гадаа хүнд хүнд алхах чимээ хадаж эхлэв. Чимээ улам чангарсаар миний өрөөний гадаа ирээд зогсох шиг боллоо.

"Би шалгаад ирье." гэж Каяа хэлээд босож амжаагүй байтал долоо найман гадны цэргүүд өрөөнд халдан орж ирлээ.

Цагаан өнгийн дуулгатай, толгой дээрээ хоёр салаа шувууны өд хатгасан тэдгээр цэргүүд лав Анкорагийн бурхад биш гэдгийг би батны мэдэж байсан юм. Учир нь тэдний дуулган дээр шударга ёсны бэлгэдэл жинлүүр сийлсэн байсан.

Цэргүүд биднийг тойрон зогсоход Каяа босоод

"Диваажингийн шүүхийн харуулууд энд юу хийж явдаг билээ?" гэж асуулаа.

"Ростария болон Анкорад халдагч, хүний охин Раяли Жонсонг, диваажингийн ариун шүүхийн нэрийн өмнөөс баривчилж байна. Дагаад яв." гэж тэдний нэг, цагаан сахалтай эр хэллээ.

Би юу болоод байгааг ойлгохгүй байлаа. Цэргүүдийн нэг нь надад цахилгаан эрчимтэй гав дөхүүлэхэд

"Раяли, бурхан биш. Энэ гав түүнийг алчихна шдээ." гэж Каяа хашхирлаа. Нөгөө цагаан сахалт надад болгоомжтойгоор ойртоод үнэрлэж үзсэнээ Каяа руу хэсэг харлаа.

"Наадхаа тэгвэл зүгээр хүчээр аваад яв." гэж цэргүүддээ тушаагаад, тэд ч намайг гарнаас минь татаж чангаасаар ордноос гарлаа.

Ордноос гараад л миний нүдийг хар юмаар боочихсон. Би зөндөө удаан хаана юу болж байгааг мэдэхгүй явсан. Зарим үед би нисэж байна гэдгээ мэдэрдэг байсан. 

"Намайг хаашаа авч явж байгаа юм?" гэж би нэг удаа асууж үзлээ. Мэдээж хэн ч юу ч хэлсэнгүй. Гэхдээ би бараг гадарлаж байсан юм. Намайг баривчилахаас өмнө Каяа тэднийг диваажингийн шүүхийн бурхад гэсэн.

💎THE GOD💎PART-2 -Миний бурхан-Where stories live. Discover now